Эрдэмтэд энэ сарын 15-аас халдварын тохиолдол буурна гэж тооцоолжээ | News.MN

Эрдэмтэд энэ сарын 15-аас халдварын тохиолдол буурна гэж тооцоолжээ

Эрдэмтэд энэ сарын 15-аас халдварын тохиолдол буурна гэж тооцоолжээ

Эрдэмтэд энэ сарын 15-аас халдварын тохиолдол буурна гэж тооцоолжээ

Монгол  Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Шадар сайд С.Амарсайхан, Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар нар дархлаажуулалтын цэг болон Улсын онцгой комиссын Шуурхай штабт ажиллалаа.

Баянзүрх дүүргийн 97 дугаар сургууль дахь цэгт өнөөдөр 509 хүн Файзер вакцин хийлгэсэн байна. Дүүргийн хэмжээнд зорилтот бүлэг буюу насанд хүрсэн иргэдийн 89.6 хувь нь нэгдүгээр тунд,  70 орчим хувь нь давтан тунд хамрагджээ.

Ерөнхий сайд дараа нь Улсын онцгой комиссын Шуурхай штабт ажиллав. Энэ үеэр Эрүүл мэндийн сайд С.Энхболд улсын хэмжээний дархлаажуулалтын явц, бусад асуудлын талаар товч мэдээлэл өгөв.

Нийслэлийн хувьд зорилтот бүлгийн хүн амын 99.8 хувь нь нэгдүгээр тунд хамрагдаад байна. Улсын хэмжээнд бүрэн тунд хамрагдсан 11,913 хүн халдвар авсны 3,876 нь давтан тунгаа хийлгэсэн. Гэхдээ бүрэн тунд хамрагдаж, 14 хоносон иргэд халдвар авах нь бага байна. Эрдэмтдийн тооцоолсноор энэ сарын  15-наас халдварын тохиолдол буурах тухай танилцууллаа.

Өдөрт батлагдаж байгаа тохиолдлын 25-36 хувийг 0-17 насны хүүхдүүд эзэлж байна. 13,197 хүүхэд халдвар авснаас 5-9, 10-14 насныхан дунд өвчлөл өндөр. Насанд хүрэгсдээс 25-34 насны иргэд түлхүү өвчилж байгаа бөгөөд 18-34 насныхны 81-85 хувь, 55-аас дээш насны иргэдийн 95 хувь нь дархлаажуулалтад хамрагджээ. Засгийн газар саяхан Ковакс хөтөлбөрийн хүрээнд 100 мянган тун Файзер вакцин хүлээн авсан, үргэлжлүүлэн 2.5 сая тунг худалдан авах гэрээ хийгээд байна.

Ерөнхий сайд дархлаажуулалтын явц тааруу байгаа цэг болон аймгуудын удирдлагуудын ажлыг эрчимжүүлэхийг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо.

Эх сурвалж: ZASAG.MN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
21
ТэнэглэлТэнэглэл
5
ЗөвЗөв
5
БурууБуруу
4
ХарамсалтайХарамсалтай
3
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

27 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-06-02 66.181.161.17

Яаж тооцоод байгаа эрдэмтэд вэ.харин ч улам ихсэнэ.үхэл ч нэмэгдэнэ байх.ийм эрдэмтэд тэй байх гэж дээ.гол нь монгол хүний хэнэггүй хуулиа дээдэлдгүй.зугаа цэнгэлд дуртай зан.хэд 3 аараа нийдж салхилдагы нь тлоцооч .

Avatar

Иргэг 2021-06-02 66.181.160.121

Юу бодохоороо тархи нь саажиж , ухаан нь ингэж самуурдаг бнаа аа хахаха ! Өнөөдөр 6-р сар дундаа орчихлоо ! Ярьдаг мал нууд аа ! Цар тахал улс орноор нэг тарж цасан зуд шиг нөмрөөд бнш дее ! Үхээрүүд минь ээм ! Зайлаал өг !

Avatar

Зочин 2021-06-02 202.126.89.35

уг нь хилээ хоригоо үргэлжлүүлээд чартерээр ирсэн хүмүүсийг 28 хоног хориод явcан бол нийтийг хамарсан ийм гамшиг болохгүй байлаа. Чартераар ирсэн хүмүүсийг 14 хоног тусгаарлах Амарсайханы ПОПОР нийгмийг ийм гамшигт хүргэлээ. Энэ мутацид орсон вирус мэдээж сүүлд 2021 оны 3 сарaас өмнө гаднаас монголд нэвтэрсэн. Гэтэл 2021 оны 3-р хүртэл монголд зөөвөрлөгдсөн өвчлөл бараг байхгүй. Өвчтэй хүмүүсийг ямар ч шүүлтүүргүй монголд нэвтрүүлсэн гэсэн үг.Дараагийн тэнэглэлд гэрийн тусгаарлалт. Энд жинхэн

Avatar

Иргэн 2021-06-02 192.82.75.8

Тэр эрдэмтэд нь АШУҮИС-ийн дарга нар гэжийгаа, сэнс царайлсан дарцагнууд

Avatar

Зочин 2021-06-02 150.129.140.176

Эрүүл мэндийн сайд Энхболд гэдэг хүн чинь юу ч ярихгүй юм.

Avatar

Зочин 2021-06-02 150.129.140.176

Манай улсад буурахыг мэдэх нь бүү хэл ямар төрлийн мутац байгааг ч тогтоож чадаагүй байна шүү дээ. Эрдэмтдийн багийн ахлагч нь мэдээ өгч тайлбаро хийвэл зүгээр санагдана. Ямар эрдэмтдээс бүтсэн хэн гэж хүн ахалсан баг байгаа юм бол доо. Бараг л байхгүй байхаа даа. Байвал яримаар юм аа.

Avatar

Зочин 2021-06-02 202.126.90.52

15 чинь өнгөрөөд байна, буурч байгаа юм алга, харин нэмэгдээд байна. Юу ч мэдэхгүй хүний тархи угаасан эрдэмтдийн багаар яадаг юм. Нэг зураглал шиг юм гаргачихаад түүнийгээ таылбарласан нэртэй, тэр нь шал худлаа. Тиймээс тэдний ярианд бүү итгэ, татан буулгах хэрэгтэй, харин эмч нарын багаа бүрдүүлж асуудлаа шийдсэн нь дээр байх.

Avatar

Зочин 2021-06-02 192.82.78.70

iim2 erdemted bgaa gd haruulaach ymar humuus bn 1 harii oligtoi gariin sawanchgui bj erdemted bgaa gheer itgehgui ym

Avatar

зочин 2021-06-02 202.179.26.155

1.Дэлхийд Хүлээн зөвшөөрөгдсөн итгэмжлэгдсэн холбогдох лабораторигүй байгаа энэ эрдэмтэд чинь математик-загварчлал л гаргана.
1.1.Иймд Вакцинаас хамаарсан халдварлалт, үхлийн шалтгаан-онош хийгээд тархалтын шалтгааныг тогтоож чадахгүй,
1.2.Вакцин хөгжүүлэгч-үйлдвэрлэгч-нийлүүлэгчийн амаар, замын зургаар л аялдан дагацгааж ирсэн,
1.3.Эрх мэдэлтэн, эрдэмтэн гэгч хэлсэн үгнээсээ зальжин бултаж булзааруулж, мэхэлж байна. Вакцин хийлгэсэн ч зарим халдвар авч эрсдэлд өртөж, нас барж байна. Үүний шалтг

Avatar

Зочин 2021-06-02 203.91.115.52

baar saw karaoke nuutssar ajillad bgaa suragtai bnshde boliulaachee bar sawgui bol uhged bdiimu

Avatar

Зочин 2021-06-02 122.201.23.75

Вакцин хийснээс хойш халдвар нь эрс өсөөд байхад Ерөнхий сайд нь вакцинжуулалтаа эрчимжүүл гэсэн бна шүү.

Avatar

Отгондаш 2021-06-02 66.181.161.119

Худлаа мэдээ өгдөгөө болиочээ 2 тун хийлгэсэн хүмүүс их тусаад бна

Avatar

АРХИЧИН 2021-06-02 122.201.31.66

ШИНЖЛЭХ УХААН НЬ ГАНДАНДАА ЯЛАГДЧИХСАН. СҮҮЛИЙН ХЭДЭН ЭРДЭМТЭЙ УЛС НЬ БҮГД АРХИЧИН БОЛООД ӨВГӨНТӨӨР ОРООД ДУУССАН

Avatar

Зочин 2021-06-02 103.57.94.198

Buursx udur n unuudur

Avatar

Зочин 2021-06-02 202.55.188.107

Хуурамч эрдэмтэдээс юу ч гарахгүй

Avatar

Зочин 2021-06-02 66.181.181.122

Эрдэмтдийн зөвлөл гэж ном уншдаггүй гадаадын судалгааг мэддэггүй нөхдүүд,зурхайч үзмэрч шиг тааж буудаад л,онодоггүй ээ,ядаж сая гавяат болсон малын эмчээс ч асуудаггүй

Avatar

Зочин 2021-06-02 202.179.24.45

Вакцин хийлгэх нь халдвар авахгүй гэсэн үг биш гэсэн биздээ. Өөрсдөө ихэнхи нь архаг суурь өвчтэй юм чинь өвдөхөөс яах билээ. Амь амиа бодоцгоо.

Avatar

Зочин 2021-06-02 66.181.176.98

Коммунист гэж хүмүүсийг зүхэж байгаа "ариун амьтад" ХХ зууны эхэн, дунд үед байсан бол өөрсдөө ямар байх байсан бол? кх кх кх…Ёстой ямар гээч хараалч, коммунистаас бусдыг алж хядсан, харааж зүхсэн амьтан байх байсан бол доо….Хүн чинь цаг үеийнхээ л бүтээгдэхүүн. 100 жил дарлуулсан биш, хаин 100 жилд монгол үндэтэн устаж үгүй болох аюулаас аврагдсан гэдгийг огт мэдэхгүй л усан толгой байна даа.

Avatar

Гал 2021-06-02 66.181.161.21

НеоКоммунист хуурамч, бэртэгчид сонгуулиа бодоод ард түмнээ хөсөр хаяж, худлаа тархи угаалт явуулахаа зогсоо!!! Уг нь монгол хүний заяа их гэдэгсэн энэ муу ядуу гуйранч гаралтай бэртэгчин коммунистуудад бүтэн 100 жил дарлуулчих юм… Заяа нь хаясан юм байхдаа чааваас

Avatar

Зочин 2021-06-02 192.82.88.109

Хуурамч вакцин байж таарна. Хятадууд хуурамч вакцин хийх энүүхэнд байх. Монгол улс өөрсдөө вакцин зохион бүтээж, өөрсдийн хяналт доор, өөрсдөө үйлдвэрлэх хэрэгтэй. Та нарын тоцоо таарахгүй.

Avatar

too buugaagui shdee ugaasaa 2021-06-02 203.23.199.2

songuuli duusaad bagasna gedgiig erdmted ni tootsjee aguu durakuud ni

Avatar

Зочин 2021-06-02 192.82.80.69

ямар үхсэнбаасны эрдэмтэд байдын арын хаалганы дипломын голууд, тийм их эрдэмтэд байдаг юм бол вакцин хийчихээч чадахгүй л дээ муусайн дипломын гол сандлын бөглөөсүүд явж мал маллаж хүнд хэрэгтэй юм хийцгээ

Avatar

Зочин 2021-06-02 66.181.161.17

Бүдүүн² гэдэс гүзээтэй эрдэмтэн нэртэй хүмүүс л байдаг юм байна лээ ккк

Avatar

zochin, 2021-06-02 202.179.27.118

neeree uu ymar mundag erdemted ve???, monch olon chun nas barsandaa eh burchan min!!

Avatar

Зочин 2021-06-02 103.229.120.34

hudal yarij shoudahaas uur id shid alga daa yaana daa mongol mini

Avatar

Зочин 2021-06-02 66.181.179.76

Vaccine hiylgeechee malnuuda! Ta narshig malnuudiig l turshaad esvel chip hamrandchin suulgaval gej. Erguu huurtsun oisdanuud!

Avatar

Hudlaa 2021-06-02 202.21.109.52

Haldvar buurahgui uchir hol horio togtoo

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж