Монголын боксчид Азийн аваргаас гурван алт хүртлээ | News.MN

Монголын боксчид Азийн аваргаас гурван алт хүртлээ

Монголын боксчид Азийн аваргаас гурван алт хүртлээ

Монголын боксчид Азийн аваргаас гурван алт хүртлээ

АНЭУ-ын Дубай хотноо 2021 оны сонирхогчдын боксын Азийн аварга шалгаруулах тэмцээн амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Өчигдөр (2021.05.31) тэмцээний эрэгтэйчүүдийн жин тус бүрийн аваргын тулаанууд явагдаж, Монгол Улсаас 56 кг-ын жинд ОУХМ Х.Энх-Амар Узбекистаны Миразизбек Мирзахалиловтой учраа таарч, 3:2-оор ялснаар алтан медаль хүртлээ.

Мөн 60 кг-ын жинд ОУХМ Э.Цэндбаатар Ираны Данияал Шахбахштай финалд учраа таарч, 5:0-ээр илт давуу ялалт байгууллаа. Ингэснээр тэрбээр Азийн аварга шалгаруулах тэмцээний хошой аварга болж байна. Түүнчлэн 64 кг-ын жинд  ОУХМ Б.Чинзориг алтан медаль хүртсэнээр Монголын финалд шалгарсан гурван тамирчин бүгд алтан медаль хүртлээ.

Азийн наадмын мөнгөн медальт, ОУХМ Б.Чинзориг аваргын төлөө Энэтхэгийн Шива Тапатай тулалдаж, 3:2-оор ялалт байгуулсан бөгөөд тивийн АШТ-ий алт, мөнгө, хүрэл медальтан боллоо. Тэрбээр өмнө нь 2017 онд мөнгө, 2019 онд хүрэл медаль хүртээд байлаа.

Энэ удаагийн Азийн аваргаас эрэгтэй 49 кг-ын жинд О.Өнөболд, 69 кг-ын жинд Б.Мишээлт, эмэгтэйчүүдийн 51 кг-ын жинд Л.Алтанцэцэг, 54 кг-ын жинд Э.Мичидмаа, 75 кг-ын жинд М.Мягмаржаргал нар хүрэл медаль хүртлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ЗөвЗөв
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Zochin 2021-06-01 66.181.161.50

Boxchiddoo, ualm ih amjiltiig husie. Manaihan mundag baisan. Olympiin avarga bolooroi. Mash ih bayarlasan shuu…

Avatar

OB 2021-06-01 119.40.103.3

Тамирчидаа баяр хүргэе, Энх амарын дайчин тоглолт, Цэндбаатарын итгэлтэй, туршлагатай тоглолт, Чинзоригийн техник гээд санй байлаа, ялангуяа Чинзориг олон жил сайй тоглож байгаа.

Avatar

Боги 2021-06-01 202.126.89.240

Ёой ёоой мэдаал гээд нэг шармал гууль аваад ирнэ. Татвар төлөгчид насаар н тэжээнэ. Гэцүү юмаа

Avatar

Зочин 2021-06-01 62.216.202.3

Бахархмаар сайхан байна. Улам өндөг амжилт хүсэн ерөөе!!!

Avatar

Зочин 2021-06-01 202.21.107.99

Үнэхээр гайхалтай. Тун удахгүй олимпын аварга боллоо гээд л гарч байх болтугай.

Avatar

Зочин 2021-06-01 175.38.13.90

Шүүгчид нь шударга шүүж дээ. Боксын спорт их маапаантай шүүллтэй санагддаг.

Avatar

Зочин 2021-06-01 202.9.40.102

Тамирчдадаа баяр хүргье. Одоо нэг алхаад олимпын медалийн тавцанд зогсох даваа үлдлээ. Тэнд өрсөлдөх өрсөлдөгч бүрээ сайн судалж хурдтай оновчтой цохиж санасандаа хүрнэ. Медаль авбал амьдралын том зорилго биелээдээ. Амжилт хүсье

Avatar

Дорж 2021-06-01 1.129.106.213

Гантулга багш өөрөө авж гарах өгөөжтэй байна, Энх-амар, Чинзориг сайхан тулалдах, ажиллагаа, мотор сайн байлаа, Цэндбаатар ч тас тас цохиод кайфтай , ганган байна.

Avatar

жинхэнэ монгол 2021-06-01 66.181.178.12

залуусдаа бүгдэд нь мащ том баяр хүргэе.Чинзоригт тусгайлан баяр хүргэе.АВЛААДАА ЧИ.Одоо та нарыг ТОКИО хүлээж байгаа.Тэнд үзүүлээд өгнө ЧАДНА АА та нар залуусаа

Avatar

Зочин 2021-06-01 122.201.22.235

боксынхондоо баяр хүргэе. Мундаг юм аа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж