Л.Оюун-Эрдэнэ: Хөвсгөлд "Найрамдал зуслан-2"-ыг барина | News.MN

Л.Оюун-Эрдэнэ: Хөвсгөлд "Найрамдал зуслан-2"-ыг барина

Л.Оюун-Эрдэнэ: Хөвсгөлд "Найрамдал зуслан-2"-ыг барина

Л.Оюун-Эрдэнэ: Хөвсгөлд "Найрамдал зуслан-2"-ыг барина

Засгийн газрын өнөөдрийн ээлжит бус хуралдаанаас “Найрамдал” зусланг бүрэн засварлах шийдвэр гаргасан билээ. Энэ хүрээнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан “Найрамдал” зуслангийн үйл ажиллагаатай танилцлаа.

ХҮҮХДИЙН ПАРКИЙГ ӨӨР ЗОРИУЛАЛТААР АШИГЛАХЫГ ХОРИГЛОСОН ШИЙДВЭР ГАРГАЛАА

Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ: 

-Бид бүгд "Найрамдал" зусланд хүүхэд насаа өнгөрөөсөн хүмүүс. Монгол Улсын Ерөнхий сайд Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийг тэргүүлдэг. Засгийн газрын хуралдаанаар хэд хэдэн багц арга хэмжээнүүд авсан. Засгийн газрын хуралдаан дуусч, бүрэн бүрэлдэхүүнээрээ "Найрамдал" зуслантайгаа танилцаж байна. Бид Хүүхдийн паркийг өөр зориулалтаар ашиглахыг хориглосон шийдвэр гаргалаа. Энэ бол их чухал.

Өнөөдөр бид "Бамбарууш" кафегаа сэргээхээр болж байна. Кафен барилгын оронд олон давхар байшин баригдахаар төлөвлөж байсныг Засгийн газраас зогсоож, төлөвлөлт гаргаж, наадмаар юм уу, ирэх намраас бид бүхний хүүхэд насны дурсамжтай хамт, үзэмтэй талх, шоколад, мөхөөлдөстэй хамт амилах болно. Мөн өнөөдөр бид Засгийн газрын хуралдаанаар "Найрамдал" зусланд иж бүрэн их засвар хийхээр болсон. “Найрамдал зуслан-2”-ыг Хөвсгөл аймагт байгуулахаар шийдвэрлэлээ. Цаашид хүүхдийн төлөө дэмжсэн үйл ажиллагаа явуулах аж ахуйн нэгжүүдийг бид бүх талаар дэмжиж ажиллана.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ЗөвЗөв
9
ТэнэглэлТэнэглэл
4
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

32 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-06-01 192.82.76.170

энэ оюунэрдэнэ толгойдоо ормон мөрөөдөл болгоныг хэрэгжүүлнэ гээд д яриад явахийн

Avatar

Зөв зүйтэй шийдвэрт 2021-06-01 202.126.89.93

Зөв зүйтэй шийдвэрт баяр хүргэе. Харин "Найрамдал 2" зусланг Хөвсгөлд барих нь зохисгүй. Ачааллыг ихэсгэнэ, байгальд муугаар нөлөөлнө, ашиглалтын хугацаа богино. Томхон байгууламжийг улс дотроо жигд тараан байрлуулах стратеги барих хэрэгтэй. Өөр аймаг сонгох нь зөв.

Avatar

Зочин 2021-06-01 66.181.182.55

Зөвлөлдөж.тооцоолж судлаж байж шийдвэр гаргаж байгаач ээ.
Хөвсгөл нуур хавьд чинь зуны гурван сар хүүхэд амараад.амараагаад байх газар биш шүү.
Маш их тохижуулах хэрэгтэй өвлийн цагт зүгээр л орхигдсон.
Найрамдал зуслангаа л өргөжүүлэх тохижуулсан нь дээр байхаа.

Avatar

зочин 2021-06-01 202.131.244.210

Ерөнхий сайд гэдэг сансарын нисгэгчийг газарт буулгах юмсаан.

Avatar

Зочин 2021-06-01 124.158.64.81

Хөвсгөлд л нэмж шавар овоолох гээд байх юм. Тэнд мундахгүй их жуулчны бааз бий. Тэр нь орчныхоо эко системд сөргөөр нөлөөлж байна гэж үзээд ЮНЕСКО бүртгэж авахаас татгалзсан. Мэргэжилтэн нь Монголчууд та нар энэ нуурандаа ингэж хандаж байж хэдэн жилийн дараа амаа барив даа гэж хүртэл хэлсэн удаатай. Дэлхийн цэвэр усны нөөцийн 0.3% нь тэнд бий.

Avatar

Зочин 2021-06-01 64.119.19.230

Хөвсгөлд Найрамдал зуслангийн жижиг салбар л байдаг юмуу гэхээс бүтнээр нь тэнд байгуулах ямарч боломжгүй !! Зуны богинохон хугацаанд л ашигладаг огтоно шувууны үүр болно биз! Тэгээд ч тэр хол замд хүүхэд ачиж явах найдвартай мэрэгшсэн жолооч олдох ч үгүй!! Баахан архичдад хүүхдээ өгөөд явуулж байдаг эцэг эх олдох уу?? Тэгснээс хуучин Найрамдалаа өргөтгөж сайжруул!! Засаж сэлбэ!! Шинэ сумын төв барьсан шиг мөнгө үрсэн балай ажил дахиж хийх хэрэггүй.

Avatar

Зочин 2021-06-01 66.181.176.56

Хөвсгөл далай орчим Хатгал, Ханх д сүүлийн үед газар байнга хөдлөж байгааг анхаарч үзэхгүй бол эрсдэлтэй шүү, тэгээч өвөл ажиллахад хүнд шүү дээ.

Avatar

Зочин 2021-06-01 66.181.191.170

Засгийн шийдвэр амьдралд минь өөрчлалт авчрахгүй юм. Найман хувийн зээлийн үлдэгдлийг нь үлдэгдлийг нь шүү зургаан хувь руу шилжүүлсэн бол маш зөв шийдвэр болох байлаа.Утааг арилгасан гэдэг бол амьдрөх орчин сайжирсан болохоос амьдрал сайжраагүй шүү дээ

Avatar

иргэн 2021-06-01 202.179.21.207

Хөвсгөлд амралтын газар багадаагүй, харин ихдээд даац нь хэтрээд байгаа өмнөх ашиглалт нь бага байгаа амралтын газрыг тохижуулаад, зуслангийн зориулалтаар ашиглавал болох юм. Зуны улирал багатай үндсэндээ 1 сар л дулаан тохитой байдаг газар даа.

Avatar

irgen 2021-06-01 192.82.66.72

erguu hooruu mangar batsaan hiisen ajil baihgui showchin, yadaj neg yum barij avaad hiichiheech end tend uscheed l durak, 1 honogiin oi sanamjtai yum daa ergej butssan shiidver ih gargaad l

Avatar

зочин 2021-06-01 202.21.120.242

Ойр газар барихгүй дээ хаа байсан тэр хол газар эсвэл аль нэг аймгийг зориуд хөгжлийг нь дэмжих гэж барихгүй дээ

Avatar

Зочин 2021-06-01 202.9.41.153

Oyuka – Anai yu sain bn

Avatar

Зочин 2021-06-01 202.9.41.153

Oyuka – Anai yu

Avatar

Зочин 2021-06-01 124.158.64.81

Тэр хэрэггүй ээ, хүүхдийн зусланг аюулгүй байдлыг бодож гүнзгий ус, араатан амьтнаас хол байхаар бодож барьдаг. Энэ ЕС юу ч судлахгүй амныхаа зоргоор л Shаах юм

Avatar

Хөвсгөлд газар их хөдөлж бна. 2021-06-01 202.126.90.55

Хөвсгөлд газар хөдлөлт чичирхийлэл маш их болсон болохоор олон улсын хүүхдийн зуслан барих газрыг сайн судлах, бодох хэрэгтэй дээ сайдаа.

Avatar

иргэн 2021-06-01 108.162.190.109

Хөвсгөлд хүүхдийн зуслан барьж хүүхдээ тийш нь зөөх үү. Улаанбаатарын ойролцоо зуслангуудаа сэргээж болдоггүй юм байх даа.

Avatar

Зочин 2021-06-01 64.119.16.184

Оновчтой, сэтгэлтэй шийдвэр болжээ.

Avatar

Зочин 2021-06-01 202.126.89.153

Жинтэй дуугарч байна даа

Avatar

Zochim 2021-06-01 64.119.18.128

Amraltiin gazar barikhaad uur ajil tolgoid n' orokhgyi umaa.

Avatar

Зочин 2021-06-01 103.229.123.192

400 Сая жуулчин ирэх хэвээрээ бол ууу. . Ямар нэг тооцоо судалгаа хийдэг брл уу. Одоо Хөвсөлд хүүхдийн зуслан гэнэ үү. .

Avatar

Зочин 2021-06-01 150.129.142.226

АРД КИНО ТЕАТАРАА АВМААР БАЙНА НЭГ АМААРАА ХӨӨС САХАРУУЛСАН НАВСАЙСАН ГАЛЗУУ АМЬТАН АВЧИХААД ӨГӨХГҮЙ БАЙНА ДАРГАА

Avatar

Зочин 2021-06-01 202.55.188.97

Сонгуулийн шоу л биш байгаасай

Avatar

zochin 2021-06-01 122.148.247.168

Australia hilee neegeegui bga sh dee

Avatar

зочин 2021-06-01 66.181.177.209

ам аварга болжээ. зул бөхөхийн өмнө тодордог гэдэг л болж байна.

Avatar

zochin 2021-06-01 202.179.27.143

chaldvar ichseed chumuus olnooroo ucheed bna ESaid Ouuynerdene?? , chamaas bolj bid tuildaj zovdog .

Avatar

Зочин 2021-06-01 64.119.25.6

Хохь чинь. Арчаагүй зангаа татаад алдаагаа АН, МАН-с харахаа боль

Avatar

Зочин 2021-06-01 202.126.90.70

МОНГОЛЧУУДЫН НАМЧИРХАЛ ; ТАЛЦАЛ; УЛСТӨРЖИЛТ БҮҮР ХИРЭЭС ХЭТЭРЧ ЖИРИЙН АРДУУД Ч СОЛИОРЧ БАЙХ ШИГ….ХҮРЭЛСҮХ АРДЧИЛСАН ЗАСАГЛАЛТАЙ АЙМГААР ОЧИХОД АЙМГИЙН ДАРГАТАЙ НЬ ТООЖ Ч ХАРЬЦАХГҮЙ ТУХАЙН АЙМГИЙН МАН- ЫН ХЭДЭН НОХОЙ ШИГ ЗАЛУУС ; ДИВТААТЫГ НЬ ДАГУУЛААД ХӨӨРХИЙ ЗАСАГ ДАРГЫГ НЬ ХАЯАД АЙМГИЙН ДАРГА АЯТАЙ ДАНХАЛЗТАЛ УРД НЬ АЛХАЖ ЯВНА БИЛЭЭ….МАН ТЭР ДУНЛАА МОНГОЛЧУУД АРАЙ Л ДЭНДЭЖ БАЙНА !!!

Avatar

Зочин 2021-06-01 64.119.19.230

Ерөнхийлөгчид дэвшиж байгаа хүн нь ард нийтийн дургүй зэвүү хоёрыг зэрэг хүргээд байгаа АН- хантай уулзаж тэврээд л малилзтал инээлдээд байвал олон нийт дургүйцдэг юм байгааз дээ??!! Одоогийн АН “ салхины нь доогуур ч гармааргүй бузар амитан “ гэдэг шиг юм болцон ш дээ!!

Avatar

Зочин 2021-06-01 192.82.67.184

Сонгуулийн шоу хэтэрлээ цөмөрлөө шүү МАН сонгуулийн удирдагч нараа

Avatar

Зочин 2021-06-01 103.140.11.249

нэг сар хүрэхгүй зунтай хүйтэн газарт уу даа Гишүүд нь мэдмээр дээ

Avatar

Зочин 2021-06-01 124.158.70.50

Хаан маш гоё хувцастай шүү гээд л сууж байгаа. Ухаантан харагддаг гоё хувцастай Удирдлагатай болоод удаж байна. Гаднаас жаалхүү 'Дарга шалдан' байна гэхээр. Дэргэд байгаа нөхдүүд чихийг бөглөх гээд гүйнэ эсвэл 'Хий' юм сонссон та гээд Даргаа сэтгэцийн өвчтэй тэрүүхэндээ хийгээд л. Эд нар иргэд ухаангүйгээ гээд тохуурхаад дасчихсан нөхөд. Хэзээ дундаж ухаантай болж бид нартай зэрэгцэх юм болдоо.

Avatar

Зочин 2021-06-01 64.119.25.6

Юу ч таалагддаггүй гар хангалгаа хийхээс өөр эрдэмгүй пийсдаа вэ?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж