Монголын анхны хурдны замд аудит оруулъя | News.MN

Монголын анхны хурдны замд аудит оруулъя

Монголын анхны хурдны замд аудит оруулъя

Монголын анхны хурдны замд аудит оруулъя

Хөлтэй нь хөлхөж, хөлгүй нь мөлхөж хөдөө тийш зүглэх цаг ирлээ. Гэсэн ч  хот хоорондын авто зам дардан байж чадах болов уу, зорьсон газартаа эсэн мэнд хүрээд эргэж ирэх баталгаа бий юу гэсэн түгшүүр төрүүлнэ. Үүний тод жишээ нь Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг, Улаанбаатар-Хөшигийн хөндийн олон улсын шинэ нисэх онгоцны буудал чиглэлийн 32.2 км  Монголын анхны хурдны авто зам юм. Дээрх хоёр  урсгал бүхий зургаан  эгнээтэй зам нь  ашиглалтад ороод ердөө хоёр жил болж байгаа бөгөөд харьцангуй шинэ замд тооцогдоно.  

Гэсэн ч машин явсан гэхээсээ илүү яваагүй тус замын голд үргэлжилсэн цууралт үүссэн байна.  Хөшигийн хөндийн олон улсын шинэ нисэх онгоцны буудал ашиглалтад ороогүй  байхад ийн цууралт өгсөн нь  цаашдаа машины ачааллыг дийлэх эсэх осол аваарь гарахгүй гэсэн баталгаа бий юу  гэх эргэлзээг дагуулж эхэллээ.

Хурдны замыг БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр барьсан бөгөөд 2019 оны долдугаар сард  ашиглалтад оруулахдаа тухайн үеийн  удирдлагууд тууз хайчлан сүртэй нээж байв. Ерөнхий сайд асан У.Хүрэлсүх нээлтийн үеэр  “Уг авто зам ашиглалтад орсноор олон улсын нисэх онгоцны шинэ буудал Улаанбаатар хоттой хурдны авто замаар холбогдож, иргэдийн тав тухтай, түргэн шуурхай зорчих боломж бүрдэх юм. Мөн манай улсыг зорин ирэх гадаад, дотоодын жуулчдын тоо нэмэгдэж, цаашлаад Монгол Улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийг түргэтгэж, бидэнд үр өгөөжөө өгнө гэдэгт итгэлтэй байна” хэмээн онцолсон. Гэтэл хурдны замын өнөөдрийн нөхцөл байдал салж унахад ойрхон байна. Ямар сайндаа иргэд цахим сүлжээнд “Хурдны зам руу данхаа бариад гүйхээр болсон байна шүү дарга нар аа” хэмээн  ёжлоод сууж байх вэ дээ.

ТЭГВЭЛ ХУРДНЫ ЗАМЫГ ЯМАР КОМПАНИ ХЭДЭН ТӨГРӨГӨӨР БАРИВ

Барилгын ажил гүйцэтгэх  гэрээг Зам, тээврийн хөгжлийн яам болон БНХАУ-ын “Чайна тэйсэжү сивил инженеринг групп” ХХК-ийн хооронд 2015 оны есдүгээр сарын 18-ний өдөр байгуулжээ.

Улмаар барилгын ажлыг  2016 оны зургадугаар сарын 6-ны өдөр эхлүүлсэн бөгөөд туслан гүйцэтгэгчээр үндэсний аж ахуйн нэгжүүд болох “Бадрах ойл” ХХК, “Эрдэнэ зам” ХХК, “Арж Капитал” ХХК-иуд тус,  тус ажилласан байна.  Уг төслийн ажлын нийт өртөг нь 140.3 сая ам.доллар бөгөөд барилгын ажлыг гурван  жилийн хугацаанд гүйцэтгэж, 2019 оны долдугаар сарын 3-ны өдөр улсын ашиглалтад оруулсан юм.

Хурдны авто замын барилгын ажилд өдөр тутмын хяналтын зөвлөх  үйлчилгээг БНХАУ-ын “Гуанжоу ванан констракшн супервишн” ХХК болон “Эс ар пи” ХХК хамтран гүйцэтгэжээ.  Ерөнхийдөө төслийн хүрээнд 32.2 км асфальтбетон хучилттай хурдны авто зам мөн дагалдах хиймэл байгууламжууд болох нийт зургаан ширхэг  гүүр, 21 ширхэг нүхэн гарц  28 ширхэг  дугуй хоолой тус, тус баригдсан байна.

МОНГОЛЫН АНХНЫ  ХУРДНЫ ЗАМД АУДИТ ОРУУЛЪЯ

Үндэсний Аудитын газраас 2019 онд Засгийн газрын шугамаар авч, ашиглаж байгаа хөнгөлөлттэй зээл болон буцалтгүй тусламжийн хөрөнгөөр хэрэгжиж байгаа 61  төсөл, хөтөлбөрт шалгалт хийжээ. Тухайлбал, зам тээвэртэй холбоотой төслүүдээс дурдахад “олон улсын шинэ нисэх онгоцны буудал барих төсөл, “Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц” төсөл, “Бүс нутгийн авто зам хөгжүүлэх, засвар арчлалт” зэрэг  төслүүд бий. Харин дээрх шалгалтад хурдны зам багтаагүй байна. Тиймээс Монголын анхны хурдны замд аудит оруулж замын чанарыг олонд мэдээлэх нь зөв болов уу.

Аудитын газраас “Улаанбаатар-Дархан чиглэлийн авто  замын төсөл”-ийн хэрэгжилтэд дөрвөн сарын хугацаанд хяналт, шалгалт хийхэд хэд хэдэн зөрчил илэрсэн. Тухайлбал, замын хучилтын өнгөн үед нийт 10 см зузаан асфальт бетон хучилт байгуулахаар төлөвлөж байсан ч  5 см зузаан болгож багасгасан нь хучилт хурдан эвдрэх, засвар арчлалтын хөрөнгө ихээр шаардах, улмаар авто замын чанар байдалд сөргөөр нөлөөлж, насжилтын хугацааг багасгах эрсдэлтэйг тогтоосон. Мөн Дарханы замын нэгдүгээр багцын  32.76 км замд дэвссэн асфальт бетон хучилтын тэгш байдал алдагдаж, хөндлөн дагуу хагарлууд, зарим хэсэгт нүх гарч, хучилтын залгаас хэсгүүдийн заадас ил гарсан байжээ. Үүнийг   барилга  угсралтын  ажил  гүйцэтгэх  гэрээний дагуу хучилтын ажлыг зургаан  сарын хугацаанд  дуусгахаар ажлыг шахаж, цаг уурын тохиромжгүй нөхцөл, хүйтэн  сэрүүний  улиралд  захиалагчаас  гүйцэтгэгч  нарт  үүрэг,  чиглэл  өгч  ажил гүйцэтгүүлсэнтэй холбоотой гэдгийг мэдээлсэн билээ. 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
28
БурууБуруу
5
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
4
ГайхмаарГайхмаар
3
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

45 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

zochin 2021-06-02 122.201.23.226

ashiglahgui bolohoor ingedeg uymaa

Avatar

Зочин 2021-06-02 66.181.161.45

Хятадын компани удирдаж монгол компаниудаар гүйцэтгүүлсэн юм байна. Тэгэхээр Хятадын компани хариуцлага хүлээх ёстой!! Иргэний хуульд: "347.2.Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол ажил гүйцэтгэгч нь туслан гүйцэтгэгчийн ажлын үр дүнг захиалагчийн өмнө хариуцна" гэж заасан байдаг!!!!

Avatar

ХУУЛЬЧ 2021-06-02 192.82.64.190

ХУУЛИЙН БУРУУ ГАРГАЛГАА БАЙНА ДАА ,,,,ЭЦСИЙН ЭЦЭСТ ЗАМ БАРЬСАН,ЗУРАГ ТӨСӨЛ ГАРГАСАН ,ГЭХ , КОМПАНИ ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЖ ХОХИРЛЫГ БАРАГДУУЛНА ,,,,ЕР НЬ МОНГОЛЧУУД ӨӨРИЙГӨӨ ХУУРЧ АМЬДАРСАНААС ӨӨРИЙН ДАРХЛААГ САЙЖРУУЛЖ АМЬДАРСАН НЬ ДЭЭР ДЭЭ ,,,,,,,ЗАХ ЗЭЭЛИЙН ХУУЛЬ ЗҮЙ ,,,,,ИРГЭНИЙ ХУУЛИС ТҮРҮҮЛЖ ХӨГЖӨӨД ГЭРЭЭНИЙ,ТУХАЙ БОЛОН ГЭРЭЭНИЙ ҮҮРГИЙН БИЕЛЭЛТ ХАНГУУЛАХ ТУХАЙ ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТ БИЙ БОЛСОНГ МАРТААД ХЭРЭГҮЙ ,,,

Avatar

Unshigch 2021-06-02 133.62.186.54

Eersdiinhee hiih yostoi ajiliig busad ruu chihdeg hachin muuhai zantai. Eersdeesee hariutslagiig erj tootsoj sur.
Eneederiin byh tyvshingiin udirdagchidiin ajiliig yynees harj bolno.
Erdee l 30 han KM zam tavij chadahgyi yamar uls baidag bainaa.
Ichmeer ch geh yumuu gutamshig ch geh yumuu.

Avatar

ЗОЧИН 2021-06-02 192.82.64.190

ХУРДНЫ ЗАМАА ХААХ БИШ НЭЭЛТТЭЙ БАЙЛГАСАН БОЛ АРЧИЛГАА САЙТАЙ БАЙХ БАЙЖ ДЭЭ ,,,,ХАВ ДАРСАН ЗАМ МУУДАЛГҮЙ ЯАХАВ ДЭЭ ,,,,ҮҮНЭЭС МОНГОЛ УЛС ЯМАР ХУРДТАЙ,,,,,ЯМАР АРАНШИНТАЙ ,,, ДЭЛХИЙД АЖИЛЛАДАГЫГ МЭДЭРЧ БОЛНО ДОО ,,,,ЭХЛЭЭД ӨӨРТӨӨ ДҮГНЭЛТ ХИЙЖ,,, СЭТГЭЛЭЭРЭЭ АЖИЛЛАЖ СУРАХ УЧИРТАЙ ,,,,,

Avatar

Зочин 2021-06-02 202.9.46.188

Х у ж а а нар барьсан. Тэр замыг нь коммунист Хятадын үгийг үг дуугүй биелүүлдэг МАН-ын дарга нар тууз хайчилж хүлээж авсан. Хэн хариуцлага хүлээх нь тов тодорхой байна.

Avatar

Зочин 2021-06-02 192.82.73.28

Хятадууд биш Японуудаар бариулах ёстой. х***а нар данаа хулхи хийнэ, авилга өгнө.

Avatar

Зочин 2021-06-02 202.9.46.103

Уг замыг хийсэн эзэд нь тодорхой байгаа биз, дахин замын стандартыг нь шалгаад бүгдийг нь өөрсдөөр нь дахин дахин шалгаж хийлгэ.Ажлын явцын хяналт манайд байхгүй тул бас зам барих хуучин хандлага огт өөрчлөгдөөгүй зэргээс ийм утгагүй юм болжээ.

Avatar

Зочин 2021-06-02 202.126.88.138

ТУУЗ ХАЙЧИЛСАН ДАРГА ДОРГО НАР ТЭДНИЙ ДАГАЛДСАН АВГАЙ ХҮҮХНҮҮД ТӨРӨЛ ТӨРӨГСДИЙГ НЬ ДУУДАЖ АСУУВАЛ ТААРНА…..

Avatar

Зочин 2021-06-02 202.126.90.129

Авгай хүүхнүүдийг нь асуусан нь дээр байхаа

Avatar

Зочин 2021-06-02 202.126.89.196

Монгол улсад хариуцлагын тогтолцоо байхгүй авилга газар авсаны харгайгаар эрээ цээргүй аашилцгааж байна.Дэлхий нийтийн жишгээр хурдны замд маш өндөр шаардлага тавигддаг.Хурдны замд өндөр хурдтай хөдөлгөөнд оролцдог учраас аваар осол гарвал маш олон тээврийн хэрэгслийг хамарсан хүнд осол болдог.

Avatar

G 2021-06-02 202.131.229.146

News.mn pyaldagdaad bga ta buhnii tahij shuteed gar holiig ni unseh duhuj bga hurelsuh ah chine iim l hundee?

Avatar

Хэл үзүүл 2021-06-02 192.82.75.109

НАХД ЧАЙНА ТИЭСИЖҮ ГНЭД БАЙГАА КОМПАНИ ЧИНЬ ИХ ОЛОН ТЕНДЕР АВДАГ. БАРАГ ДАНДАА Ч ГЭЖ ХЭЛЖ БОЛОХООР. ТЭГЭЭД ӨӨРӨӨ ГҮЙЦЭТГЭГХГҮЙ, БАС Л ДАНДАА БУСДААР ГҮЙЦЭТГГҮҮЛДЭГ. ЭНД БАЙДАГ ХЯТАДЫН ЭЛЧИН БОЛОН ЭДИЙН ЗАСГИЙН ЗӨВЛӨХҮҮД НЬ Ч ДАНДАА ЭНЭ ТЕНДЕРЧИНГҮҮДИЙГЭЭ ӨӨХШҮҮЛНЭ. ТЭР ХЯТАДЫН ХУДАЛДААНЫ ЯАМАНД НЬ БОЛСОН АСУУДЛЫГ НЬ ҮЗҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ. ХЯТАДЫН АРД ТҮМНИЙ ТУСЛАМЖЫН МӨНГИЙГ ГАДААДАД ИНГЭЖ ЗАРЖ БАЙГАА ТАЛААР НЬ

Avatar

Дугар 2021-06-02 64.119.27.120

Ямарч замын камер гэрэлтүүлэг тэмдэглэлээ. Байхгүй ердөө машин яваагүй байхад хэцүүеэ

Avatar

Зочин 2021-06-02 64.119.27.120

Ямарч замын камер. тэмдэглэгээ гэрэлтүүлэг баыхгүй яаж хурдны зам байх вэ ердөө машин яваагүй шүү дээ Сэтгүүлчид сурвалжилаач

Avatar

Зочин 2021-06-02 103.212.118.160

MAHgaruud Mongoliin horongiig hulgailj luivardaj idej hanahgui ym. Odoo tgd Hurelsuhees hariutslagiig nehie. Hurelsuh n eronhiilogch boloh geed Mongoliin ard tumniig eeljit hudal huurmag luivraar huurch mehelj bdg. Hurelsuhee, chamd uiliin ur gej irnee.

Avatar

Зочин 2021-06-02 202.126.88.52

Хяналт хариуцлага гэж унэндээ алга!!! Ман их менгийг ямар ч хяналтгуй урэн таран хийж улсыг еренд оруулж байгаа терийн бухий л ажиллагаанд хендленгийн шалгалт оруулах хэрэгтэй. Сэтгуулчид сайн сурвалжлах.

Avatar

Замаас мөнгө идэх гэдэг аймшигт муу үйлийн үрийг хураадаг гэдэг. 2021-06-02 64.119.16.182

Замаас мөнгө идэх гэдэг аймшигт муу үйлийн үрийг хураадаг гэдэг. Нүглээ наманчилж, замаа даруйхан ёсоор нь зас!

Avatar

Тэгэх хэрэгтэй 2021-06-02 192.82.75.109

Нарийн мэргэжлийн биш ч гэсэн, энгийн нүдээр харахад ямар ч байсан зам нь хагарсан байна. Ер нь цаашид ХЯТАД гэхээрээ хөл алдаж гүйдгээ болимоор байна. Наад хагарсан ан цавтай замынхаан зураг баримт сэлтийг тэр Хятадынх нь хэвлэлийг дуудаж байгаад зураг баримт сэлтийг нь авхуул

Avatar

иргэн 2021-06-02 202.21.109.62

Энэ замыг ХҮРЭЛСҮХ Засгийн газар барьсан…. Тодорхой хариуцлага тооцож төлүүлэх хэрэгтэй…. Зам тээврийн сайдтай нь хамт АВИЛГАЛТАЙ ТЭМЦЭХ ГАЗАРТ шалгуулах хэрэгтэй… ЭНЭ бол Ариун явдал…..

Харин ХҮРЭЛСҮХ юуны ЕР..ӨРСӨЛДӨХ …ЭНЭ ЗАМ АА засаач ээ…….
Юун Хөишигтийн хөндийгөөс жуулчин ирэх ..ТЭНДЭЭ байж байгаад л буцах байх даа…..

Avatar

Зочин 2021-06-02 202.9.46.198

naadah chini Noroviin Altanhuyagiin ue-iin heden kompaniud n avch hiisen ajil sh dee umnu n mungu n shiidegdsen baisan gesen ug mangaraa

Avatar

Инженер 2021-06-02 103.229.123.192

НӨГӨӨХ МОНГОЛ ДАРГА ӨРГӨНӨӨС НЬ ХЯТАД ДАРГА ЗУЗААНААС НЬ ИДДЭГ ГЭСЭН АРДЫН ДУНД АМАН ЯРИА ТАРХСАН БАЙДАГ ШҮҮ. ТУУЗ ХАЙЧИЛСАН ЗГ НЬ БАЙНА ХАРИУЦЛАГАА ХҮЛЭЭХ ЁСТОЙ. ХУУЛЬ НЬ 3 ЖИЛ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ СЭРГЭЭН ЗАСАХ ЁСТОЙ .

Avatar

Huz 2021-06-02 103.229.121.36

yum hiisen bolj mongo zavshihaa hezee bolihuu

Avatar

Зочин 2021-06-02 66.181.176.56

Машин яваагүй хаалттай байхдаа ингэж эвдэрнэ гэж арай л юм даа, Хэрэв Хятадад ингэсэн бол юу болох нь тодорхой Хүрэлсүх ээ хар уцлаг аа тооцооч !!!

Avatar

ZOCHIN 2021-06-02 103.111.68.3

MERGEJILIIN HYNALT MUU AJILLASAN UU HYNAJ SHALGAJ CHADDAGGUI YM UU.

Avatar

Zochin 2021-06-02 87.66.142.201

Kk medehgui humuus chin yugaa shalgaj awhaw de ho

Avatar

Зочин 2021-06-02 202.126.90.28

Хятадын элчин сайдыг авч очиж үзүүл. Зээл өгчөөд муу зам байрьдаг хятад компани оруулж ирсэн байна.

Avatar

Ихгэх 2021-06-02 192.82.75.109

Хятадын элчин сайд болон тэр Хятадын хэвлэлийг нь дууд. Гадаадад тусламж нэрээр ийм ажил гүйцэтгэдэг компаниудаа тэр Хятаддаа очоод бүгдээрээ үзэг хараг

Avatar

бүс замыг барихгүй юм байнаа 2021-06-02 49.0.142.95

намчингууд мэргэжлийн бус. хоноцын сэтгэлгээтэй. авч байгаа хувааж идэх мэргэжилтнүүд нь ч мэргэжлийн бус сайн дурын би чаднонууд.

Avatar

Зочин 2021-06-02 202.126.90.129

Юун сүртэй юм. Данхдаад л болоошдээ

Avatar

Зочин 2021-06-02 202.179.21.209

Хүрэлсүхийн сүр дуулиантай ажил машин яваагүй байхад ийм болжээ. Ажил амьдралын туршлагагүй худлаа попорлогч, цүнх баригч, сонгогчдын тархи угаагчдын гай.

Avatar

андын дурсгал 2021-06-02 49.0.142.95

оюук ч илүү гарах юм хийхгүй. яагаад гэвэл олигтой чадвартай мэргэжилтэн нь байхгүй хайхгүй хайгаагүй юм чинь. тэрийгээ ойлгохгүй хүслээрээ тэнгэрээс од шүүрнэ гээд нисээд явах. энэ хийсэн зам гүүр гай новшнуудыг оюук хүк хоёроор цэвэрлүүлмой. тэр сб хэнтий говь алтайд нь аваачиж аймгийн төвд нь овоолбол таарна.

Avatar

Зочин 2021-06-02 66.181.168.8

Манайх нэгэнт зам гүүр хийж чадахгүй гэдгээ хэдэн жил харууллаа. Энэ хооронд маш их төсөв мөнгө, хүний алтан амь ч хохирлоо. Одоо зүгээр үүнийг хүлээн зөвшөөрөөд Япончуудаар зам гүүрээ бариулж баймаар байна. Нарны замыг харахад энэ олон жил болж байхад яс заагаал чанартай хэвээр байгаам даа. Одоо зүгээр ингэж нэг нь хийлгэсэн болж, нөгөөх нь хийсэн болж худлаа царайлахаа болих хэрэгтэй байна.

Avatar

Зөв 2021-06-02 192.82.75.109

Яг зөв

Avatar

Зочин 2021-06-02 66.181.161.45

Монголчууд бид япончууд шиг аливаа ажлыг чин сэтгэлээсээ чанарын хувьд эцэст нь тултал хичээж хийдэг болох хэрэгтэй байна даа!!! Тэр хүртэл улс маань өөдлөхгүй ээ!!!

Avatar

Зочин 2021-06-02 64.119.26.232

Монгол хүн угаасаа бүтэхгүй юм хийдэг хүмүүс биш нураадаг эвддэг. Хүмүүс

Avatar

Зочин 2021-06-02 114.129.101.102

Газар хөдөлсөн байна гээд шаана даа

Avatar

ganbaatar 2021-06-02 202.131.243.186

oo ene butehguiee.araichdee.buren hemjeenii shalgalt audit oruulah heregtei.

Avatar

зочин 2021-06-02 202.21.100.210

Монголд замын ажил авч хийгээд ашиг гарахгүй унц байхгүй юм байна дөө гэж бодож байгаа дөө кккк

Avatar

Иргэг 2021-06-02 66.181.182.40

Бүх юм нь хулгайчдын хамсаатнууд болсон учир үнэн дүгнэлт гарахгүй Хууль хүчнийхэн цалин нь 5 сая тэтгэвэрт гарахдаа 50 -100 сая авдаг тэтгэвэр нь 1.5 сая с дээш Тэгээд албан тушаалаа ашиглан хулгайчидтай нийлэн газар л цэнэ авч хууль бусаар хөрөнгөжиж Хариуд нь хулгайчид буюу ЯМАР манийг Ха гатлах үүрэгтэй МАН г сонгоод байх уу ?

Avatar

zochin 2021-06-02 122.201.23.84

За арайчдээ, дэндэж байнаа!!! Замыг улсын комисс хүлээн авсан байгаа. Хүлээж авсан, зам хийсэн хүмүүст хариуцлага тооцох хэрэгтэй

Avatar

Зочин 2021-06-02 202.126.88.225

За энэ эвлүүлэг байлгүй. Ингэж зам бариагүй шүү. Эсвэл дугуйтай хүмүүс явсаар байгаад эвдсэн юм болов уу?

Avatar

Зочин 2021-06-02 66.181.182.186

МИЕЭ-Д ЦАГААН САРААР ЗОЛГОДОГ "ТЕСУЖУ" КОМПАНЫ БОССЫГ САНАЖ БАЙНА УУ.ТЭР НӨХӨР ЧИНЬ Л Х ЙСЭН ДЭЭ

Avatar

Зочин 2021-06-02 66.181.161.33

Тэгвэл хүүк маань Миеэгийн хятад түншид замын тендер авч өгсөн л юм байна.

Avatar

100 жил 2021-06-02 49.0.142.95

данзантангууд 100 жилийн дараа ч данзан байх юмаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж