ЭМЯ: 790 хүнээс Covid-19 илэрч, долоон хүн нас барлаа | News.MN

ЭМЯ: 790 хүнээс Covid-19 илэрч, долоон хүн нас барлаа

COVID-19

ЭМЯ: 790 хүнээс Covid-19 илэрч, долоон хүн нас барлаа

ЭМЯ: 790 хүнээс Covid-19 илэрч, долоон хүн нас барлаа

Эрүүл мэндийн яамнаас Covid-19-ийн нөхцөл байдлын талаарх цаг үеийн ээлжит (2021.06.01) мэдээллээ хийлээ.


Сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 8618 сорьцод шинжилгээ хийхэд 790 хүнээс Covid-19 илэрлээ. Тодруулбал, Улаанбаатарт 681, орон нутагт 109 тохиолдол тус тус бүртгэгджээ. Орон нутагт Covid-19-ийн тохиолдол нэмэгдэх хандлагатай байгааг ЭМЯ-наас мэдээлэв. Халдварын улмаас долоон хүн амь насаа алдсан байна.

Covid-19-өөр 44-83 насны долоон хүн нас барав. Тодруулбал:

• Тавдугаар сарын 3-нд онош батлагдсан 75 настай эмэгтэй
• Тавдугаар сарын 13-нд онош батлагдсан 68 настай эрэгтэй
• Тавдугаар сарын 19-нд онош батлагдсан 44 настай эрэгтэй
• Тавдугаар сарын 30-нд онош батлагдсан 44 настай эрэгтэй
• Тавдугаар сарын 16-нд онош батлагдсан 83 настай эмэгтэй
• Тавдугаар сарын 12-нд онош батлагдсан 52 настай эрэгтэй
• Тавдугаар сарын 30-нд онош батлагдсан 83 настай эмэгтэй нар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байхдаа халдварын нэн хүнд хэлбэрээр нас баржээ.

МАШ ХҮНД 116 ХҮН БАЙНА

Сүүлийн 24 цагт Covid-19-ийн онош батлагдсан 327 хүн эдгэсэн байна. Тодруулбал, өчигдөр эмнэлгээс 159 хүн бүрэн эдгэрч гарсан бол гэрийн хяналтаас 168 хүн гарчээ.

Өнөөдрийн байдлаар 4580 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Батлагдсан тохиолдлуудын 2403 нь биеийн байдал хөнгөн, хүндэвтэр 1613,  хүнд 448 хүн байгаа бол маш хүнд 116 хүн байна. Хөнгөн хэлбэрийн оноштой 3580 хүн гэрийн хяналтад байна.

            УЛСЫН ХЭМЖЭЭНД 1.3 САЯ ХҮН ВАКЦИНЫ БҮРЭН ТУНД ХАМРАГДЖЭЭ

Улсын хэмжээнд вакцинжуулалт эхэлснээс хойш 1.858.546 хүн эхний тунд, 1.306.462 хүн хоёр дахь тунд хамрагджээ. Энэ нь 63.2 хувийг эзэлж байна. Эрүүл мэндийн яамнаас 18-аас дээш насны залуусыг вакциндаа идэвхтэй хамрагдахыг уриалав. Сүүлийн үед хөдөлмөрийн идэвхтэй насныхан вакцинд хамрагдах идэвх буурсан байна.

Covid-19-ийн нийт батлагдсан тохиолдлын 22  орчим хувийг хүүхэд эзэлж байна. Сүүлийн үед хүүхдийн өвчлөл эрс нэмэгдэж байгааг ЭМЯ-наас анхааруулав.

18-35 НАСНЫХАН ХАЛДВАРЫН ЭХ УУРХАЙ БОЛЖ ХҮҮХЭД ӨВЧЛҮҮЛЖ БАЙНА

ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн зохицуулах газрын дарга Б.БУЯНТОГТОХ:  

-Сүүлийн үед Covid-19-ийн тохиолдол эрс нэмэгдэх хандлагатай байна. Энэ нь хөл хорионы дараа иргэдийн хөл хөдөлгөөн нэмэгдэж, халдвар ихсэх шалтгаан болж байна. Халдварт 25-34 насныхан хамгийн их өртөж байна. Энэ насныхан хүүхдүүдэд халдвар тараах гол эх уурхай болж байна.

Сүүлийн үед хүүхдийн өвчлөл нэмэгдэж байгаа нь вакцинд хамруулж эхлээгүйтэй холбоотой. Өөрөөр хэлбэл, Covid-19 халдварын өвчлөл вакцингүй хэсэг рүү илүү чиглэж байна гэж ойлгож болно. Өнөөдрийн байдлаар 22.53 хувийг эзэлж байна. Хөдөлмөрийн идэвхтэй 18-35 насныхан вакцины нэгдүгээр тунгийн хамрагдалт бага байгаа нь эргээд хүүхэд халдварт өртөх эрсдэлийг нэмэгдүүлж байна. Ялангуяа 5-14 насны хүүхдүүд халдварт илүү өртөж байна.

Хүүхдүүдэд эмнэлзүйн шинж тэмдэг хөнгөн байгаа ч ихэвчлэн шинж тэмдэггүй байгаа учраас бусдадаа халдвар тараах эрсдэл их байгаа юм. Тиймээс эцэг эхчүүд вакциндаа идэвхтэй хамрагдвал хүүхдийн өвчлөл буурах хандлагатай байна. Вакцины хоёрдугаар тунд хамрагдсан иргэд 14-21 хоногийн дараа дархлаа тогтоно гэж ойлгож болно. Энэ нь хэвтэн эмчлүүлж байгаа хүмүүс дээр ч харагдаж байна.

Вакцины бүрэн тунд хамрагдаж, 14-өөс дээш хоносон хүмүүс Covid-19-д өртсөн ч эмнэлзүйн шинж тэмдэг илүү хөнгөн байна. Дархлаажуулалтад хамрагдаагүй, вакцины нэгдүгээр тунд хамрагдсан хүмүүстэй харьцуулахад вакцины хоёр тунд хамрагдсан хүмүүсийн эмнэлзүйн шинж тэмдэг харьцангуй хөнгөн байгаа юм.

Эрүүл мэндийн яам 11.00 цагийн мэдээлэл

ЭМЯ-аас коронавирусийн нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийж байна

Posted by News.mn on Monday, May 31, 2021

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

21 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-06-01 66.181.185.174

Ман Нам хүмүүсийг цуглуулсан , цуглуулаагүй 51 % – иа хар машин болон хүн амынхаа бүртгэл энэ тэрээрээ аль хэдийн кармалсан байхад бусад хүмүүс нэр дэвшигчид сурталчилгаа хийгээд нэмэр байна уу ! Тэрний оронд хүмүүсийн цугларал үүсгэхгүй байсан нь бидэнд тустай болоод байна Сонгууль өгсөн өгөөгүй хоёр адилхан болохоор ямар ч урам алга даа ! Энэ орны иргэн биш болсон мэт санагдаж байна даа

Avatar

Зочин 2021-06-01 66.181.185.174

Хүмүүс нь өвчнөөр үхээд, үхлээрээ хүн амынхаа дунджаар дэлхийд дээгүүр ороод байхад Хүрэлсүх гуай хүмүүс цуглуулж бужигнуулаад толгой угаах ажлаа эрчимтэй хийж байгаа нь ёс зүйд нийцэж байна уу! Энэ үед халдварт өвчин хүртэл хамаагүй юм уу? Мөнгөтэй хүмүүсээс халдварт өвчин хүртэл айдаг гэж боддог бололтой

Avatar

ИНТЕРМЕД ЭМНЭЛЭГ ИРГЭДИЙГ ХУЛХИДАЖ БАЙНА 2021-06-01 139.5.219.67

Интермед эмнэлэгт Спутник вакцин мөнгөө төлөөд хийлгэсэн хүмүүсийн 2 дахь тунг ЗГ аваад өөр хүмүүст хийчихсэн байна.

Ерөнхий сайд аа мөнгөө төлөөд Спутник хийлгэж байгаа иргэдийг бүү ХОХИРОО !!!

Засгийн газар Интермед эмнэлэгт мөнгө төлөөд Спутник вакцин хийлгэсэн хүмүүсийн 2 дахь тунг ЯАРАЛТАЙ ӨГ !!!

Avatar

Зочин 2021-06-01 103.212.118.237

Хятдын энэ вакциныг зөвхөн Хятад улсад бус Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын хэмжээнд олон дахин шалгаж туршиж, маш нарийн шалгуураар дүгнэлт гаргаж дэлхий нийтэд хэрэглэхийг зөвшөөрсөн..Хятдад хэдэн зуун сая хүнд тарьж ,зохих үр дүн өгөөд байна. Маш олон орон авч үр дүнтэй хэрэглээд удаж байна. Үргэлжлэн хэрэглэсээр байна.Энэ вакциныг Ерөнхийлэгчийн сонгуульд зориулж мөн БНХАУ-тай харьцах харйлцаа муутгах зорилгоор зориуд үндэслэлгүй муулж,гүтгэлэг зохиож буйг таслан зогсоомоор байна.

Avatar

Зочин 2021-06-01 202.9.46.112

Сонгуулийг зогсоож хүүхдүүдээ аварцгаая, үүнээс илүү билэг гэж юу байхавдээ муу хүүхдүүдэд минь

Avatar

Зочин 2021-06-01 103.26.193.187

Ардын засаг ард түмнээ хятад вакцины туршилтанд оруулсны гай.

Avatar

Иргэн 2021-06-01 66.181.180.166

Хэцүү зовнилтой л байна даа. Яая даа…Ер нь намжидаггүй ковид байна. Одоо төрөө зэмлээд яахав дээ төр иргэд аль аль нь чармайгаад л болж өгөхгүй л байна даа….

Avatar

Erka 2021-06-01 64.119.26.169

Энэ нэг далдагануур Хүүк гэж гар сонгууль гэж маскгүй баруун аймгуудаар яваад коронааг утгаар тараалаа даа. Нэг нэг дуракийг тээр жил Ми-г унагадаг шиг унагах юмсан. Монголчууд чадна даа их хүссэн хүнд төрийн жолоо бүү бариул гэж үг бий дээ

Avatar

Зочин 2021-06-01 122.201.21.250

Хаана ийм олон цэг ажиллаад өдөр бүр ийм их хүнд шинжилгээ хийгээд бгаам? Манай гэр бүл хамаатан ажлынхан найз нөхөд мэддэг таньдаг хөдөө хотын хэн ч огт бүүүр огт өвдөөгүй сураггүй л байх юм. Худлаа тоо нэмээд сонгуулын зардлаа олоод бна уу? Эсвэл сонгуулын дараа үймээн самуунаас айж хөл хорионд оруулах гээд бна уу. ЭНЭ ТООНД ИТГЭХГҮЙ БНА.

Avatar

Зочин 2021-06-01 66.181.190.211

Хятадтай холбоотой бузар бизнес, бузар мөнгөний сүлжээнд холбогдсон хүмүүсийн дунд тархаж байна. Аль болохоороо холбоогоо сайн тасал.

Avatar

Зочин 2021-06-01 192.82.80.30

Писдаа чиний хамаатан садангууд чинь хөдөөний малчид байлгүй. Олон долоон юм битгий хуцаад байгаарай. х***а х***а гэнэ шүү. Өөрсдөө арчаагүй нэг халтар монгол гөлөгнүүд гэдгээ мэдэхгүй байж битгий олон долоон юм х**

Avatar

Зочин 2021-06-01 43.231.113.84

ж****а ВАКЦИН ШАХУУЛААГҮЙ БОЛ ИЙМ ОЛОН ХҮН НАС БАРАХГҮЙ Л БАЙХ БАЙСАН ДАА

Avatar

Зочин 2021-06-01 64.119.27.174

yu bolood bnaa yagaad ihseed bgaan bol

Avatar

Зочин 2021-06-01 103.26.193.187

Вакцин туршиж байгаа юм. Вакцинжуулалт биш.

Avatar

Зочин 2021-06-01 202.21.108.47

Хүсээд байгаа сонгуулийг хурдан өгөөд хорионд оо орохоос яршигтай юм бэ.

Avatar

Зочин 2021-06-01 202.9.46.112

Шинжлэх ухаан мэддэггүй хүний үг байна даа, vaccine ийг цуйван хийдэг шиг амархан гэж бодож дээ, өндөр хөгжилтэй орнууд ч хийгээгүй л байна

Avatar

Зочин 2021-06-01 66.181.190.211

Монгол улс өөрсдөө вакцин зохион бүтээгээч. Шинжлэх ухааны академийн эрдэмтэн нэртэй мөнгө идсэн хулгайч нар юу чаддаг юм бэ? Хүн үхэж байна. Гадаад улсаас хуурамч вакцин олж ирчихээд төрийн эрх баригч нар санаа амарч болохгүй. Монголд вакцин хийх чадалгүй бол наад Шинжлэх Ухааны Академийг тараа.

Avatar

Зочин 2021-06-01 192.82.71.223

МАН-д эрх мэдэл хэрэгтэй болхоос ард иргэдийн эрүүл мэнд, амь нас түй ч хамаагүй. Сонгууль хийж тараачаад, дараа нь хөл хорио тогтоовол ямар хэрэг байгаан. Тэгвэл ард түмэн босох хэрэгтэй

Avatar

Зочин 2021-06-01 66.181.190.211

Монгол улс өөрсдөө вакцин зохион бүтээгч. Шинжлэх ухааны академийн эрдэмтэн нэртэй мөнгө идсэн хулгайч нар юу чаддаг юм бэ? Хүний амь үхэж байна. Гадаад улсаас хуурамч вакцин олж ирчихээд санаа амарч болохгүй.

Avatar

иргэн 2021-06-01 202.21.109.62

Анхан энэ өвчин гарч эхлэх үед..САРАНГЭРЭЛ ..ХҮРЭЛСҮХ хоёр муу ..мулгуу ажилласан……ФРАНЦ селесарь эрийг "АНХ ..ОТГОН."" гэх шиг яриад л ….Өвчин бол НАМЫНХАН ы худлаа ярьдаг зүйл биш шүү…… МОНГОЛД ОЛОН хүн үхвэл ..Та нарыг ОЛОН улсын шүүхэд өгнө шүү……..Засгийн Газрын …холбогдох нөхөдүүдийг ..яллагдагчаар татна…… МЭРГЭЖЛИЙН БУС ФОТО зурагчин хүүхэнээр САЙД болгож Мулгуу ажилласан… даа:…ШҮҮХ тунгаах байх аа…..Хамаатан чинь үхвэл чи ч ШҮҮХЭД

Avatar

Зочин 2021-06-01 103.57.92.53

ЯАНА ДА. ХҮСЭЭД БАЙГАА СОНГУУЛИЙХ НЬ САНАЛЫГ ӨГЧӨӨД ХОРИОНДОО ОРОХООС ДОО.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж