Хүн төрөлхтөн Covid-19-ийн гарал үүслийг сайтар судлах шаардлагатай, үгүй бол цаашид Covid-26, Covid-32 зэрэг өвчнүүдтэй тулгарч магадгүй гэж АНУ-ын эрдэмтэн Питер Хотез Ням гаригт /2021.05.30/ телевизийн ярилцлагын үеэр ярьжээ.
Түүний хэлснээр, Covid-19 цар тахлын гарал үүслийг олж тогтоохын тулд энэ өвчин анх дэгдсэн гэгдэж буй Хятадын Ухань хотод олон сарын турш ажиллаж, амьтад болон хүмүүсээс дээж авч шинжлэх хэрэгтэй гэв. Энэ болон зөвхөн Хятад болон АНУ гэсэн хоёр улсын хоорондын асуудал биш, дэлхий нийт, хүн төрөлхтний ирээдүйн тухай асуудал гэдгийг тэр онцолжээ.
Мөн энэ ажилд Бээжингийн эрх браигчид хамтран ажиллах шаардлагатай ба үгүй бол Хятадын эсрэг хориг арга хэмжээ авах хэрэгтэй гэж үзэж буйгаа тэр илэрхийлсэн байна.
Covid-19 цар тахлын гарал үүслийг олж тогтоохоор Хятадад ажилласан ДЭМБ-ийн шинжээчдийн баг өнгөрсөн гуравдугаар сард тайлангаа олон нийтэд танилцуулсан. Тэд коронавирус лабораториос бус амьтнаас хүн гарувдагч амьтнаар дамжин халдварласан гэх таамаг хамгийн магадлал өндөртэй гэж дүгнэсэн билээ. Гэхдээ нэгдсэн, тодорхой дүгнэлтэд хүрч чадаагүй юм. Хятад улсын хувьд ч ДЭМБ-ийн шинжээчдийг хилээрээ нэвтрүүлэхээр удаан хугацаанд цааргалж байв.
Эх сурвалж: NDTV
Холбоотой мэдээ