Туул голд осолдсон 38, 63 настай хоёр эрэгтэйн цогцсыг олжээ

Хуучирсан мэдээ: 2021.06.02-нд нийтлэгдсэн

Туул голд осолдсон 38, 63 настай хоёр эрэгтэйн цогцсыг олжээ

Туул голд осолдсон 38, 63 настай хоёр эрэгтэйн цогцсыг олжээ

НЭМЭЛТ:

Онцгой байдлын алба хаагчид усанд осолдсон хоёр иргэний цогцосыг гаргаж, цагдаагийн байгууллагад шилжүүлсэн байна. Тодруулбал, 38, 63 настай эрэгтэй Г болон Ц нар усанд осолдож харамсалтайгаар амь насаа алдсан байжээ. Талийгаач Г-ийн цогцсыг өглөө 09:46 цагийн үед эрлийн багийнхан олсон бол ослын газраас 500 метрийн зайд 63 настай эрэгтэй Ц-ийн цогцсыг олсон байна.


Онцгой байдлын алба хаагчид Туул голд урссан байж болзошгүй хоёр иргэнийг эрэн хайж байна. Тодруулбал, Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт өчигдөр 23:00 цагийн үед  голд автомашин сууж хоёр иргэн усанд урссан байж болзошгүй гэх дуудлага өнөө өглөө 06:00 цагийн орчимд Онцгой байдлын газарт бүртгэгджээ. Энэ дагуу Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 28 дугаар ангийн алба хаагчид эрлийн ажиллагааг зохион байгуулж байгаа юм байна.

Он гарснаас хойш  усны осолтой холбоотой 11 дуудлага Нийслэлийн онцгой байдлын газарт бүртгэгдсэн байна. Усны ослоор том хүн, нэг хүүхэд эндсэн бол алба хаагчид 33 хүний амийг аварчээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж