17 мянга гаруй ажлын байрыг хадгалж үлдэх зээлийг ХААН банк олгов

Хуучирсан мэдээ: 2021.05.31-нд нийтлэгдсэн

17 мянга гаруй ажлын байрыг хадгалж үлдэх зээлийг ХААН банк олгов

Монгол Улсын Засгийн газраас баталсан “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-нд тусгагдсан Ажлын байрыг дэмжих болон Хөдөө аж ахуйн  3 хувийн хүүтэй зээлийг олгоход ХААН Банк дэмжин хамтран ажиллаж буй билээ.

Энэхүү төлөвлөгөөний хүрээнд Ажлын байрыг дэмжих гурван хувийн хүүтэй зээлийн хүсэлтийг өнгөрсөн 2-р сараас хойш орон даяар байрлах бүх салбар нэгжээрээ дамжуулан хүлээн авч, шийдвэрлэж байгаа бөгөөд 2021 оны 5-р сарын 26-ны өдрийн байдлаар 5965 харилцагчид 491.3 тэрбум төгрөгийн зээл олгосон бол 1201 харилцагчийн 80.9 тэрбум төгрөгийн зээлийг дахин санхүүжүүлээд байна. Ингэснээр нийт 17,906 ажлын байрыг хадгалж үлдээд байна. Харин хөдөө аж ахуйн зээлийн хувьд нийт 3,363 харилцагчид 228 тэрбум төгрөгийн зээл олгоод буй.

Цар тахлын энэ хүнд цаг үед жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжүүд болон бичил бизнес эрхлэгч иргэдэд зориулан ажлын байраа хадгалах, бизнесийн үйл ажиллагаагаа тогтвортой явуулахад шаардлагатай эргэлтийн хөрөнгийг санхүүжүүлэх зорилгоор энэхүү хөнгөлөлттэй зээлийг арилжааны банкууд өөрийн санхүүжилтээр олгож буй бол аж ахуйн нэгжийн хувьд 6 хувь, иргэний хувьд 7 хувийн хүүгийн дэмжлэгийг Засгийн газраас өгч буй. Ийнхүү дэмжлэг үзүүлснээр харилцагчдад хамгийн бага хүүтэй буюу жилийн 3 хувийн хүүтэйгээр, гурван жилийн хугацаатай энэхүү зээлийг санал болгож байгаа юм.

Ажлын байрыг дэмжих зээлийн  нөхцөлийн хувьд нэг зээлдэгчид олгох зээлийн дээд хэмжээ ААН-ийн хувьд 500 хүртэлх сая төгрөг байх бол хувиараа болон бичил бизнес эрхлэгч иргэд 50 хүртэлх сая төгрөгийн зээл, “Хаврын тариалалтын зээл”-ийн хувьд нэгж га, м2 тогтоож өгсөн хэмжээгээр, “Ноолуур бэлтгэлийн зээл”-ийн хувьд ноолуур самнах болон түүнээс дээш дамжлага бүхий аж ахуйн нэгжид түүхий ноолуур худалдан авах,  “Малчдыг дэмжих зээл”-ийн хувьд 50 хүртэл сая төгрөгийг авах боломжтой. Мөн барьцаа хөрөнгө дутагдалтай аж ахуйн нэгжид Зээлийн батлан даалтын сангаас дэмжлэг үзүүлж, зээлийн дүнгийн 30-60 хувь буюу 300 хүртэл сая төгрөгийг батлан дааж байна.

Ажлын байрыг дэмжих зээлд хамрагдах хүсэлтэй жижиг дунд бизнес эрхлэгч ААН болон хувиараа бизнес эрхлэгч иргэн та ХААН Банкны өөрт ойр байрлах салбар нэгжид хандан холбогдох бичиг баримтыг бүрдүүлэн хүсэлтээ гаргах боломжтой. Зээлд тавигдах шалгуур нөхцөлийн талаар ЭНД дарж мэдээлэл авна уу.

Дашрамд хэлэхэд, ХААН Банкны салбар нэгжүүдэд Ажлын байрыг дэмжих зээлийг судлан олгох үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байгаа бөгөөд ирсэн хүсэлтийн дарааллын дагуу аль болгох шуурхай, хүртээмжтэй олгохоор зорьж ажиллаж байна.

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж