Цэцдийн зөвлөл: Б.Бат-Эрдэнэ гарч, Ч.Санжаадамба орох уу?

Хуучирсан мэдээ: 2021.06.02-нд нийтлэгдсэн

Цэцдийн зөвлөл: Б.Бат-Эрдэнэ гарч, Ч.Санжаадамба орох уу?

Цэцдийн зөвлөл: Б.Бат-Эрдэнэ гарч, Ч.Санжаадамба орох уу?

Монголын үндэсний бөхийн холбоо өнгөрсөн тавдугаар сарын 29-ний өдөр хуралдсан ээлжит бус Их Эе хурлаар МҮБХ-ны дүрмийг шинэчлэн баталж, тэргүүнийг сонгосон. Ардын хувьсгалын түүхт 100 жилийн ойн баяр наадмын бэлтгэл ажил хангахтай холбогдуулан МҮБХ-ны байнгын үйл ажиллагааг тасралтгүйгээр явуулах шаардлага тулгарч байгаа аж. Иймд МҮБХ-ны дүрмийн 11.26.ё заалтад заасны дагуу МҮБХ-ны тэргүүлэгчдийг нөхөн бүрдүүлэх шаардлагатай байгаа тул дараах тэргүүлэгчдийг чөлөөлж, дүрмийн 11.28-д заасны дагуу тэргүүлэгчдийн үүрэг гүйцэтгэгчдийг Цэцдийн зөвлөлийн хурлаар баталгаажуулах хүртэл ажиллуулахаар МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжав доорх саналыг оруулж байна. Үүнд:

  1. Чөлөөлөх санал оруулж байгаа тэргүүлэгчдийн нэрс:
  • Дархан аварга Б.Бат-Эрдэнэ (Сонгуульт ажилтай тул)
  • Улсын гарьд Ш.Жаргалсайхан (Тэргүүлэгчдийн нийт хуралд оролцсон ирц 24% тул)
  • Улсын заан Ц.Мягмарсүрэн (Тэргүүлэгчдийн нийт хуралд оролцсон ирц 18% тул)
  • Бөхийн судлаач Б.Цогтбаатар (Гадаадад эмчилгээнд явсан)
  • Бөхийн зүтгэлтэн Б.Түмэнбаяр (Өөрийн хүсэлтээр)
  1. Нөхөн бүрдүүлэхээр санал оруулж байгаа тэргүүлэгчдийн нэрс:
  • Улсын аварга Ч.Санжаадамба
  • Улсын гарьд Б.Гантогтох
  • Улсын начин Д.Жанчивдорж
  • Бөх судлаач, Гавьяат дасгалжуулагч Л.Ням
  • Бөхийн зүтгэлтэн, Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Цэрэнсамбуу

Нөхөн бүрдүүлэхээр санал оруулж байгаа гишүүд дээрх саналаас өөрийн хүсэлтээр татгалзаж болох аж. Ээлжит тэргүүлэгчдийн хурал зургадугаар сарын 03-ны өдрийн 18.00 цагаас Монгол бөхийн өргөөнд болох бөгөөд цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан тэргүүлэгчид цахимаар хуралд оролцох боломжтой.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж