Сансрын хог олон улсын сансрын станцыг мөргөж гэмтээжээ

Хуучирсан мэдээ: 2021.06.02-нд нийтлэгдсэн

Сансрын хог олон улсын сансрын станцыг мөргөж гэмтээжээ

Сансрын хог олон улсын сансрын станцыг мөргөж гэмтээжээ

Сансарт хяналтгүй тэнэж яваа хог олон улсын сансрын станцыг оносноос робот гар нь гэмтсэн хэмээн "NASA" болон Канадын сансрын агентлаг мэдээлжээ.

Сансрын станцын бүрэн бүтэн байдлыг хянах үүднээс тогтмол зохион байгуулдаг шалгалтын үеэр өнгөрсөн тавдугаар сарын 12-нд станцын робот гарны хамгаалалтын бүрхүүл гэмтсэн байсныг илрүүлжээ. Хэдийгээр робот гар хэвийн ажиллаж байгаа ч энэ нь сансрын хог хаягдлын асуудал улам аюултай, улам ноцтой болж байгааг сануулсан юм.

Дэлхийг тойрон олон пуужингийн эвдэрхий хэсгүүд, хаягдлууд, хиймэл дагуулын хэлтэрхийнүүд эзэнгүй, хяналтгүй тэнэдэг бөгөөд цаг хугацаа өнгөрөх тусам тэдгээр хаягдлын хэмжээ нэмэгдсээр хоорондоо мөргөлдөх, сансрын станц, хиймэл дагуулуудыг гэмтээх эрсдэл нэмэгдсээр байна.

"Canadarm2" хэмээх тус робот гарыг чухам хэзээ юу мөргөж гэмтээсэн нь одоохондоо тодорхойгүй байгаа ч мэргэжилтнүүд анхаарлаа хандуулан судалж эхэлжээ. Гарны хамгаалалтын бүрхүүл дээр 0.2 см цоорхой үүссэн байх бөгөөд азаар тус цоорсон хэсэг гарны хувьд чухал хэсэг биш байжээ.

АНУ-ын батлан хамгаалах департментийн мэдээлснээр өдгөө сансарт 27 мянга гаруй хаягдал байгаагийн 23 мянга гаруй нь бейсболын бөмбөгнөөс том гэнэ. Тэдгээр хогнууд цагт дунджаар 33300 гаруй км-ийн хурдтай эргэлдэж байгаа нь сумны дундаж хурднаас хэд дахин их юм.

Эх сурвалж: NBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж