2021 оны 5 дугаар сарын 31-ний өдөр энгийн арилжаагаар 35 хувьцаат компанийн 365,078,528 төгрөгийн үнийн дүн бүхий 725,650 ширхэг хувьцаа арилжигдсанаас 9 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 20 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 6 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Булган ундрага" ХК (BUN+14.99%) болон "Ариг гал" ХК (EER +13.64%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Оллоо" ХК (OLL -11.93%) болон "Монгол шевро" ХК (MVO -8.02%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
“Үндэсний хувьчлалын сан" хамтын хаалттай ХОС-ийн 73,355 ширхэг нэгж эрхийг нийт 19,206,953 төгрөгөөр арилжигдсан байна.
Энэ өдөр компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд нийт 3 ширхэг үнэт цаас 304 доллараар арилжигдсан байна.
ТOP-20 индекс 0.22 хувиар буурч, 34806.59 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 3,686,675,812,523 төгрөг боллоо.
Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ
Холбоотой мэдээ