Б.Баасанцогттой холбоотой зургаан шүүгчид сахилгын хэрэг нээнэ

Хуучирсан мэдээ: 2021.06.02-нд нийтлэгдсэн

Б.Баасанцогттой холбоотой зургаан шүүгчид сахилгын хэрэг нээнэ

Б.Баасанцогттой холбоотой зургаан шүүгчид сахилгын хэрэг нээнэ

Шүүхийн ёс зүйн хороо өнөөдөр (2021.06.02) хуралдаж, шүүгч Б.Баасанцогттой холбоотой шүүүгч нарын асуудлыг авч хэлэлцсэн байна. Хуралдаанаас С.Соёмбо-Эрдэнэ, Т.Өсөхбаяр, М.Алдар, З.Болдбаатар, Б.Халиун, Б.Ариунхишиг нарын эрэгтэй, эмэгтэй зургаан шүүгчид сахилгын хэрэг нээхээр шийдвэрлэжээ.

Дээрх шүүгч нар нь өнгөрсөн 2020 оны арванхоёрдугаар сарын 8-ны өдөр “Энканто” хотхоны 305-ын 106 тоотод өмгөөлөгч Б.Баасанцогтын хамт хонож, архидан согтуурсан байж болзошгүй асуудлаар ДМНН, ННБЗХ-ноос гаргасан нэхэмжлэлийн дагуу өнөөдөр Шүүхийн ёс зүйн хороо ийн хуралсан байна.

Нийгмийн сүлжээнд Б.Баасанцогт өмгөөлөгчийн бичлэг цацагдаж, улмаар нэр бүхий 11 шүүгчийн харилцах дансанд мөнгө шилжүүлсэн баримт нь ил болсон билээ.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж