Монгол Улс 2021 оны зургадугаар сарын 1-ний өдрөөс хилээ нээж байна. Ингэснээр манай улсын иргэд хил нь нээлттэй байгаа Турк, Австрали, АНУ, Эмират, Грек, Киргиз, Тайланд, Индонез, Бразил, Египет, Энэтхэг зэрэг 10 гаруй улс руу зорчих боломжтой болж байна.
Өнөөдрийн байдлаар цар тахлын улмаас дэлхийн 110 гаруй улс, тухайлбал, ОХУ, БНХАУ, БНСУ, Япон болон Европын орнууд хилээ хэсэгчлэн болон бүрэн хааж, гадаадын иргэдэд виз олголтоо зогсоож, зөвхөн тухайн улсад байнга оршин суух визтэй гадаадын иргэдийг нэвтрүүлж байгаа юм.
Манай улсын иргэд чөлөөтэй зорчих орнуудын тоог нэмэгдүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас Covid-19-ийн эсрэг вакцинд хамрагдсан иргэддээ вакцин хийлгэснийг нотлох гэрчилгээ олгож, уг гэрчилгээг гадаадын улс орнуудаар хүлээн зөвшөөрүүлэх чиглэлээр БНХАУ, ОХУ, БНСУ, Казахстан болон Их Британи, Унгар зэрэг Европын орнуудтай дипломат шугамаар яриа хэлэлцээ хийж байна.
Covid-19-ийн эсрэг вакцинд хамрагдсан иргэддээ гадаадын улс орнуудад зорчуулах чиглэлээр Европын орнуудтай дипломат шугамаар яриа хэлэлцээ хийж байна.
Холбоотой мэдээ