Хятадын "Sinovac" компанийн вакциныг ДЭМБ бүртгэлээ | News.MN

Хятадын "Sinovac" компанийн вакциныг ДЭМБ бүртгэлээ

Хятадын "Sinovac" компанийн вакциныг ДЭМБ бүртгэлээ

Хятадын "Sinovac" компанийн вакциныг ДЭМБ бүртгэлээ

Хятадын "Sinovac" компанийн гаргасан Covid-19-ийн эсрэг вакцинд яаралтай горимд хэрэглэх зөвшөөрлийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага/ДЭМБ/ олгожээ. Уг вакцин нь ДЭМБ-аас зөвшөөрөл авсан Хятадын хоёр дахь вакцин болж байна.

Өмнө нь тавдугаар сарын 8-ны өдөр Хятадын төрийн өмчит "Sinopharm" үйлдвэрийн вакциныг ДЭМБ бүртгэж байв. Харин "Sinovac"-ийн хувьд Хятадын хувийн хэвшлийн компани юм. Ийнхүү дахин нэг вакциныг ДЭМБ бүртгэснээр дэлхийн улс орнуудад Covid-19-ийн эсрэг вакциныг жигд хуваарилах "COVAX" хөтөлбөрт томоохон түлхэц болно гэж үзэж байна.

Туршилтын үр дүнгийн хувьд энэхүү вакцин нь халдвар авахаас 50 гаруй хувь сэргийлж, хүндээр өвчилж, эмнэлэгт хэвтэх эрсдлийг 100 хувь бууруулдаг нь нотлогдсон байна. Энэ вакциныг 18-аас дээш насныханд хоёроос дөрвөн долоо хоногийн зайтай хоёр тунг тарих ёстой аж.

Одоогоор "Sinovac"-ийн вакциныг Чили, Бразил, Индонез, Мексик, Тайланд, Турк зэрэг  дэлхийн 25 улс ашиглаж байгаа ба тус компани нь нийт 600 гаруй сая тун вакцин үйлдвэрлэж дотооддоо болон гадаадын улс орнуудад нийлүүлснээс 430 гаруй сая нь ашиглагдсан гэв. "Sinovac"-ийн вакцины гол давуу талуудын нэг бол ердийн хөргөгчинд буюу 2-8 хэмийн температурт хадгалж, тээвэрлэх боломжтой юм.

Эх сурвалж: BBC

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

13 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Zochin 2021-06-02 66.181.187.230

ямарч ч вакцин хийлгэсэн короно тусна ш дэ, вакцин нь өвчлөл хүндрэх, нас барах эрсдлийг л бууруулж байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй. хүн бүр төрөөд салхин цэцгийн вакцин хийлгэдэг боловч хүүхэд байхдаа хөнгхөн тусаад өнгөрдөг. түүнийг хүнд аюултай өвчин гэж тоохоо ч больсон. түүнтэй л адил. уг нь салхин цэцэг өвчин чинь вакцин хийлгээгүй хүнд бол үхлийн аюултай өвчин шүү дэ.

Avatar

Зочин 2021-06-02 202.179.25.174

Dayanuud uguh yumiin ugujdee

Avatar

Зочин 2021-06-02 66.181.177.44

манайд тарьсан нь энэ.

Avatar

Зочин 2021-06-02 66.181.185.174

Хятад улс чамайг а**х гээд зөвхөн чамд зориулаад вакцин үйлдвэрлэсэн гэсэн шүү

Avatar

Зочин 2021-06-02 66.181.185.174

Вакцин гэдэг зүйл чинь хүн болгоны бие организмд өөр өөрөөр үйлчилнэ Тэгээд ч 100 % хамгаална гэсэн үг биш шүү дээ ! Зөвхөн эрсдлийг л багасгахад үүнээс өөр шилдэг арга одоогоор дэлхийд гараагүй гэдгийг ойлгохгүй юм.
Арга ч үгүй юм даа ямар хүн биднийг удирдвал бидний амьдрал дээшлэх вэ гэдгээ өөрийн ухамсараараа хийж чадахгүй, дөрлүүлсөн үхэр шиг толгойгоо угаалгаад сонголтоо ч хийж чадахгүй байгаа хүмүүс ийм шинжлэх ухааны үндэслэлийг яаж ч ойлгох вэ дээ

Avatar

Зочин 2021-06-02 103.212.118.237

Халдвараас хамгаалах ганц арга бол вакцинжуулалт, идэвхгүй амьд биш вакцин хэрэглэдэг тул, өөр өвчлөл үүсгэхгүй, вакцины туршилтыг хамгийн өндөр стандартын шалгуураар шалгаж,шат дараалсан мэрэгжлийн байгууллага дүгнэлт гаргасны үндсэнд дэлхийн хэмжээнд хэрэглэхийг зөвшөөрдөг, халдвараас тодорхой хувиар, хүндрэлээс үндсэндээ 100 хувь хамгаалдаг гэж мэрэгжийн байгууллагууд мэдээлээд байх юм, Мэрэгжлийн бус хүмүүс үнэн худэл нь мэдэгдэхгүй элдэв зүйл бичиж олны толгой эргүүлэхээ болимоор юм.

Avatar

СХД 21 2021-06-02 103.10.20.196

"Манайд тариад байгаан энэ юм уу" гэнээ. Юу тариулж байгаагаа асууч мэдээч. Зарим хүмүүс ичиж амьдармаар юм. Хэний төлөө амьдраад байгаан

Avatar

Иргэн 2021-06-02 202.55.188.97

Хятадууд хариуцлага өндөртэй хашир хүмүүс муу юм хийхгүй дээ. Жилийн дараа аль улсын ямар вакцин илүү гаж нөлөөтэй нь тодорхой болно. Их гүрэн алсаа харж нэрээ бодож баараггүй уламжлалт аргаар вакцинаа хийж байгаа ш тээ. Тийм учраас эргэлзэх хэрэггүй дээ.

Avatar

Зочин 2021-06-02 103.111.68.3

Medeej teneg humuus buteegeegui baih.

Avatar

zochin 2021-06-02 202.55.188.91

ямарч ч вакцин хийлгэсэн короно тусна ш дэ, вакцин нь өвчлөл хүндрэх, нас барах эрсдлийг л бууруулж байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй. хүн бүр төрөөд салхин цэцгийн вакцин хийлгэдэг боловч хүүхэд байхдаа хөнгхөн тусаад өнгөрдөг. түүнийг хүнд аюултай өвчин гэж тоохоо ч больсон. түүнтэй л адил. уг нь салхин цэцэг өвчин чинь вакцин хийлгээгүй хүнд бол үхлийн аюултай өвчин шүү дэ.

Avatar

Зочин 2021-06-02 202.170.84.188

Манайд тариад байгаа нь энэ мөн юм уу? мөн бол яагаад өөрийн улсын нэрээ бичээгүй вэ?

Avatar

Зочин 2021-06-02 64.119.23.1

БҮРЭН ТУН ХИЙЛГЭСЭН ХҮМҮҮСИЙН 50% НЬ ДАРХЛАА ТОГТООЖ ЧАДДАГҮЙ ГЭНЭ ҮҮ.

Avatar

Зочин 2021-06-02 202.179.2.18

ЭРГҮҮ МАЛ МИНЬ, ХҮНДРЭЛЭЭС 100 % СЭРГИЙЛЭХ НЬ Л ЧУХАЛ БОЛОХООС ОГТ ТУСАХГҮЙ ГЭЭГҮЙ БАЙНА. ЧИ ИЙМ УХААНТАЙ ЮМ ЧИНЬ ДЭМБ-д ОЧИЖ АЖИЛЛААЧ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж