Өнөөдөр "Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр". Хүүхдийн сайн сайхны төлөө дэлхийн чуулга уулзалт 1925 онд Швейцарын Женев хотноо болж, жил бүрийн зургадугаар сарын 1-нийг дэлхий нийтээрээ “Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр” болгох уриалга гаргасан. Улмаар 1951 онд Олон улсын ардчилсан эмэгтэйчүүдийн холбооноос хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг улс орон бүр тэмдэглэж, хүүхэд багачуудаа баярлуулж байхаар шийдвэрлэсэн бөгөөд Монгол Улс 1952 оноос “Хүүхдийн баяр”-ыг тэмдэглэж ирсэн түүхтэй.
Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр энэ жил цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан олныг хамарсан арга хэмжээ зохион байгуулахгүй байх чиглэлийг Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар үүрэг болгосон билээ. Энэ жил эцэг эхчүүд, хүүхдүүд халдвар хамгаалалтын дэглэмээ баримтлан, төв талбай болон цэцэрлэгт хүрээлэнгээр гэр бүлээрээ зугаалан баяраа тэмдэглэж байна.
Холбоотой мэдээ