“Скай резидэнс-2” хотхонд гал гарчээ

Хуучирсан мэдээ: 2021.06.01-нд нийтлэгдсэн

“Скай резидэнс-2” хотхонд гал гарчээ

“Скай резидэнс-2” хотхонд гал гарчээ

Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг “Скай резидэнс-2” хотхонд гал түймэр гарч, Онцгой байдлын алба хаагчид цаг алдалгүй унтраажээ. Галын дуудлага өчигдөр орой 20:34 цагийн үед Онцгой байдлын газарт бүртгэгдсэн байна. Тодруулбал, тус хотхоны 192/А байрны байрны хогийн цэг болон 16 давхар байрны 1-10 давхар хүртэлх гадна талын дулаалгын хөөсөнцөр шатсан байна. Гал түймрийг Онцгой байдлын алба хаагчид 15 минутад унтраажээ.

Онцгой байдлын ерөнхий газарт өчигдөр бүртгэгдсэн дуудлага мэдээллээс харахад, гал түймэр, зам тээвэр, усны ослоор хүний амь эрсдээгүй байна. Мөн гал түймрийн дуудлага маш бага бүртгэгджээ.

Өчигдрийн байдлаар гал түймрээс гадна онцгой байдлын алба хаагчид усанд суусан автомашиныг гаргаж, хүний амь аварсан байна. Тодруулбал, Завхан аймгийн Алдархаан сумын нутаг, Өгөөмөр голд иргэн О-ын жолоодож явсан 24-42 УБЗ улсын дугаартай “Бенц 500” загварын суудлын автомашин суусан байсныг гаргажээ. Энэ тухай дуудлага өнгөрсөн шөнө 01:00 цагийн үед аймгийн Онцгой байдлын газарт бүртгэгдсэн байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж