МҮХАҮТ: Энэ оны эхний улиралд ажиллах хүч 97.1 мянгаар буурсан | News.MN

МҮХАҮТ: Энэ оны эхний улиралд ажиллах хүч 97.1 мянгаар буурсан

МҮХАҮТ: Энэ оны эхний улиралд ажиллах хүч 97.1 мянгаар буурсан

МҮХАҮТ: Энэ оны эхний улиралд ажиллах хүч 97.1 мянгаар буурсан

Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас /МҮХАҮТ/ өнөөдөр /2021.6.2/  Covid-19 дараах эдийн засгийн санаачилгын хүрээнд хийж буй ажил, Улсын их хуралд өргөн барьсан хуулийн талаар мэдээлэл хийлээ.

МҮХАҮТ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ О.АМАРТҮВШИН:

-Худалдаа аж үйлдвэрийн танхим Covid-19 дараах эдийн засгийг хэрхэн сэргээх вэ, Монгол Улсын эдийн засгийг хэрхэн үсрэнгүй хөгжүүлэх талаар холбогдох албаны хүмүүс болон Улсын Их Хурлын дарга Г.Занданшатартай өнгөрсөн долоо хоногт уулзалт хийсэн. Энэ үеэр яригдсан асуудлуудыг тоймлож та бүхэнд мэдээлэл өгөх гэсэн юм. Дэлхий нийтээр цар тахлын үед эдийн засгийн өсөлтөд анхаарч байна. Худалдаа, бизнес эрхлэгчдийн төлөөлөлтэй ээлжит уулзалтаа хийж, эдийн засгийг эрчимжүүлэх, төр болон хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлэх талаар санал солилцож, өрнүүлсэн хэлэлцүүлэгт дурдагдсан хэд хэдэн чухал асуудал байна.

Нөхцөл байдалтай холбоотойгоор зарим аж ахуй нэгж, иргэд гарааны бизнесийн үйл ажиллагааг зогсоохоос өөр сонголтгүйд хүрсэн. Цомхотгосон ажлын байрыг сэргээхэд 4-5 жилийн хугацаа шаарддаг. Тиймээс хүндэрсэн салбарын олон аж ахуй нэгжид дэмжлэг үзүүлэх шаардлага үүсч байна.

Монголбанкны зээлийн мэдээллийн санд бүртгэлтэй байгаа 71 мянга гаруй иргэний муу зээл буюу хугацаандаа зээлээ төлөөгүй, хоцорсон, зээлийн мэдээллийн санд бүртгэлтэй байгаа хар жагсаалтын мэдээллийг харагдахгүй болгож, дахин зээл авах боломж олгох санал гаргасан. Ийнхүү муу зээлдэгчийн түүхийг харуулахгүй болох нь зээлийг чөлөөлж байгаа асуудал биш юм. Муу зээлдэгчийн ангилал зургаан жил тутамд солигдоод явдаг. Өөрөөр хэлбэл өнөөдөр хар жагсаалтад орсон хүн зургаан жилийн дараа зээл авах боломж бүрдэнэ гэсэн үг. Харин Covid-19 онцгой нөхцөл байдалд энэ заалтад өөрчлөлт оруулах зайлшгүй хэрэгцээ бий болоод байна. Учир нь өрхийн бизнес эрхлэгчид эдгээр зээлдэгчийн ихэнх хувийг эзэлдэг.

Өнөөдрийн байдлаар зээлийн мэдээллийн санд 65105 иргэний 879 тэрбум төгрөгийн зээл, 2428  аж ахуйн нэгжийн 2,2 их наяд төгрөгийн зээлийн мэдээлэл бүртгэлтэй байна. Эдгээр иргэн, аж ахуйн банкнаас дахин шинэ зээл авч чадахгүй нөхцөл байдалд байгаа. Муу зээлдэгчийн мэдээлэл нь харагдахгүй болсноор дахин зээл авах боломжтой болж байна. Харин цаашдаа иргэн, аж ахуйн нэгжүүд муу зээл, муу түүх үүсгэхгүй байх нь маш чухал. Хэрвээ дахин муу түүх үүсгэвэл мэдээлэл нь нээлттэй харагдаад явах юм.

Энэ оны эхний улирлын байдлаар нийт ажиллах хүч өмнөх оноос 97.1 мянгаар буурч, ажилгүйдлийн түвшин 2.2 хувиар нэмэгдсэн. Иймээс Засгийн газраас “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-г хэрэгжүүлж, ажлын байрыг хадгалах, бизнес эрхлэгчдээ дэмжих зорилгоор гурван хувийн хүүтэй зээлийг олгож эхэлсэн.

Эдийн засгийг тэлэхэд чухал суурь зүйл бол гаднын хөрөнгө оруулалтын хууль юм. Одоо нэн тэргүүнд хийгдэх ёстой чухал ажил бол Хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудал. Монгол Улс хөрөнгө оруулалтын таатай орчинг бүрдүүлэхэд чиглэсэн арга хэмжээ авч, бусад орнуудтай өрсөлдөхүйц улс болох боломжтой. Тиймээс хөрөнгө оруулалтыг хамгаалах, дэмжих, урамшуулах нь эдийн засгийг сэргээх гол зүйл юм. Өнөөдөр танхимд гаднын хөрөнгө оруулалттай холбоотой хуулийн талаар томоохон хэлэлцүүлэг болно. Мөн төр, хувийн хэвшлийн түншлэлийн асуудал яригдаж байна. Хувийн хэвшил санаачлаад бусад улс орноос хөрөнгө оруулалт татан авах боллоо гэхэд төр түүнийг таатай орчин нөхцөлд хүлээн авах боломжийг бүрдүүлэх юм. Эдгээр олон хууль тогтоомжид тодорхой хэмжээний өөрчлөлт орсноор эдийн засаг тэлнэ.

Танхимын зүгээс санаачилж “Хөрөнгө оруулалт, менежментийн нэгж” байгуулахаар болсон байгаа. Төр, хувийн хэвшлийн санал санаачлагыг богино хугацаанд шийдвэрлэж зөв хөрөнгө оруулалтыг татан авах боломжтой. Энэ бол дэлхийн бусад улс оронд байдаг жишиг. Өнөөдрийн хурдаар явбал хувийн хэвшлийнхэнд төдийлөн таатай биш байна. Мэдээж уул уурхайн экспортод тулгуурлаж эдийн засгийн их сэргэлтийг хийхээр төлөвлөж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Ажлаа өгөө Амар хэн ч билээ.чи 2021-06-02 66.181.183.22

Намын даргын хаяа сахьсан нэг дурак… Бас нэг том даргын хатавчинд суудаг нөхөр тамгаа аваад зугтсан гэсээн…

Avatar

6 2021-06-02 139.5.218.30

иргэн бүрийн 20 сая хүртлэхи зээлийг төр нэг удаа тэглэх нь зөв юм

Avatar

Зочин 2021-06-02 192.82.69.48

urihan der bas neg ulzere baidga ih muhai hii uzegdle shigen uilal yarial badiag ingej baigad mashin ungal abrt higel.odoo shuhed ugud ardal emchilge tolboor abnaa.

Avatar

Зочин 2021-06-02 192.82.69.48

bajnchandman uzlere yariad baiagd olon hun darhani mashin abrt hideg budun gahai baidag.odo boliod ugoo shono 2 mahsin abrt hsien,.eneig alaah tsag boljee.

Avatar

Зочин 2021-06-02 192.82.69.48

baajnchandman dahi ulere yarij baiagd danda mashin abrt hideg neg huhen budun gahai lauu abidga.shono abs 2 jeep onholdson bajanchandamn dahi.

Avatar

Зочин 2021-06-02 59.153.85.34

Татварбн өршөөл юу болов оо

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж