Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Сергей Лавров нар хэлэлцээ хийлээ | News.MN

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Сергей Лавров нар хэлэлцээ хийлээ

Хуучирсан мэдээ: 2021.06.02-нд нийтлэгдсэн

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Сергей Лавров нар хэлэлцээ хийлээ

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Сергей Лавров нар хэлэлцээ хийлээ

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг ОХУ-д хийж буй айлчлалынхаа хүрээнд ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавровтай 2021 оны зургадугаар сарын 1-ний өдөр албан ёсны хэлэлцээ хийв.

Гадаад харилцааны сайд нар хэлэлцээний үеэр хоёр талын харилцаа, бүс нутаг, олон улсын хамтын ажиллагааны өргөн хүрээний асуудлаар санал солилцжээ. Сайд нар Монгол, Оросын харилцааны өнөөгийн явцыг дүгнэж, харилцааны хөгжлийн цаашдын төлөвлөлтийн талаар, тэр дундаа ойрын хугацаанд хэрэгжүүлэх өндөр, дээд түвшний харилцан айлчлал, тэргүүлэх чиглэлүүдэд хэрэгжүүлж буй томоохон арга хэмжээ, төслүүдийг урагшлуулах талаар  санал солилцсон байна.

Сайд нар хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг тэмдэглэх хамтарсан төлөвлөгөөний хэрэгжилтийн явцыг ярилцаж, оны үлдсэн хугацаанд холбогдох арга хэмжээг хоёр талаасаа өндөр ач холбогдол өгч хэрэгжүүлэхээр тохиролцжээ.

Мөн сайд нар хоёр талын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг улам бүр хөгжүүлэх боломжийн талаар санал солилцсон байна. Тухайлбал, ОХУ, БНХАУ-ыг холбосон байгалийн хийн хоолойг барих төслийн судалгааны ажил цар тахлын нөхцөлд ч амжилттай урагшилж байгаад сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлжээ.

Монгол, Оросын хамтарсан “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, төмөр замын суурь бүтэц болон хөдлөх бүрэлдэхүүнийг шинэчлэхэд шаардлагатай хөрөнгө оруулалт хийх чиглэлээр үргэлжлүүлэн хамтран ажиллахаар тогтсон байна.

Боловсрол, соёл урлаг, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх талаар тодорхой тохиролцоонд хүрлээ. Тухайлбал, Улаанбаатар хотод Монгол, Оросын хамтарсан ерөнхий боловсролын сургууль байгуулах ажлыг ойрын хугацаанд эрчимжүүлэхээр тогтжээ.

Манай хоёр улс олон улс, бүс нутгийн хамтын ажиллагааны хүрээнд ойр дотно хамтран ажиллаж ирсэн уламжлалаа цаашид ч идэвхтэй үргэлжлүүлэхээр санал нэгдсэн байна.

Гадаад харилцааны сайд нар хэлэлцээ хийсний дараа хэлэлцээний үр дүнгийн талаар хэвлэлд мэдээлэл өгчээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
5
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

23 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

OB 2021-06-02 119.40.103.3

Монголын гадаад хэргийн сайд Оросд айлчилсан тухай Оросын телевизүүдээр ямар ч мэдээ гарсангүй. Өөрөөр хэлбэл энэ айлчлал ямар ч ач холбогдолгүй гэсэн үг. Ядаж байхад манайхан өөрсдөө очоод сурвалжлага хийж чадахгүй.

Avatar

Өвгөн 2021-06-02 192.82.76.107

Оросоос бид юу авах вэ зэвсэгүү, арихуу.

Avatar

Зочин 2021-06-02 66.181.185.174

Оростой маш болгоомжтой байсан нь дээр дээ ! Аймшигтай орон болж хувирсан шүү! Хуучин сэтгэлгээрээ биш өөрсдөө дахин шинээр энэ орныг олж харах хэрэгэтй болоод байна ! Лав л хуучнаараа дагаж ханараад байх хэрэггүй болоод удаж байгаа шүү !!!!!!!!! Сайдаа

Avatar

иргэн 2021-06-02 69.141.197.5

их гүрний дээрэнгүй түшмэлүүдийн өмнө толгой дээгүүр эрхэмсэг монгол хатагтай хэлэх ярих юмаа товч тодорхой хэлж байна сайхан байна аа .Энэ хүүхэн чинь акцентгүй орсоор яридаг байсан даа ярихгүй байна ………болдоггүй л байхдаа

Avatar

Зочин 2021-06-02 64.119.19.230

Нэг тийм бөх юмуу уяач байдалтай паацайсан эрчүүд гадаад харилцааны сайд байснаас эмэгтэй хүн байх нь илүү зохимжтой юм бн аа!!

Avatar

Zochin 2021-06-02 103.229.120.2

Goy bnaaa

Avatar

Эксперт. 2021-06-02 202.126.89.93

Үр дүн муу, чамлалтай айлчлал болж. Хойд өмнөд хөршийн харилцааг тэнцвэржүүлэх хэрэгтэй байна. Оростой харьцаагаа өргөжүүлэх нь стратегийн хөдөлшгүй суурь зарчим бх ёстой. Үйлдвэрлэл, худалдаа, хилийн нээлттэй бүс, оросод мэргэжилтэн бэлтгэх, хоёр орны иргэдийн зорчих асуудлыг хөнгөлөх, худалдааны тариф гээд ярилцаж шийдэх асуудал олон бна.

Avatar

Зочин 2021-06-02 103.212.118.237

Одоо төрийнхөн гадаад явах бүрдээ ,бусдыг царайцалж, юм гуйж, хонжоо хайдаг цаг өнгөрсөн.Тусламж үзүүлбэл түүнийгээ хэд дахин нугалж авдаг үе . Өөрсдөө юм хийж бие дааж амьдарч сурах хэрэгтэй.Хөрш орнуудтай юуны өмнө найрамдалтай найрсаг, харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэх хэрэгтэй.АН-ын зарим нөхөд хоёр хөршийг үзэн ядаж,, төрийн тэргүүнүүдийг нь дарангуйлагч мэтээр хараадгаа болих хэрэгтэй.Үр дүн муутай айлчлал гэнэ.Найрсаг бус орны жагсаалтад хамрагдаж,хоригт орох.ойрхон байгаа шү

Avatar

Зочин 2021-06-02 103.212.118.237

Хоёр хөрштэй хийх худалдаа,хамтын ажиллагаа зарим талаар хүндэрсэн,энэ нь одоо хүртэл засрахгүй байгаа нь АН-ын төр барьж байх үеийн балаг ч байж болзошгүй.Төвийг сахих, хөрш орнуудтай хэвийн жигд найрамдалт найдвартай харилцаатай байх нөхцлийг гажуудуулж, барууныг шүтэх,тэднийг дагах хандлага хэт гаргах зэргээр.Манайх чйнь төр нь тогтворгүй,үймээн самуунд автах нөхцөл их, маргааш ямар ч чөтгөр гарч ирж, төрийг яаж ч бужигнуулж юу хийж ч болзошгүй, хамгийн найдваргүй,хэцүү орны нэг биз дээ.

Avatar

Бат 2021-06-02 124.158.67.66

СПУТНИК вакцин хаана байна аа? арай гайгүй сайдын дайтай ажил хийгээч ээ
Давуу эрх олгоод байхад вакцин одоо хүртэл олж ирдэггүй арчаагүй хүн яаж сайд хийдэг юм бэ?
Монгол улсын сайд байж х***а хантааз өмсөж зургуу авхуулаад, янз нь х***а нараасаа шан харамж сурталчилсан гэж авч байна уу?
нэг муу сургууулиас өөр ярих юм байхгүй юу?
наадхыг чинь гайгүй сумын засаг дарга ч хийчихнэ
тэрний оронд монголын ноос ноолууран бүтээгдэхүүнийг татваргүй гаргах талаар яриач ээ

Avatar

Зочин 2021-06-02 103.229.120.34

Yamarch hereggui ailchlal boljee urid ni yariad shiidchihsen asuudlaar ailchilj ochood yarih yamar hereg bn,utsaar yariltsaad l tohirchih asuudal ,uridiin duu ni ahiigaa sonsdog shig 100 jiliinhee oig ingej goe temdeglee gej doligonood l gui irsen yam shig sanagdaj bn yamarch bodlogo alga

Avatar

Зочин 2021-06-02 183.177.98.42

Даваа гэж Женкогийн хүнийг эгүүлэн татмаар юм.

Avatar

иргзн 2021-06-02 202.179.26.160

одоо бас баахан Худлаа юм ярьж Амлаж байгаад Өр зээл тавиад ирнээ ,

Avatar

Авдаг биш экспортлогч болох боломж дүүрэн бна 2021-06-02 202.126.89.87

Хайрт Монгол эх орон минь байхад бид ядуу буурайгаараа дуудуулж гаднаас тусламж гуйх хэрэггүй. Харин экспортолдог нүнжигтэй байх цаг нь болсон. Хөрш орон болон бусад орнуудтай найрсаг харилцаа, харилцан ашигтай, өгөө аваатай түншлэх хэрэгтэй. Манайх шиг мал, эрдэнэс баялаг нь дэлхийд дээгүүр ордог, хүн ам цөөтэй, з****г хөөцөлдөдгүй, бусдад заналхийлдгүй, амар амгалан орон удирдагч сайтай байхад л, тансаг амьдрана. Засаг улсаа сайн удирд. Тэгвэл үеийн үед дуурсагдаж, буянаа эдлэх болно.

Avatar

Зочин 2021-06-02 202.131.231.11

дандаа л Орос том б**в хөхүүлж байдгийн

Avatar

Зочин 2021-06-02 124.158.64.81

Хөндлөн чиглэлийн төмөр зам бариад хятадаас биш Ховдоос алим, тарвасаа зөөж идэх юмсан.

Avatar

Зочин 2021-06-02 192.82.81.198

Үхсний чинь алим? Чи өөрөө алим дурак минь.Чи өөрөө Ховд руугаа явчихвал болоо юм биш үү.Энд геополитик ярьж байна.

Avatar

Зочин 2021-06-02 66.181.184.166

Спутник вакцины 2-р тунгаа хүлээж байна.
Яаралтай оруулж ирээч. Хийлгээд хөдөө явъяа даа.

Avatar

Зочин 2021-06-02 59.153.114.186

Тарифыг бууруулах, харилцан адил хэмжээнд аваачих талаар ырьж чадаагүй юу

Avatar

Яаралтай зоримог шийд.! 2021-06-02 192.82.75.109

Зөвхөн боловсрол, батлан хамгаалах гэх мэт хязгаарладмал хүрээнд бус, Илүү өргөн хүрээнд ярих цаг нь болжээ ! . Хятадтай хийсэн яриа хэлэлцээрүүдэд Хятад улс нүүр царайгаа таниуллаа !. Хятадууда нөгөө л нэг улиг болсон аргаа хэрэглээд. Тийм учраас бид цаашид Оросыг болон бусад орныг худалдааны түншээр сонгоод явах хэрэгтэй. Энэ чинь өнөөгийн байтугай, бусад цаг үеүүдэд хэрэгжүүлж болох сонголт. Хил орчмыг яаралтай нээх хэрэгтэй. Мөнгөд дургүй хэн байх вэ дээ

Avatar

Зочин 2021-06-02 192.82.75.105

Спутник вакцинаа хурдан оруулж ирээрэй хүлээж байгаа шүү сайдаа

Avatar

Энхмаа 2021-06-02 103.212.118.212

ВАКЦИНАА ТҮРГЭН ОРУУЛААЧ ЭЭ, ХЯТАД ВАКЦИН НЭМЭР АЛГА, ХАЛДВАР Л ТАРААЖ БАЙНА

Avatar

Зочин 2021-06-02 64.119.17.41

орос монгол яриа хэлэлцээр нэг муу ерөнхий боловсрол сургууль түвшинд хүртэл унаж дээ, утсаар л ярьчих асуудал бишүү

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж