Банк залилсан этгээдүүдэд 5-12 жил хүртэлх хорих ял ногдуулна | News.MN

Банк залилсан этгээдүүдэд 5-12 жил хүртэлх хорих ял ногдуулна

Банк залилсан этгээдүүдэд 5-12 жил хүртэлх хорих ял ногдуулна

Банк залилсан этгээдүүдэд 5-12 жил хүртэлх хорих ял ногдуулна

Худалдаа хөгжлийн банкны “Шангрила”дахь салбараас тавдугаар сарын 25-ны өдөр 50 орчим насны эмэгтэй хуурамч бичиг баримтаар хоёр сая ам.доллар залилсан ноцтой хэрэг гарсан. Тодруулбал, тус эмэгтэй нь барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг БНХАУ-н хөрөнгө оруулалттай компанийн баримт бичгийг хуурамчаар үйлдсэн байжээ. Тэрбээр залиланг үйлдэхдээ 41 настай Э, 32 настай Б, 34 настай Б,  34 настай З нартай хамтарсан бөгөөд тэднийг эрэн сурвалжилж эхэлсэн.

Шалгалтын явцад дөрвөн этгээдийн гурвыг нь буюу Б, Б, З  нарыг тавдугаар сарын 29-нд баривчилсан. Одоогоор  Э-г эрэн сурвалжилж байгаа аж. Иймд тус этгээдийг харсан хүн байвал мэдээлэл өгөхийг хүсэв. Уг хэргийг Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх албаныхан шалгаж байна.

Залилах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17 буюу өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийн бүлэгт хамааруулан гэмт этгээдэд хүлээлгэх хариуцлага ялын санкцыг тогтоож өгчээ. Тухайлбал,

  •  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд 450-14000 нэгжтэй тэнцэх хэмжээний нэгжээр торгох, 240-720 цаг хүртэл нийтэд тустай ажил хийлгэх, зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, 3-6 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр тогтоосон.
  • Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт уг төрлийн гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх, хүндрүүлэх бүрэлдэхүүнийг хуульчилсан бөгөөд иргэнд учруулсан хохирол, нийгэмд учруулсан хор аюулын хэмжээнээс хамаарч 5-12 жил хүртэлх хугацаагаар хорих ял ногдуулахаар заасан байдаг.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-06-02 202.9.46.222

Ундармаа нарт хэдэн жилийн ял өгөх вэ? тэрний хохирол энэ хэдийн заллилангаас хэд дахин өндөр дүнтэй сонсогддог.НДС мөнгийг хурдан олж буцаан төлүүлье.

Avatar

Зочин 2021-06-02 203.23.199.200

Иргэн Э юм уу, Энхбаатар юмуу

Avatar

Зочин 2021-06-02 64.119.19.230

Юун баривчлах энтр вэ??!! Шууд Улсын Баатар, Хөдөлмөрийн Баатар цолыг давхараар нь олго!!Энэ хүмүүс биднийг мэдээгүй мэлийгээд сууж байх хооронд сүүлийн 30 жилд гараагүй тэргүүн гавьяа байгуулсан бн!!! Банкны эзэдийн колончлолоос ард биднийг аврах ажиллагааг зоригтой эхлүүлжээ!! 21 оны , 90 оны хувьсгалтай эн тэнцэхүйц гавьяа байгуулжээ!! Банкны эзэдын дарлал хирээс хэтэрсэн учираас ард түмэн хуучин байдлаар тэвчиж суух аргагүй болжээ!!

Avatar

Зочин 2021-06-02 64.119.20.196

Сайн эрчүүд.Ямартай ч буруу зөв юманд толгой нь ажилладаг хүмүүс байгаа л юм байна!Дандаа дарамтанд орсон хүлцэнгүй олонхийн маань дунд!

Avatar

Зочин 2021-06-02 124.158.64.81

Юу вэ? 40 саяар торгоод суллаач ээ. Ундармаа бүтэн банк дампууруулчаад 40 саяар л торгуулаа биз дээ. Бхярцогт гээд хулгайчид 4,5 жил л өгсөн биз дээ?

Avatar

Зочин 2021-06-02 202.9.46.40

Үнэндээ банк өөрөө хуулийн цоорхойг ашиглаж залилан хийгээд зогсохгүй иргэдээ ядууралд, улс орноо мөхлийн ирмэгт авчирдаг шүүдээ, нэг өдөр та нар биш юм аа гэхэд үр хүүхэд чинь үй лайг чинь үүрнээ

Avatar

мит 2021-06-02 202.55.188.41

Удармаа бусад авлигчид лсаа залилааад 40 саяр торгуулаад 1 жил хоригдоод гарч бна. шударга биш

Avatar

Зочин 2021-06-02 139.5.218.91

tegvel Undarnaa 2 saya s ihiig zalilsan8=, tegeed heden jil uu. Ulsiin mungu shuu dee

Avatar

Зочин 2021-06-02 43.228.130.63

ulsiig hohirooson gishvvd 1 jil suugaad l garch bna! arai l shudrag bus bnas hvv

Avatar

Зочин 2021-06-02 202.21.111.170

Манийг ганц 200 мянга авах гэхээр л бөөн юм болоод байдаг ХХБ-ынхан лөөлөө тэнэгүүд

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж