Японы ойролцоо ажиллаж буй эрдэмтэд дэлхийн түүхэнд бүртгэгдэж байгаагүй хамгийн гүн нүхийг ухаж эхэлжээ. Тухайлбал, олон улсын далай судлалын хөтөлбөрийн нэгэн хэсэг болж ажиллаж буй эрдэмтдийн баг далайн түвшнээс доош 8 км гүн нүх ухаж байгаа гэнэ. Өмнөх хамгийн гүн нүх далайн түвшнээс доош 100 метр гүн байсан юм. Гэхдээ туршилтын гол зорилго нь хамгийн гүн нүх ухахдаа биш, маш ховор элементүүдийг эрж хайхад оршиж байгаа аж.
Эрдэмтэд Японы баруун хойд эргийн ойролцоо ажиллаж байгаа бөгөөд хамгийн гүн нүхний дээд амжилтыг 43 жилийн дараа эвдэж байгаа нь энэ юм. Тухайлбал, 1970-аад онд Гломар Чалленжер хөлөг далайн түвшнээс доош 100 метр гүн нүх ухсанаас хойш өөр хэн ч энэ хэмжээнд хүрэх гүн нүх ухаж байгаагүй гэнэ.
Далайн усан доор нүх ухах маш хүндрэлтэй боловч зорьсон зорилго хангалттай биелж байгаа гэнэ. Тухайлбал, Наото Кимура ахмадтай судалгааны завиныхан ухсан нүхнээсээ шүрний хэд хэдэн чухал дээж, маш ховор төрлийн элементүүдийг олжээ.
Нүхнээс олдсон нэн ховор элементүүд дунд никелиэс эхлээд цагаан алт хүртэл олон элемент байна.
Эх сурвалж: NERDIST
Холбоотой мэдээ