ЭМЯ: 1143 хүнээс халдвар илэрч, гурван хүн нас барлаа | News.MN

ЭМЯ: 1143 хүнээс халдвар илэрч, гурван хүн нас барлаа

COVID-19

ЭМЯ: 1143 хүнээс халдвар илэрч, гурван хүн нас барлаа

Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр (2021.06.02) Covid-19 цар тахлын нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллээ хийлээ.


Эрүүл мэндийн яам 11.00 цагийн мэдээлэл

ЭМЯ-аас коронавирусийн нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийж байна

Posted by News.mn on Tuesday, June 1, 2021

ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМНЫ ХЭВЛЭЛИЙН ТӨЛӨӨЛӨГЧ Б.УУГАНБАЯР:

-Дархлаажуулалтын ажил эрчимтэй явагдаж байгаа учраас нийт иргэдийг дархлаажуулалтдаа заавал хамрагдахыг хүсч байна. Тохиолдлын тархалт нэмэгдэж байгаа учраас вакцинжуулалтад идэвхтэй хамрагдахыг уриалж байна. Батлагдсан дийлэнх тохиолдол вакцинд хамраглаагүй иргэд байгаа юм. Тиймээс өвчлөл өндөр байгаа энэ үед хүн бүр халдвар хамгаалалтын дэглэмийг сайтар баримтлана уу.

Сүүлийн 24 цагт 7102 хүнд шинжилгээ хийхэд 1143 хүнээс халдвар илэрч, нийт батлагдсан тохиолдол 60372 болж нэмэгдлээ. Сүүлийн 24 цагийн хугацаанд гурван хүн нас баржээ. Шинээр батлагдсан тохиолдлуудаас Улаанбаатарт 1052, орон нутагт 91  тохиолдол илэрсэн байна.

Нас барсан хүмүүсийн тухайд:

  • Тавдугаар сарын 19-нд онош нь батлагдсан 80 настай эрэгтэй
  • Тавдугаар сарын 17-нд онош нь батлагдсан 67 настай эмэгтэй
  • Тавдугаар сарын 13-нд онош нь батлагдсан 43 настай эрэгтэй эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад Covid-19-ийн нэн хүнд хэлбэрээр нас барсан байна.

Нас баралт өндөр байгаа учраас вакцинжуулалтад бүрэн хамрагдахыг хүсч байна. Улсын хэмжээнд хэвтэн эмчлүүлж буй 4727 хүн байгаагаас 2478 хүний биеийн байдал хөнгөн, 1665 нь хүндэвтэр, 462 нь хүнд, 122 хүний биеийн байдал маш хүнд байна.

14-28 хоногт дархлаа тогтож байгаа учраас иргэд вакцинд идэвхтэй хамрагдах шаардлагатай байна.

Орон нутагт зорчих иргэд сайн дурын шинжилгээ өгөх байдал нэмэгдсэнээр халдварын тохиолдол өсч байна. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа хүмүүсийн ихэнх нь вакцинд хамрагдаагүй байгаагаас биеийн байдал нэн хүнд хэлбэрт шилжиж байна.

УЛСЫН ХЭМЖЭЭНД 1,859,509  ИРГЭН I ТУН, 1,323,266 ХҮН II ТУНДАА ХАМРАГДСАН Ч ХАЛДВАРЫН ТАРХАЛТ ӨСЧ БАЙНА

Өчигдөр нийт 13,819 хүн вакцинжуулалтад хамрагджээ. Улаанбатар хотод 951,193  хүн  нэгдүгээр  тун хийлгэсэн  байгаа бол хоёрдугаар тунд 746,083 хүн хамрагдаад байна. Хөдөө орон нутагт 908,316, хоёрдугаар тунд 577,183 хүн хамрагдсан байна. Файзер вакцинд хамрагдах хүсэлтэй хүндэтгэн үзэх шалтгаантай иргэд заавал эмнэлгийн магадлагаа шаардлагатай. Иргэд аль болох олон нийтийн газраар зорчихгүй байхыг ЭМЯ-наас зөвлөж байна.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
26
БурууБуруу
14
ХарамсалтайХарамсалтай
6
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж