"Гадаад дахь сонгогчдын 76.8 хувь нь саналаа өгсөн" | News.MN

"Гадаад дахь сонгогчдын 76.8 хувь нь саналаа өгсөн"

Ерөнхийлөгчийн сонгууль-2021

"Гадаад дахь сонгогчдын 76.8 хувь нь саналаа өгсөн"

"Гадаад дахь сонгогчдын 76.8 хувь нь саналаа өгсөн"

Гадаад харилцааны яам, Сонгуулийн ерөнхий хорооноос гадаад дахь сонгогчдын санал авах ажиллааг зохион байгуулсан талаар мэдээлэл хийлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуульд саналаа өгөхөөр 7398 иргэн бүртгүүлсэн байна. Үүнээс дөрөв нь зөрчилтэй байсан тул бүртгэл баталгаажаагүй байгаа аж. Нийт 7398 иргэн бүртгүүлснээс 5618 нь буюу 76.8 хувь нь саналаа өгсөн байна. Санал хураалт тавдугаар сарын 30, 31-нд орон нутгийн цагаар 07:00-22:00 цагийн хооронд амжилттай болж өндөрлөснийг Гадаад харилцааны яамнаас мэдээлэв. Мөн цаашид гадаад дахь иргэдийн саналыг цахимаар авах тухай судалж, саналаа Байнгын хороодод хүргүүлжээ.

Сонгуулийн ерөнхий хорооны гишүүн Д.БАЯНДҮҮРЭН:

-Энэ удаагийн сонгуулийн тухайд сонгогч биечлэн санал авах байранд саналаа өгнө гэсэн хуулийн зохицуулалт байгаа учраас гадаад дахь сонгогчид тухайн улс дахь дипломат төлөөлөгчийн газарт саналаа өгсөн. Цаашид Сонгуулийн ерөнхий хорооноос эхний ээлжинд гадаад дахь сонгогчдын саналыг цахимаар авах ажлыг зохион байгуулах судалгаа, саналыг Байнгын хороодод хүргүүлэн ажиллаж байна. Бусад улс орнуудад цахимаар саналыг нь авдаг туршлага байна.

ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.АНХБАЯР:

-Ерөнхийлөгчийн сонгуулийн гадаадад байгаа иргэдээс санал авах өдрийг Сонгуулийн ерөнхий хорооны шийдвэрээр тавдугаар сарын 30, 31-нд хоёр өдөр тухайн улсын орон нутгийн цагаар өглөө 07:00-22:00 цагт амжилттай зохион байгуулж дууслаа. Нийт 187 төрийн албан хаагч ажилласан. Энэ удаагийн сонгуульд хилийн чанадад байгаа иргэд идэвхтэй оролцож байна. Тухайлбал, Сөүл дэх салбар комисс 753, Токио 719, Канбариа 532 хүн саналаа өгсөн байна.

Энэ удаагийн сонгуулийн онцлог улс орнуудын дийлэнх нь хилээ хэсэгчлэн хаасан, цар тахлын нөлөөгөөр хөл хорионы үед зохион байгуулснаар онцлогтой. Хуулийн хугацаанд буюу зургадугаар сарын 9-ний 22:00 цагт хилийн чанад дахь иргэдийн саналын хуудсыг тоолох ажиллагаа Сонгуулийн ерөнхий хороонд болно. Саналын хуудсыг татан авах хугацаанд нь татаж авахаар хуваарь гарган ажиллаж байна.

🔴 ШУУД | Гадаад улсад байгаа сонгогчдоос санал авах ажиллагаа зохион байгуулсан талаар мэдээлэл хийж байна #NewsMN #NewsAgency

🔴 ШУУД | Гадаад улсад байгаа сонгогчдоос санал авах ажиллагаа зохион байгуулсан талаар мэдээлэл хийж байна #NewsMN #NewsAgency

Posted by News.mn on Tuesday, June 1, 2021

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж