Перу улс цар тахлаар нас барагсдаа дутуу тоолж байжээ | News.MN

Перу улс цар тахлаар нас барагсдаа дутуу тоолж байжээ

COVID-19

Перу улс цар тахлаар нас барагсдаа дутуу тоолж байжээ

Перу улс цар тахлаар нас барагсдаа дутуу тоолж байжээ

Өмнөд Америкийн Перу улсын эрх баригчид Covid-19-өөр нас барсан хүнийхээ тоог дутуу тоолж байсныг мэргэжилтнүүд илрүүлжээ. Ингэснээр тус улсад нас барагсдын тоо огцом өсч, дэлхийд Covid-19-ийн нас баралтаар тэргүүлж эхэлсэн байна.

Нийт 69342 хүн Covid-19-өөр нас барсан гэж тооцоолж байсан ч үнэн хэрэгтээ нас барагсдын тоо 180 мянга давсан байжээ. Энэ тооцооллоор Перу улсын сая хүн ам тутамд ноогдох нас баралтын тоо 5484 болж, нас барагсдын тоогоор дэлхийн улс орнуудаас хамгийн эхэнд бичигдэх болсон байна.

Өмнөх тооцооллоор тус улсад нэг сая хүн тутамд ногдох нас баралтын тоо 2103 байсан ба дэлхийд 13 дугаарт жагсаж байв.

Нийт 33 сая орчим хүн амтай Перу улсад өдгөө Covid-19-өөр 1.9 сая хүн өвчилжээ. ДЭМБ-ын мэргэжилтнүүд болон тус улсын эмч мэргэжилтнүүдээс бүрдсэн баг өнгөрсөн дөрөвдүгээр сараас Перу улсад цар тахал дэгдсэнээс хойш гаргаж ирсэн статистик тоо баримтыг нягтлан шалгах ажлыг эхлүүлсэн байна. Энэ багийн судалгаагаар нас баралтыг тоолох аргачлал буруу байсныг тогтоожээ.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
БурууБуруу
3
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-06-01 103.26.193.121

Энэтхэгийн тахал сонгууль, ганга мөрний усанд ордог дуракуудаас болсон. Сая монгол мутац гэсэн мэдээ явж байсан боловч эрх баригчид арилгуулсан байна. Яаж иийгээд өвчний мэдээллийг дарж байгаад сонгуулиа л хийж авахыг бодож байх шиг байна даа

Avatar

Зочин 2021-06-01 66.181.176.160

Хятад ч гэсэн дутуу тоолсон , USA ч дутуу тоолж байгаа

Avatar

Зочин 2021-06-01 103.57.95.49

Яагаад нас баралтаар 13-рт жагсаж байсан улсын дүн бүртгэлийг нягтлан шинжлэх болсоныг мэдэх үү? Перу улсын шүүх цар тахалын буруутан нь "Билл ба Мелинда Гейтс" санг, энэ сангын өмч болох "Пилбрайтын институт" гэх микробиологын хүрээлэнг, мөн "Good club" гэх өөрсдийгөө дэлхийн элитүүд буюу нууц жинхэнэ засагын газар гэж үздэг бүлэг зандалчдыг нэрлээд эрүүгийн хэрэг үүсгэсэн байдаг юм. Мөн АНУ-ын Холбооны мөрдөх товчоо ч эдгээр чөтгөрүүдэд хэрэг бүртгэл үүсгэсэн боловч одоогоор сураг алдарсан.

Avatar

б**с 2021-06-01 202.9.46.238

б**с долоогч жоохон угаатастай амь зогооогчид шинжилгэээ өгөхгэээд өглөө 9 цагт очхооороол ойлгондооо удахгүй бөөн хэрүүүл тэмцэл үнэгүй бараа авах гэж байгааа юм шигл алалцандааа малуудаааа

Avatar

Галбадрах 2021-06-01 66.181.161.102

Манайх шиг

Avatar

5498 2021-06-01 124.158.64.81

Манайх бас шинжилгээ авдаг цэгийнхээ тоог бууруулаад өглөө 9-12 хүртэл л ажиллуулж байна лээ дээ. Тэгэхээр нээх өвчлөл буураад, МАН-ын засаг их сайн ажлаад байгаа юм шиг харагдаад байгаан. Сонгууль дуусаад КОВИД галзуурна.

Avatar

Зочин 2021-06-01 103.212.118.237

Бүхнийг хардаж сэрддэг,мушгиж гуйвуулдаг өвчтөний нэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж