Перу улс цар тахлаар нас барагсдаа дутуу тоолж байжээ

Хуучирсан мэдээ: 2021.06.01-нд нийтлэгдсэн

COVID-19

Перу улс цар тахлаар нас барагсдаа дутуу тоолж байжээ

Перу улс цар тахлаар нас барагсдаа дутуу тоолж байжээ

Өмнөд Америкийн Перу улсын эрх баригчид Covid-19-өөр нас барсан хүнийхээ тоог дутуу тоолж байсныг мэргэжилтнүүд илрүүлжээ. Ингэснээр тус улсад нас барагсдын тоо огцом өсч, дэлхийд Covid-19-ийн нас баралтаар тэргүүлж эхэлсэн байна.

Нийт 69342 хүн Covid-19-өөр нас барсан гэж тооцоолж байсан ч үнэн хэрэгтээ нас барагсдын тоо 180 мянга давсан байжээ. Энэ тооцооллоор Перу улсын сая хүн ам тутамд ноогдох нас баралтын тоо 5484 болж, нас барагсдын тоогоор дэлхийн улс орнуудаас хамгийн эхэнд бичигдэх болсон байна.

Өмнөх тооцооллоор тус улсад нэг сая хүн тутамд ногдох нас баралтын тоо 2103 байсан ба дэлхийд 13 дугаарт жагсаж байв.

Нийт 33 сая орчим хүн амтай Перу улсад өдгөө Covid-19-өөр 1.9 сая хүн өвчилжээ. ДЭМБ-ын мэргэжилтнүүд болон тус улсын эмч мэргэжилтнүүдээс бүрдсэн баг өнгөрсөн дөрөвдүгээр сараас Перу улсад цар тахал дэгдсэнээс хойш гаргаж ирсэн статистик тоо баримтыг нягтлан шалгах ажлыг эхлүүлсэн байна. Энэ багийн судалгаагаар нас баралтыг тоолох аргачлал буруу байсныг тогтоожээ.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
БурууБуруу
3
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж