Ч.Уранхолбоо: Хэрэглэгч гэдэг бол хаан

Хуучирсан мэдээ: 2021.05.31-нд нийтлэгдсэн

Ч.Уранхолбоо: Хэрэглэгч гэдэг бол хаан

Ч.Уранхолбоо: Хэрэглэгч гэдэг бол хаан

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар /ШӨХТГ/-ын даргаар дуучин Ану буюу Ч.Уранхолбоо өнөөдөр /2021.5.31/ ажиллаж байна. Тэрбээр  хүүхэд хэрэглэгч асуудалд хэрхэн анхаарч ажиллах, ШӨХТГ даргын оронд ажиллаж хүүхэд бүрийн хэрэглэдэг хүнсний бүтээгдэхүүн, хаяг шошго зэрэг хүүхэдтэй холбоотой асуудлуудад шийдвэр гаргаж, ажилтай танилцаж байгаа аж. Харин ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ дуучин Анугийн туслахаар ажиллаж байгаа юм.

Хүүхдийг эрхийг хамгаалах өдөр болох гэж байгаатай холбогдуулан хүүхдүүдэд зориулсан амьдрах таатай орчин нөхцөл, хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлын талаар ШӨХТГ-ын дарга дуучин Ану, түүний туслах Б.Бат-Эрдэнэ нар санал солилцон хамтран ажиллаж байна.

ШӨХТГ-ЫН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦСАН ТАЛААР Ч.УРАНХОЛБОО:

-Хүүхэд эрхэм хэрэглэгч сэдвийн хүрээнд ажлын төлөвлөгөөг гаргаж өнөөдөр нэг өдөр нийслэлийн алслагдсан дүүргүүдээр явж, нөхцөл байдалтай танилцах хүсэлтэй байна. Миний хувьд хэрэглэгч, таван хүүхдийн ээж, нийгэмд идэвхтэй байхыг зорьдог иргэн хүний хувьд энэхүү саналыг талархан хүлээн авсан. Хэрэглэгчийн асуудлыг хэрэглэгч өөрөө шийдвэрлэдэг байх ёстой. Хүүхэд ямар орчин нөхцөлд амьдарч байгаатай танилцах, хүнс болоод бусад хэрэглэж буй бүтээгдэхүүний талаар мэдээлэлтэй байх нь зүйтэй. Хэрэглэгч гэдэг бол хаан. ШӨХТГ-аас хэрэглэгчдийг хүндэтгэн ажиллаж, иргэд өөрсдөө тулгамдсан асуудалд хяналт тавих боломжоор хангаж өгч байгаа нь сайшаалтай. Иргэн хүний хувьд дүгнэхэд энэ бол сайн жишиг. Хүмүүс хэрэглэгчдийн эрх ашгаа хамгаалах ёстой. Төрийн байгууллагын өрөө бүрт ШӨХТГ-тай адил камер, хяналтын систем байхыг хүсч байна. Даргаар ажиллах үүргийг нэг өдөр гүйцэтгэж байгаа ч нийт хэрэглэгчид хамтран ажиллах боломжоор хангаж өгч байна гэж хэлж болно. Хэрэглэгчдийг төлөөлсөн байгууллага иргэдийг тэр дундаа хүүхдийн асуудалд хэрхэн хяналт тавьж ажиллаж байгаатай танилцаж байна.

ШӨХТГ-ЫН ДАРГА Б.БАТ-ЭРДЭНЭ:

-Төрийн байгууллагууд аль болох иргэдтэй хамтын ажиллагааг өрнүүлэх ёстой. ШӨХТГ бол Ахмад хэрэглэгч, хүүхэд гээд хүн бүрт чиглэсэн асуудлыг шийдвэрлэх ёстой үүрэг хүлээсэн байгууллага. Аливаа асуудалд удирдлагаас илүүтэй тодорхой түвшний хүмүүс тухайн асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй билээ. Маргааш “Хүүхдийн эрхийг хамгаалах олон улсын өдөр”-ийн хүрээнд хүүхдийн эрүүл, аюулгүй амьдрах орчин, хүнсний аюулгүй байдал, тоглоомын талбай зэрэг дагнасан хэлбэрийн гурван асуудлыг шийдвэрлэх зорилго тавьж Ч.Уранхолбоотой хамтран миний бие туслахаар ажиллаж байна.

Энэ жилийн тухайд хэрэглэгчдийн зүгээс үнийн хөөрөгдлийн талаар мэдээлэл, гомдол санал их ирж байгаа. Одоогийн байдлаар таван байгууллагад албадан гүйцэтгэх үйл ажиллагаа явагдаж байна. Зохиомол хомстолтой холбоотой асуудлаар хэд хэдэн байгууллагын асуудал шүүх дээр явж байгаа. Covid-19 холбоотойгоор тээвэрлэлтийн үнэ өссөн хэдий ч бизнес эрхлэгч, аж ахуй нэгжүүд тодорхой хэмжээнд ёс зүйтэй байж, үнийн зохиомол хөөрөгдөл үүсгэхээс татгалзахыг уриалж байна. Мөн хүүхдийн биед хортой хүнсний бүтээгдэхүүнийг худалдан борлуулахгүй байхыг хүсч байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
31
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж