Хятадын гурван хүүхдийн бодлого амьдрал дээр "хэрэгжихгүй" | News.MN

Хятадын гурван хүүхдийн бодлого амьдрал дээр "хэрэгжихгүй"

Хятадын гурван хүүхдийн бодлого амьдрал дээр "хэрэгжихгүй"

Хятадын гурван хүүхдийн бодлого амьдрал дээр "хэрэгжихгүй"

Хятад улсын эрх баригчид гэр бүлүүд гурван хүүхэдтэй байхыг зөвшөөрсөн шийдвэр гаргасан талаар бид мэдээлсэн. Тус улсын төрийн тэргүүн Ши Жиньпиний даргалсан Хятадын Коммунист намын улс төрийн товчооны хурал тавдугаар сарын 31-нд уг шийдвэрийг гаргасан байна. Энэхүү шийдвэр нь хүн амын насжилтыг бууруулж, насны бүтцийг сайжруулах, ажиллах хүчийг нэмэгдүүлэх зорилготой. Хүн амын хэт өсөлтийг хязгаарлах зорилготой “Нэг хүүхэд” бодлогыг тус улс 1979 онд нэвтрүүлж байв. Энэ бодлогыг 40 шахам жилийн дараа 2016 онд халж, хоёр хүүхэдтэй байхыг зөвшөөрсөн ч төрөлт хангалттай нэмэгдээгүй тул ийнхүү гурван хүүхэдтэй болохыг зөвшөөрлөө. Тухайлбал, Хятад улсад өнгөрсөн 2020 онд 12 сая хүүхэд мэндэлсэн байна. Харин 2016 онд энэ тоо 18 сая байв.

Одоогоор Хятадад төрөх насны нэг эмэгтэйд дунджаар 1.3 хүүхэд оногдож байна. Хүн амын тоог тогтвортой хадгалахын тулд энэ хэмжээ 2.1 байх ёстой юм. 2020 оны эцсийн байдлаар Хятад улсын хүн амын тоо 1.412 тэрбум хүрсэн байна.

 

Хятадын судлаач нар ойрын ирээдүйд ажиллах хүчээрээ АНУ, Энэтхэг зэрэг улсуудад гүйцэгдэхгүй байж, эдийн засгаараа илүү гарахын төлөө хүүхдийн тоо хязгаарладаг бодлогоо бүрэн халах шаардлагатай хэмээн үзжээ. Төрөлт энэ байдлаараа удаашралтай байвал АНУ-д ирэх 30 жилийн дотор ажиллах хүч 50 сая хүнээр нэмэгдэн, Хятадыг гүйцэх аж. Харин эсрэгээр Хятадын хүн ам 32 саяар буурч, ажиллах хүчний тоо төдий чинээ багасна. Түүнчлэн Хятадын хүн амын ихэнх хувийг өндөр настнууд эзэлж, тэтгэвэрт гарах насыг нэмснээр ажиллах хүчний багагүй хувийг ахмадууд дүүргэх бол АНУ-ын хувьд салбартаа мэргэшсэн чадварлаг цагаачид ажиллах хүчний чадлыг өргөжүүлэх юм.

Иймд Хятад улс цаашид тэтгэврийн насыг хойшлуулах, залуу үеийнхэнд гэр бүл, хамтын амьдралын үнэ цэнийг багаас нь ойлгуулах ажлыг боловсролын системд тусгах, хүүхэд асрах үйлчилгээний хүртээмж, чанарыг нэмэгдүүлэх, амаржсан эхчүүдэд урт хугацааны чөлөө олгох, төрөлтийн даатгалын систем нэвтрүүлэх зэрэг ажлуудыг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

Гэвч “Өрх бүр-гурван хүүхэд” бодлого бодит байдал дээр хэрэгжилт тааруу байна гэж судлаачид дүгнэжээ. Хятад улс саяхан сүүлийн 10 жилийн хүн амны өсөлтөө дүгнэж тооллого явуулжээ. Ингэхэд тус улсын хүн ам хүн ам сүүлийн хэдэн арван жилийн хугацаанд хамгийн бага хурдаар өссөн тухай тус улсын статистикийн газар мэдээлсэн юм. Сүүлийн 10 жилийн хугацаанд хүн амын өсөлтийн хурд жилийн дундаж үзүүлэлт 0.53 хувь байсан бөгөөд хүн амын тоо 1.41 тэрбумд хүрчээ. Нас, хүйсээр нь задалж  үзвэл Хятадын хүн амын 723.34 сая эрэгтэй, 688.44 сая эмэгтэй бол үүнээс 63.35 хувь нь 15-59 насныхан, 18.7 орчим хувь нь 60-аас дээш насныхан байв. Түүнчлэн 17.95 хувийг 14 хүртэлх насны хүүхэд эзэлж байна. Хүйсийн хувьд ингэж тэнцвэргүй байдалд орсон нь 1979 оноос хэрэгжиж эхэлсэн “Нэг гэр бүл-нэг хүүхэд” бодлогын сөрөг үр дагавар гэж үзжээ. Учир нь гэр бүлүүдийг ганц хүүхэдтэй байхыг хуульчилснаар удам залгах ёс заншлын дагуу эцэг, эхчүүд эрэгтэй хүүхдийг чухалчилснаас хүйсийн тэнцвэр алдагдахад хүрч, өдгөө олон сая залуус эхнэргүй хоцорсон байна.

Сүүлийн жилүүдэд залуус, тэр дундаа эмэгтэйчүүд гэрлэж, хүүхэдтэй болохыг хойш тавьж, сурах, хөдөлмөрлөхөд илүү анхаарах болжээ. Хэдий эрх баригчид гурван хүүхэдтэй болохыг зөвшөөрсөн ч хосуудад энэ шийдвэр шууд нөлөөлөхгүй гэж судлаачид үзэж байна. Учир нь хүүхэдтэй болсны дараах төрийн халамжийн бодлого тааруу, хүүхэд төрүүлсний дараа ажлын байргүй болох, амьдралын баталгаагүй болох эрсдэл өндөр, мөн хүүхдийг дагаад маш том хариуцлага тулгардаг учир хосууд ихэвчлэн цөөхөн хүүхэдтэй байхыг эрмэлзэх болсон байна. Олон мянган хүнийг хамарсан судлагаагаар хосууд, эмэгтэйчүүд хоёр дахь хүүхдийг маш сайтар төлөвлөсний дараа гаргана, эсвэл нэг хүүхдээ маш “чанартай иргэн” болгон өсгөнө гэж хариулсан бол гурав дахь хүүхдийн талаар бодох ч хэрэггүй хэмээн хариулжээ.

Эх сурвалж: BBC

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
4
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-06-02 192.82.88.109

Хятадын түүх 2200 жилийн хуанди хэмээх дарангуйлагчийн доор өнгөрсөн. Бод доо 1 тэрбум 400 сая хүн нэг хуанди Ши Жиньпин доор дарлуулан захирагдаж байна. Ямарч ардчилал алга. Ийм улстай худалдаа наймаа хийж, харилцан ашигтай аж төрх амар зүйл биш. Монгол улсын гадаад бодлогод өөрчлөлт хийж, хятадын улс төрийн нөлөөнөөс гарах хэрэгтэй.Хятадууд монголд бизнес эрхлэх ёсгүй.

Avatar

Зочин 2021-06-02 202.126.88.138

✔ ЭРДЭМ ЧАДАЛТАЙ; БОЛОВСРОЛТОЙ; ӨНДӨР ХАРИУЦЛАГАТАЙ ; АЖИЛСАГ; УХАМСАРТАЙ САЙН ХҮМҮҮС ОЛШИРЧ БАЙХАД ЮУ НЬ БУРУУ БАЙХАВ.
❌ ХАРИН СУРСАН МЭДСЭН ЮМГҮЙ; БОЛОВСРОЛГҮЙ; ХАРИУЦЛАГАГҮЙ; ЗАЛХУУ ХОЙРГО УУЖ ИДЭЖ УСТГАЖ СӨНӨӨХӨӨС ӨӨР ЭРДЭМГҮЙ МУУ ХҮМҮҮС ТӨРӨӨД БАЙВАЛ ХЭЦҮҮ ДЭЭ….!!!!

Avatar

Zochin 2021-06-02 66.181.179.123

hun amaa osgohiin tuld halamj taraana gj eliirehgu bgaaz. manai deed teneguud hyatadaas suraltsaasai. neg l ih tseej tomchuud

Avatar

Зочин 2021-06-02 202.126.89.156

Хятад сүгнүүдээ дэлхийгээс зайл дэлхий та нарыг даахгүй бузарнууд минь

Avatar

Зочин 2021-06-02 66.181.161.33

өөрөө үхэж далд ор тэнэг мал

Avatar

Зочин 2021-06-02 76.107.165.63

Хятадын удирдлага халамжийн бодлого явуулдаггүй. Ард түмэн нь халамжлуулах дургүй, хүн өөрийн эрдэм чадлаар амьдрах ёстой гэж үздэг. Хэрвээ Хятадын төрийн зүгээс халамжийн бодлогыг өргөн далайцаар явуулбал аажимдаа хятад хүн сулран доройтож улмаар үндэстний хөгжил нь саатна. Хятад улс хөгшчүүлд зориулсан халамж бага тул хөгшүүлийн тоо ихэслээ гээд халамжийн дарамт бага. Харин залхуу, бэртэгчин тархины тураалт монголчууд халамжийн сургаар геометр прогрессоор өсвөл монгол улам доройтно.

Avatar

Зочин 2021-06-02 91.207.172.210

ЛОКИКТОЙ СЭТГЭ СЭТГҮЛЧЭЭ ? ХЯТАДЫН 1,4ТЭРБУМ ХҮНИЙ 10% 140САЯ ХҮН ЭДИЙН ЗАСГААС ХАМААРАХГҮЙ БАЯЖСАН ХЭДЭН ХҮҮХЭД ГАРГАХ БАЙТУГАЙ ОЛОН ЭХНЭР АВДАГ, МЭДЭЭЖ БҮХ ГЭР БҮЛ 3 ХҮҮХЭД ГАРГАХГҮЙ ДЭЭД ХЯЗГААР Ч ГЭСЭН 10ХҮҮХЭДТЭЙ АЙЛ БАЙЖ Л БАЙДАГ, МОНГОЛЫН ТӨР ШИГ ХҮН АМЫН ӨСӨЛТИЙГ ДЭМЖИНЭ ГЭЭД 1-2ХҮҮХДЭД МӨНГӨ ӨГЧ ТЭНЭГТЭХГҮЙ БУСАД УЛСУУД 3-С ДЭЭШ ХҮҮХЭДТЭЙ БОЛ ТАТВАР ХӨНГӨЛНӨ МЭТЭЭР ЗӨВ АРГА ХЭМЖЭЭ АВДАГ МОНГОЛЫН 1,3САЯ ХҮҮХДИЙН 90% НЬ 1-2ХҮҮХЭДТЭЙ АЙЛЫНХ БАЙГАА НЬ ӨСӨЛТ УДААШИРЧ эхэлсэн

Avatar

Зочин 2021-06-02 64.119.21.193

BBC гийн судалгаа гэж бна дүнкүү минь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж