ЭМЯ: 790 хүнээс Covid-19 илэрч, долоон хүн нас барлаа

Хуучирсан мэдээ: 2021.06.01-нд нийтлэгдсэн

COVID-19

ЭМЯ: 790 хүнээс Covid-19 илэрч, долоон хүн нас барлаа

ЭМЯ: 790 хүнээс Covid-19 илэрч, долоон хүн нас барлаа

Эрүүл мэндийн яамнаас Covid-19-ийн нөхцөл байдлын талаарх цаг үеийн ээлжит (2021.06.01) мэдээллээ хийлээ.


Сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 8618 сорьцод шинжилгээ хийхэд 790 хүнээс Covid-19 илэрлээ. Тодруулбал, Улаанбаатарт 681, орон нутагт 109 тохиолдол тус тус бүртгэгджээ. Орон нутагт Covid-19-ийн тохиолдол нэмэгдэх хандлагатай байгааг ЭМЯ-наас мэдээлэв. Халдварын улмаас долоон хүн амь насаа алдсан байна.

Covid-19-өөр 44-83 насны долоон хүн нас барав. Тодруулбал:

• Тавдугаар сарын 3-нд онош батлагдсан 75 настай эмэгтэй
• Тавдугаар сарын 13-нд онош батлагдсан 68 настай эрэгтэй
• Тавдугаар сарын 19-нд онош батлагдсан 44 настай эрэгтэй
• Тавдугаар сарын 30-нд онош батлагдсан 44 настай эрэгтэй
• Тавдугаар сарын 16-нд онош батлагдсан 83 настай эмэгтэй
• Тавдугаар сарын 12-нд онош батлагдсан 52 настай эрэгтэй
• Тавдугаар сарын 30-нд онош батлагдсан 83 настай эмэгтэй нар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байхдаа халдварын нэн хүнд хэлбэрээр нас баржээ.

МАШ ХҮНД 116 ХҮН БАЙНА

Сүүлийн 24 цагт Covid-19-ийн онош батлагдсан 327 хүн эдгэсэн байна. Тодруулбал, өчигдөр эмнэлгээс 159 хүн бүрэн эдгэрч гарсан бол гэрийн хяналтаас 168 хүн гарчээ.

Өнөөдрийн байдлаар 4580 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Батлагдсан тохиолдлуудын 2403 нь биеийн байдал хөнгөн, хүндэвтэр 1613,  хүнд 448 хүн байгаа бол маш хүнд 116 хүн байна. Хөнгөн хэлбэрийн оноштой 3580 хүн гэрийн хяналтад байна.

            УЛСЫН ХЭМЖЭЭНД 1.3 САЯ ХҮН ВАКЦИНЫ БҮРЭН ТУНД ХАМРАГДЖЭЭ

Улсын хэмжээнд вакцинжуулалт эхэлснээс хойш 1.858.546 хүн эхний тунд, 1.306.462 хүн хоёр дахь тунд хамрагджээ. Энэ нь 63.2 хувийг эзэлж байна. Эрүүл мэндийн яамнаас 18-аас дээш насны залуусыг вакциндаа идэвхтэй хамрагдахыг уриалав. Сүүлийн үед хөдөлмөрийн идэвхтэй насныхан вакцинд хамрагдах идэвх буурсан байна.

Covid-19-ийн нийт батлагдсан тохиолдлын 22  орчим хувийг хүүхэд эзэлж байна. Сүүлийн үед хүүхдийн өвчлөл эрс нэмэгдэж байгааг ЭМЯ-наас анхааруулав.

18-35 НАСНЫХАН ХАЛДВАРЫН ЭХ УУРХАЙ БОЛЖ ХҮҮХЭД ӨВЧЛҮҮЛЖ БАЙНА

ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн зохицуулах газрын дарга Б.БУЯНТОГТОХ:  

-Сүүлийн үед Covid-19-ийн тохиолдол эрс нэмэгдэх хандлагатай байна. Энэ нь хөл хорионы дараа иргэдийн хөл хөдөлгөөн нэмэгдэж, халдвар ихсэх шалтгаан болж байна. Халдварт 25-34 насныхан хамгийн их өртөж байна. Энэ насныхан хүүхдүүдэд халдвар тараах гол эх уурхай болж байна.

Сүүлийн үед хүүхдийн өвчлөл нэмэгдэж байгаа нь вакцинд хамруулж эхлээгүйтэй холбоотой. Өөрөөр хэлбэл, Covid-19 халдварын өвчлөл вакцингүй хэсэг рүү илүү чиглэж байна гэж ойлгож болно. Өнөөдрийн байдлаар 22.53 хувийг эзэлж байна. Хөдөлмөрийн идэвхтэй 18-35 насныхан вакцины нэгдүгээр тунгийн хамрагдалт бага байгаа нь эргээд хүүхэд халдварт өртөх эрсдэлийг нэмэгдүүлж байна. Ялангуяа 5-14 насны хүүхдүүд халдварт илүү өртөж байна.

Хүүхдүүдэд эмнэлзүйн шинж тэмдэг хөнгөн байгаа ч ихэвчлэн шинж тэмдэггүй байгаа учраас бусдадаа халдвар тараах эрсдэл их байгаа юм. Тиймээс эцэг эхчүүд вакциндаа идэвхтэй хамрагдвал хүүхдийн өвчлөл буурах хандлагатай байна. Вакцины хоёрдугаар тунд хамрагдсан иргэд 14-21 хоногийн дараа дархлаа тогтоно гэж ойлгож болно. Энэ нь хэвтэн эмчлүүлж байгаа хүмүүс дээр ч харагдаж байна.

Вакцины бүрэн тунд хамрагдаж, 14-өөс дээш хоносон хүмүүс Covid-19-д өртсөн ч эмнэлзүйн шинж тэмдэг илүү хөнгөн байна. Дархлаажуулалтад хамрагдаагүй, вакцины нэгдүгээр тунд хамрагдсан хүмүүстэй харьцуулахад вакцины хоёр тунд хамрагдсан хүмүүсийн эмнэлзүйн шинж тэмдэг харьцангуй хөнгөн байгаа юм.

Эрүүл мэндийн яам 11.00 цагийн мэдээлэл

ЭМЯ-аас коронавирусийн нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийж байна

Posted by News.mn on Monday, May 31, 2021

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж