Сергей Лавров, Б.Батцэцэг нар өнөөдөр хэлэлцээ хийнэ

Хуучирсан мэдээ: 2021.06.01-нд нийтлэгдсэн

Сергей Лавров, Б.Батцэцэг нар өнөөдөр хэлэлцээ хийнэ

Сергей Лавров, Б.Батцэцэг нар өнөөдөр хэлэлцээ хийнэ

ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров Москва хотод ажлын айлчлал хийж буй Монгол Улсын Гадаад харилцааны сайд Батмөнхийн Батцэцэгтэй өнөөдөр (2021.06.01) хоёр талын харилцаа, тухайлбал, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хэлэлцэнэ гэж "ТАСС" агенлаг мэдээлэв.

ОХУ-ын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Мария Захарова өмнө нь “Гадаад хэргийн сайд Сергей Лавров манай улсад ажлын айлчлал хийх Монгол Улсын Гадаад харилцааны сайдтай зургадугаар сарын 1-нд уулзаж, хоёр талын харилцааны гол асуудлууд, харилцан ашигтай хамтын ажиллагааг цаашид хөгжүүлэх дээд түвшний хэлэлцээрийн хэрэгжилтийн явцыг хэлэлцэнэ" хэмээн мэдээлсэн.

Мөн тэрбээр "худалдаа эдийн засаг, тээвэр, дэд бүтэц, эрчим хүч болон хүмүүнлэгийн салбарууд" дахь хамтын ажиллагаа, мөн "олон улсын тавцанд болон бүс нутгийн үйл хэрэгт хамтын ажиллагаагаа бэхжүүлэх" талаар тал хэлэлцэнэ" гэж нэмж хэлжээ.

Талууд ОХУ, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг тэмдэглэх арга хэмжээний төлөвлөгөөг хэлэлцэх төлөвтэй байгаа аж.

Мөн Монгол-Оросын найрамдлын нийгэмлэгийн ерөнхийлөгч, Зөвлөлт Холбоот Улсын баатар, Монгол Улсын баатар, сансрын нисэгч Жүгдэрдэмидийн Гүррагчаад Александр Невскийн одон гардуулах ёслол болох юм байна. Ж.Гүррагчаа маргааш буюу зургадугаар сарын 2-нд эхлэх Санкт-Петербургийн олон улсын эдийн засгийн форумд оролцох аж.

Оросын Гадаад хэргийн яам, цар тахлын хязгаарлалтыг үл харгалзан хоёр улс өндөр түвшний харилцаа, хамтын ажиллагааны эрчийг хадгалж байгааг тэмдэглэжээ.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ТэнэглэлТэнэглэл
6
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж