ХБНГУ: 12-оос дээш насны хүүхдүүдийг вакцинд хамруулна | News.MN

ХБНГУ: 12-оос дээш насны хүүхдүүдийг вакцинд хамруулна

ХБНГУ: 12-оос дээш насны хүүхдүүдийг вакцинд хамруулна

ХБНГУ: 12-оос дээш насны хүүхдүүдийг вакцинд хамруулна

Европын Эмийн Агентлаг (EMA) энэ сарын 28-ны өдөр Pfizer/ BioNTech’s вакциныг 12-15 насны хүүхдүүдэд хийх зөвшөөрөл олгов. Өмнө нь Pfizer/ BioNTech’s вакциныг 16-аас дээш насны хүмүүст хийхийг зөвшөөрч байсан бол Европын Эмийн Агентлагаас 12-15 насны 2260 хүүхдэд хийсэн судалгаагаар эл вакцин ихээхэн үр нөлөөлтэй болох нь тогтоогджээ. Судалгаагаар мөн 12-15 насны хүүхдүүдэд илэрсэн гаж нөлөө нь (side effects) насанд хүрэгчдэд илэрсэнтэй адил тарилгын талбайд хөндүүрлэх, ядрах, толгой өвдөх, булчин, үе мөч өвдөх, даарах, халуурах зэрэг шинж тэмдгүүд илэрсэн байна.

 ХБНГУ-д коронавирусийн эсрэг вакцинд хамруулахдаа иргэдэд эрэмбэ тогтоож, ээлж дараатайгаар хийж байгаа. 2021 оны зургадугаар сарын 7-ноос эхлэн энэхүү эрэмбийг цуцалж, хүссэн хүн бүр цаг авч вакцинд хамрагдах боломжтой болно. Мөн энэ өдрөөс эхлэн 12-оос дээш насны хүүхдэд вакцин хийлгэж болохыг Холбооны Засгийн газар шийдвэрлэв. Гэхдээ үүнээс өмнө Европын Эмийн агентлаг коронавирусийн эсрэг вакцин хүүхдэд ямар нэг сөрөг нөлөөгүй гэдгийг  тогтоох ёстой юм.

Эшлэл: “Хүүхэд вакцин хийлгэсэн эсэх нь хичээл сургуульдаа явахад нь ямар нэг нөлөө учруулах ёсгүй. Түүнчлэн эцэг эхчүүдийг хүүхдээ вакцинд заавал хамруул гэж албадахгүй” хэмээн Холбооны Канцлер А.Меркел цохон тэмдэглэв.

Үнэлгээ: ХБНГУ-д одоогийн байдлаар 35 сая буюу хүн амын 41,1 хувь нь коронавирусийн эсрэг вакцины эхний тунг хийлгэсэн. Хоёр тунгаа бүрэн хийлгэсэн иргэдийн тоо 13 сая буюу 15,7 хувь болж байгаа нь вакцинжуулалтад багагүй хугацаа магадлалтайг харуулж байна. 6 дугаар сарын 7-ноос вакцинд хамрагдах эрэмбийг цуцлах, хүүхдүүдийг вакцинжуулах шийдвэр гаргасан ч вакцины хангамж сул хэвээр байгаа гэсэн шүүмж гарч байна.

Б.ГЭРЭЛ

Эх сурвалж: ХБНГУ-ын Засгийн газрын цахим хуудас (https://www.bundesregierung.de/breg-de/aktuelles/bund-laender-impf-gespraech)

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж