Монгол, Оросын хамтарсан ЕБС байгуулах ажлыг эрчимжүүлнэ | News.MN

Монгол, Оросын хамтарсан ЕБС байгуулах ажлыг эрчимжүүлнэ

Монгол, Оросын хамтарсан ЕБС байгуулах ажлыг эрчимжүүлнэ

Монгол, Оросын хамтарсан ЕБС байгуулах ажлыг эрчимжүүлнэ

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг ОХУ-д хийж буй айлчлалынхаа хүрээнд ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавровтай өчигдөр /2021.6.1/ албан ёсны хэлэлцээ хийв. Хэлэлцээний үеэр хоёр талын харилцаа, бүс нутаг, олон улсын хамтын ажиллагааны өргөн хүрээний асуудлаар санал солилцжээ.

Сайд нар Монгол, Оросын харилцааны өнөөгийн явцыг дүгнэж, харилцааны хөгжлийн цаашдын төлөвлөлтийн талаар, тэр дундаа ойрын хугацаанд хэрэгжүүлэх өндөр, дээд түвшний харилцан айлчлал, тэргүүлэх чиглэлүүдэд хэрэгжүүлж буй томоохон арга хэмжээ, төслүүдийг урагшлуулах талаар  санал солилцсон байна. Түүнчлэн хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг тэмдэглэх хамтарсан төлөвлөгөөний хэрэгжилтийн явцыг ярилцаж, оны үлдсэн хугацаанд холбогдох арга хэмжээг хоёр талаасаа өндөр ач холбогдол өгч хэрэгжүүлэхээр тохиролцжээ.

Гадаад харилцааны сайд нар хоёр талын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг улам бүр хөгжүүлэх боломжийн талаар санал солилцсон аж. Тодруулбал, ОХУ, БНХАУ-ыг холбосон байгалийн хийн хоолойг барих төслийн судалгааны ажил цар тахлын нөхцөлд ч амжилттай урагшилж байгаад сэтгэл ханамжтай байгаагаа мөн илэрхийлсэн байна.

Монгол, Оросын хамтарсан “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, төмөр замын суурь бүтэц болон хөдлөх бүрэлдэхүүнийг шинэчлэхэд шаардлагатай хөрөнгө оруулалт хийх чиглэлээр үргэлжлүүлэн хамтран ажиллахаар тогтсон байна. Мөн боловсрол, соёл урлаг, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх талаар тодорхой тохиролцоонд хүрчээ. Тодруулбал, Улаанбаатар хотод Монгол, Оросын хамтарсан ерөнхий боловсролын сургууль байгуулах ажлыг ойрын хугацаанд эрчимжүүлэхээр тогтсон байна. Манай хоёр улс олон улс, бүс нутгийн хамтын ажиллагааны хүрээнд ойр дотно хамтран ажиллаж ирсэн уламжлалаа цаашид ч идэвхтэй үргэлжлүүлэхээр санал нэгджээ. Мөн сайд нар БНМАУ, ЗХУ-ын баатар, сансрын нисгэгч Ж.Гүррагчаад ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины зарлигаар олгосон “Александр Невский”-н одонг гардуулах ёслолын ажиллагаанд оролцсон байна.

Петербургийн олон улсын эдийн засгийн форум өнөөдөр эхлэх бөгөөд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг оролцох юм.

Сонирхуулахад, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг өөрөө унаган орос хэлтэй ч албан ёсны айлчлал, арга хэмжээнд эх хэлээрээ ярих ёстой учраас тэрбээр орчуулагчтай оролцож байгаа юм байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ЗөвЗөв
6
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

22 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-06-02 150.129.141.127

гуч гуц бүгд донгос яадгийн солиор

Avatar

Зочин 2021-06-02 192.82.88.109

Монгол улсад оросын мөнгө олох гэсэн хуурамч бизнес хэрэггүй. Монголын ирээдүйг оросууд зүгээр л бизнес болгож ашиглах төдий, бидэнд наалдах зүйл байхгүй. Оросын шахалтанд орж амьдарч боломгүй.

Avatar

Зочин 2021-06-02 202.9.47.16

Тэгээд хужаад уусах уу

Avatar

Б.Гаваа 2021-06-02 202.126.88.159

бид хэд энэ хоёр дэлхийд том байр суурь эзэлдэг гүртэй хиллэн оршиж байгаа нь маш давуу тал .мэдээж том гүрэний бодлого хэцүү бүр хатуу хэлвэл дарангуйлах өнгө аястай байдаг түүхэнд байж л ирсэн бичигдээгүй хууль.чингис хааны их улс ийм л байсан бх.бид энэ 2 улстайгаа зөв бодлого зөв арга эвтэй байж л оршин тогтоно.муулаад солиороод нисээд явчихаж чадахгүйгээс хойш. яг үнэндээ яг яс юман дээрээ энэ хоёр биднийг тэжээж ирсэн тэжээж байгаа…

Avatar

Зочин 2021-06-02 202.126.90.75

Энэ сайт дээр шүүмжилсэн сэтгэгдэл бичхээр орохгүй юм. Бодвол ямар сэтгэгдэл орох орохгүй цензурддэг бололтой сайд ч хаалтын гэрээгээ сайн хийж. Балжидмаагын экс ингэж мэдээллийн сайт удирдахгүй ээ.

Avatar

Зочин 2021-06-02 37.120.208.194

Ашиг сонирхолын зөрчилтэй, чадах чадахгүй юмруугаа дайрч би авна би хийнэ гэдэг цагаандаа гарсан энэ хүнээ МАН эргүүлэн буулгаасай. Хэвлэж болох бүх юман дээр өөрийнхөө хамаарал бүхий нөгөө ямар үсэг билээ хэвлэл хийдэг компаниа чихэх гэж чичрэнэ, чихнэ. Сая ваучер хэвлэх ажлыг авч хэдийг хуссан болдоо. Ирээдүйд улсын ямар ажлыг чичэрч байгаад компандиа авч өгөх бол харж л байя.

Avatar

Зочин 2021-06-02 202.9.40.102

Мөнхийн хөрш 2 оронтойгоо маш сайн харилцаатай байж манай улс хөгжинө. монголчууд бид маргаашны өөхнөөс өнөөдрийн уушиг дээр гэдэг. мөн мэдэхгүй бурханаас мэддэг чөтгөр дээр ч гэж ярьдаг. АНУ болон барууны орныхны хатгаасанд орж ОХУ болон БНХАУ-ыг шүүмжлэх нь эргээд бидэнд хортой үр дагавар авчирна. Тийм болохоор хоёр хөршөө хөөрөгдөж байгаад өөрсөддөө ашигтай шийдвэр гаргуулах нь манай гадаад бодлого байх сётой. Айлчлалд амжилт хүсье

Avatar

Zochin 2021-06-02 103.229.120.2

Goy egch bn jujuju

Avatar

Зочин 2021-06-02 202.126.89.174

Тэнэг сайд аа өмөөрдөг төлбөрт троллууд хүртэл байх юм .

Avatar

Зочин 2021-06-02 202.126.89.242

Манай энэ эмэгтэй гадаад хэл мэддийм болуу?

Avatar

зочин 2021-06-02 66.181.190.122

Зөв шүү. Орос сургуульд хүүхдээ өгмөөр байна. Орос 3-р сургууль гэдэг 1 ширхэг орос сургуультай
манайд хэрэгтэй ажил хэрэгжих нь. Сайн байна Батцэцэг сайд. Ирээдүйдээ хөрөнгө оруулалт хийхээр
болжээ.

Avatar

Зочин 2021-06-02 202.126.88.219

дунд сургуудьдаа орос хэл үзхийг нь хэн хориглоод байгаа юм бэ?

Avatar

Зочин 2021-06-02 202.179.21.207

Hamtarsan gan tomorlogyn uildber mashiny uildver esbel a baga dund ovryn sonoogch ongotsny hodolguuryn uildver traktory uildver baiguulya gehgui!!!!!!!!!!!!!!!

Avatar

Зочин 2021-06-02 66.181.160.74

oros surguuli baiguulj bnoo, manai said huurhun damshig uma

Avatar

Оноч 2021-06-02 66.181.160.80

Лавров бол удаж байгаа хашир дипломатч. манай муу Сайдыг Министерчик гээл байж байгаа байхдаа. Молотов хилийн хэлэлцээр дээр Аварзэд гуайг чам шиг Министерчик зөндөө үзсэн гэж томорсон гэжуугаа. За тэгээд бид ямар бодлого тодорхойлох биш, Оросын бодлогыг зөв уншаад зөв хариу үйлдэл үзүүлэх л шүү дээ.

Avatar

Монгол хүн 2021-06-02 66.181.161.99

Их гүрний дээрэнгүй,хүнд сурталт сайдтай харц дээгүүр, эрх ашигаа хамгаалан цэгцтэй ярьж байгаа сайдаараа бахархаж байна.

Avatar

Зочин 2021-06-02 139.5.216.114

Орос сургууль одоо хангалттай.Бид 70;80 жил Их лениний хэлийг сурлаа.Одоо бид Дэлхийн хэл болсон Англи Герман хэлийг судлая.

Avatar

mgl 2021-06-02 103.57.94.211

iim tom ulstai yun ch jijig yaridag yum be? Baahan zardal gargchihaad teneg teneg yum yariad suuj baih ch gej dee.

Avatar

Ариука 2021-06-02 192.82.77.99

Тэнэг жижиг юу ярьсан юм болоо.Ер нь юу ярьсан нь монин бна .ыичээч хө.

Avatar

Зочин 2021-06-02 66.181.177.44

сургууль хэрэггүй.

Avatar

Зочин 2021-06-02 66.181.176.56

Сургууль хэрэггүй ээ, өөр ажил хий, одоо ургууль барих газар ч олдохгүй. Батцэцэг гуай Орос Англи хэл мэдэхгүй хүн юм аа

Avatar

Зочин 2021-06-02 88.103.231.157

66.181.176.56 чи яасаан тураак мэнгу байнаа? Сургуул маши хэрэгтэйн шуу. Улсын чанартай уулзалга дээр эх хэлээрээ ярих ёстой гэснийг харахгүй юу? Танай нүд сохорсоон?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж