Covid-26, Covid-32 дэгдэж болзошгүй гэв | News.MN

Covid-26, Covid-32 дэгдэж болзошгүй гэв

COVID-19

Covid-26, Covid-32 дэгдэж болзошгүй гэв

Covid-26, Covid-32 дэгдэж болзошгүй гэв

Хүн төрөлхтөн Covid-19-ийн гарал үүслийг сайтар судлах шаардлагатай, үгүй бол цаашид Covid-26, Covid-32 зэрэг өвчнүүдтэй тулгарч магадгүй гэж АНУ-ын эрдэмтэн Питер Хотез Ням гаригт  /2021.05.30/ телевизийн ярилцлагын үеэр ярьжээ.

Түүний хэлснээр, Covid-19 цар тахлын гарал үүслийг олж тогтоохын тулд энэ өвчин анх дэгдсэн гэгдэж буй Хятадын Ухань хотод олон сарын турш ажиллаж, амьтад болон хүмүүсээс дээж авч шинжлэх хэрэгтэй гэв. Энэ болон зөвхөн Хятад болон АНУ гэсэн хоёр улсын хоорондын асуудал биш, дэлхий нийт, хүн төрөлхтний ирээдүйн тухай асуудал гэдгийг тэр онцолжээ.

Мөн энэ ажилд Бээжингийн эрх браигчид хамтран ажиллах шаардлагатай ба үгүй бол Хятадын эсрэг хориг арга хэмжээ авах хэрэгтэй гэж үзэж буйгаа тэр илэрхийлсэн байна.

Covid-19 цар тахлын гарал үүслийг олж тогтоохоор Хятадад ажилласан ДЭМБ-ийн шинжээчдийн баг өнгөрсөн гуравдугаар сард тайлангаа олон нийтэд танилцуулсан. Тэд коронавирус лабораториос бус амьтнаас хүн гарувдагч амьтнаар дамжин халдварласан гэх таамаг хамгийн магадлал өндөртэй гэж дүгнэсэн билээ. Гэхдээ нэгдсэн, тодорхой дүгнэлтэд хүрч чадаагүй юм. Хятад улсын хувьд ч ДЭМБ-ийн шинжээчдийг хилээрээ нэвтрүүлэхээр удаан хугацаанд цааргалж байв.

Эх сурвалж: NDTV

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-06-02 66.181.191.133

ANU gej yamar yadargaatai s***r ve yum bolohoor horig arga hemjee gej yumaar ailgah yum. tegj baij uurtuu lai huraahvii

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж