Япон 8 сая гаруй эзэнгүй байшингаа маш хямд үнээр санал болгов | News.MN

Япон 8 сая гаруй эзэнгүй байшингаа маш хямд үнээр санал болгов

Япон 8 сая гаруй эзэнгүй байшингаа маш хямд үнээр санал болгов

Япон 8 сая гаруй эзэнгүй байшингаа маш хямд үнээр санал болгов

Японы хөдөө орон нутгуудад олон сая байшин эзэнгүй хоцорчээ. Нутгийн удирдлагууд хүн амынхаа тоонд санаа зовон, тэдгээр хоосон байшингуудыг маш бага үнээр санал болгож байгаа аж.

Япончууд эзгүй болсон байшинг “Акияа” хэмээн нэрлэдэг байна. Тэдгээр эзгүй байшингуудыг эзэнтэй болгохын тулд нутгийн удирдлагууд олон янзын арга сэдэх болжээ. Жишээлбэл, эзгүй байшин худалдаж авбал нутгийн захиргаанаас хэрэглээний зарим төлбөрийг хөнгөлөх, аливаа засварыг үнэгүй хийж өгөх зэрэг урамшуулал үзүүлж байгаа аж.

Японы орон сууц, газрын судалгааны албанаас таван жил тутамд эзэнгүй болсон байшингуудыг тоолдог байна. Хамгийн сүүлд 2018 онд тоолоход нийт 8.49 сая байшин эзэд нь нүүсэн, нас барсан гэх мэт шалтгаанаар эзгүйрч хоцорчээ. Энэ бол 2013 оныхтой харьцуулахад 3.2 хувиар нэмэгдсэн үзүүлэлт юм.

Түүнчлэн Японы нийт 62.42 сая орон сууцны 13.6 хувь нь эзгүй байна гэсэн судалгаа гарчээ. Тэдгээрийн ихэнх нь хүн амын нягтаршил багатай Вакаяма, Токушима, Кагошима, Кочи хот, тосгодод буй аж.

Хүн ам багатай хөдөө орон нутгуудын хүн амыг тэнцвэржүүлэх нь Японы шинэ Ерөнхий сайд Ёшихидэ Сүгагийн нийгэм, эдийн засгаа хөгжүүлэх төлөвлөгөөний гол хэсэг билээ. Тэрбээр өнгөрсөн оны есдүгээр сард албан тушаалаа авахдаа “Хөдөө орон нутгуудын хүн амыг тэнцвэржүүлэх замаар аялал жуулчлал, хөдөө аж ахуйн салбарыг дэмжиж, улмаар эдийн засгаа сайжруулна” хэмээн амласан юм.

Эзгүй байшингийн тоо улам олширч, тэднийг зарах, эзэнтэй болгох ажил чухал асуудал болсон учир орон нутгийн удирдлагууд энэ асуудалд онцгой анхаарал хандуулж, тэдгээр байшингуудыг худалдан авахад илүү амар байлгахын тулд олон ажил хийжээ. Жишээлбэл, Точиги, Нагано хотууд өөрсдийн гэсэн эзгүй байшингийн банктай бөгөөд тус банкны сайтаар зочилбол тэр хот дахь бүх эзгүй байшингууд зураг, танилцуулга, үнэтэйгээ байх аж. Сайтаас харахад зарим байшин ердөө 50 мянган иен буюу 455 ам.доллартай тэнцэхүйц үнэтэй болжээ.

Харин Окутума тосгонд хуучирсан эзгүй байшингуудыг үнэгүй өгч байгаа бөгөөд зарим иргэд тэр үнэгүй байшингуудыг үйлчилгээний газар болгон овжин ашиглах болжээ.

Мөн зарим хот, тосгодод илүү сонирхолтой аргууд хэрэгжүүлснээр хоосон байшингийн тоо мэдэгдэхүйц цөөрч эхэлсэн байна. Тухайлбал, Хоккайдогийн Микаса тосгонд эзгүй байшин худалдан авсан айлын хүүхэд асрах зардал, гэрийн тавилга авах зардалд хөнгөлөлт үзүүлэх шийдвэр гарснаас хойш тус тосгонд эзгүй байшингийн тоо 11 хувиар буурсан байна.

Дайсен тосгонд эзгүй байшинд засвар хийн, өөд нь татсан хүнд хоёр сая иений урамшуулал өгөхөөр болсноос хойш эзгүй байшингийн тоо 7.9 хувиар багасчээ.

Түүнчлэн өнгөрсөн оны есдүгээр сард Токио дахь ажлаа хөдөө орон нутгаас хийдэг хүмүүст нэг сая иений урамшуулал, хөдөө орон нутагт технологийн бизнес эхлүүлсэн хүмүүст гурван сая иений урамшуулал олгох журам хэрэгжиж эхэлсэн байна.

Сүүлийн үед энэ асуудал зөвхөн Япон гэлтгүй АНУ, Итали зэрэг барууны орнуудад мөн тулгарч байгаа билээ. Жишээлбэл, Италийн нэгэн тосгон эзгүй байшингуудыг ердөө нэг еврогоор зарж буй мэдээ цахим орчинд хурдтай тараад буй юм.

Эх сурвалж: INSIDER

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
29
ЗөвЗөв
14
ГайхмаарГайхмаар
7
ХахаХаха
6
ХарамсалтайХарамсалтай
5
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
2
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

17 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Гг 2021-06-01 202.179.26.140

Энэ газрыг хүгнгүй болгохоос сэргийлж байгаа угаасааа хүмүүс хөгшрөөд нүүж бшаа юм

Avatar

Zochin 2021-06-01 203.91.115.52

Mongold ezengui zuslan lagerin gazar duuren bn tednii bs ingej zarah heregtei

Avatar

Зочин 2021-06-01 43.242.243.44

Gadnii irgend zardag bol uu

Avatar

Зочин 2021-06-01 66.181.178.33

Гадаадын иргэнд зарах болов уу

Avatar

Зочин 2021-06-01 122.201.24.99

Sunstei sunstei

Avatar

Ghost 2021-06-01 192.82.69.188

Yag ch zuv zuger baishinguud bish bha hha

Avatar

Ганбаа 2021-06-01 66.205.4.66

Авая, 500 доллар юм бол. очоод хэвтчихэе.

Avatar

Зочин 2021-06-01 64.119.25.208

Үнэгүй байшин гээд баярлаад байх юм байхгүй л дээ. Үнэндээ бол үл хөдлөх хөрөнгийн татвар нь маш өндөр байдаг тул зарим байшингуудын эзэд нь нас барахаар тухайн байшинг өв залгамжлагчид нь залгамжилж авахаас татгалздаг. Газрын үнэ хямдхан байршлуудад голцуу эзэнгүй хаягдсан байшин байдаг. БАйшинг нураана гэвэл бөөн зардал гарна. Доорх газар нь нураалтын зардлаа нөхөх боломжгүй байх тохиолдол ч гарна. Хөдөлвөл хөлс гэдэг шиг бараг л амьсгалахаас бусад үед мөнгө л хэрэг болно.

Avatar

Зочин 2021-06-01 202.9.46.244

Татваргүйч гэсэн амьдрах аргагүй газрууд. Одоо Монголд энэ байдал хөдөөд нүүрлэнэ

Avatar

Зочин 2021-06-01 193.176.84.230

хаха Монголчууд Улаанбаатартаа орон гэргүй орон сууц түрээслээд дэлбэ чихсэлдээд амьдарч байна. Арчаагүй байшингаа ч барьж арчаагүй Монголчууд.

Avatar

yponii hvn am 127 sauaas odoo 125 say bolj buurch bna. 2021-06-01 202.55.191.130

harind aimagiin tov sumiin tovoo hogjuuij hot tosgon bolgoj hogjuuleh heregtei bna. darhan erdenet hotoo 0.3 say hvntei tom hot bolgoh choilbalsan , hovd, baynhongor , uulgam arvaiheer iig 50-70 hvntei hot bolgoj hogjuuleh heregtei bna. aimagiin iim hotuudad vildver aj ahuin baiguulag olonoor baiguulah dulaanii stans heregtei bnaa.

Avatar

Зочин 2021-06-01 66.181.161.90

50-70 huntei hot gej yu bsin

Avatar

Зочин 2021-06-01 103.229.122.91

3 сая бэртэгчин монгол хүн очиж амьдарахад бэлэн байна

Avatar

Зочин 2021-06-01 103.26.195.46

Хоосон толгойт минь эхлээд алдаагүй бичиж сур!

Avatar

Зочин 2021-06-01 103.26.193.121

Хоосон толгойт минь эхлээд эрэгцүүлж бодож өөр рүүгээ нэг сайн хар. Чи бол зүгээр л нэг утасны цаанаас цээжээ хоосон дэлдсэн бэртэгчин!

Avatar

Зочин 2021-06-01 202.9.40.19

Орос тролл одоо монгол сайтуудаас зайлчих аа Монголыг муулж монгол хүнийг миаллаа гээд ядуу сибирын ард түмний амьдрал сайжрахгүй бас түүх гуйвахгүй, дарангуйлагч хүтин чинь улам л талхилна

Avatar

Зочин 2021-06-01 103.26.193.121

Хоосон толгойт минь эхлээд алдаагүй бичиж сур!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж