Хятадын "Sinovac" компанийн вакциныг ДЭМБ бүртгэлээ

Хуучирсан мэдээ: 2021.06.02-нд нийтлэгдсэн

Хятадын "Sinovac" компанийн вакциныг ДЭМБ бүртгэлээ

Хятадын "Sinovac" компанийн вакциныг ДЭМБ бүртгэлээ

Хятадын "Sinovac" компанийн гаргасан Covid-19-ийн эсрэг вакцинд яаралтай горимд хэрэглэх зөвшөөрлийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага/ДЭМБ/ олгожээ. Уг вакцин нь ДЭМБ-аас зөвшөөрөл авсан Хятадын хоёр дахь вакцин болж байна.

Өмнө нь тавдугаар сарын 8-ны өдөр Хятадын төрийн өмчит "Sinopharm" үйлдвэрийн вакциныг ДЭМБ бүртгэж байв. Харин "Sinovac"-ийн хувьд Хятадын хувийн хэвшлийн компани юм. Ийнхүү дахин нэг вакциныг ДЭМБ бүртгэснээр дэлхийн улс орнуудад Covid-19-ийн эсрэг вакциныг жигд хуваарилах "COVAX" хөтөлбөрт томоохон түлхэц болно гэж үзэж байна.

Туршилтын үр дүнгийн хувьд энэхүү вакцин нь халдвар авахаас 50 гаруй хувь сэргийлж, хүндээр өвчилж, эмнэлэгт хэвтэх эрсдлийг 100 хувь бууруулдаг нь нотлогдсон байна. Энэ вакциныг 18-аас дээш насныханд хоёроос дөрвөн долоо хоногийн зайтай хоёр тунг тарих ёстой аж.

Одоогоор "Sinovac"-ийн вакциныг Чили, Бразил, Индонез, Мексик, Тайланд, Турк зэрэг  дэлхийн 25 улс ашиглаж байгаа ба тус компани нь нийт 600 гаруй сая тун вакцин үйлдвэрлэж дотооддоо болон гадаадын улс орнуудад нийлүүлснээс 430 гаруй сая нь ашиглагдсан гэв. "Sinovac"-ийн вакцины гол давуу талуудын нэг бол ердийн хөргөгчинд буюу 2-8 хэмийн температурт хадгалж, тээвэрлэх боломжтой юм.

Эх сурвалж: BBC

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж