УИХ энэ долоо хоногт хуралдахгүй | News.MN

УИХ энэ долоо хоногт хуралдахгүй

УИХ энэ долоо хоногт хуралдахгүй

УИХ энэ долоо хоногт хуралдахгүй

Улсын Их хурлын /УИХ/ даргын дэргэдэх зөвлөл баасан гарnг бүр хуралдаж, дараагийн долоо хоногт хэлэлцэх асуудлуудаа товлодог. Тус зөвлөл энэ долоо хоногт Байнгын хороо, чуулганаа хуралдуулахгүй байхаар төлөвлөжээ. Харин дараах ажлын хэсгүүд хуралдах юм байна.


Зургадугаар сарын 2-ны Лхагва гаригт:

  1. Далай ашиглах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 10.00 цагаас цахим хэлбэрээр хуралдана.
  2. Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах, өргөн мэдүүлэх үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 14.00 цагаас цахим хэлбэрээр хуралдана.
  3. Таримал ургамлын үр, сортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 14.00 цагаас цахим хэлбэрээр хуралдана.

Зургадугаар сарын 3-ны Пүрэв гаригт:

  1. Соёлын тухай хуулийн шинчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 10.00 цагаас 334 тоот өрөөнд.
  2. Байгаль орчныг хамгаалах тухай, Байгалийн ургамалын тухай, Амьтны тухай, Ойн тухай, Усны тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 14.00 цагаас цахим хэлбэрээр хуралдана.
  3. Биеийн тамир, спортын тухай хуулийн хэрэгжилтийг шалгаж, салбарын хөрөнгө оруулалт, санхүүжилт, тамирчдын сахилга бат, ёс зүйн асуудлаар санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 14.00 цагаас “Үндсэн хууль” танхимд.

Зургадугаар сарын 4-ний Баасан гаригт:

  1. УИХ-ын хяналт шалгалтын тухай анхдагч хуулийн төсөл болон УИХ-ын хянан шалгах түр хорооны тухай хуулийн төсөл боловсруулж, өргөн мэдүүлэх үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын дэд хэсгүүдийн хамтарсан хуралдаан 11.00 цагаас цахим хэлбэрээр хуралдана.
  2. Генетик нөөцийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 11.00 цагаас цахим хэлбэрээр хуралдана.
  3. Усны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 14.00 цагаас цахим хэлбэрээр хуралдана.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Tsagaan songuuli - MANgastai temtseh hamgiin huchtei zevseg 2021-05-31 66.181.161.50

Ulairsan ULAAN NAMiig TSAGAAN SONGUULiar bur moson daiya. Ene buzar nam buhniig luivardaj, buhniig idej uuj, buhniig zalgij baina. Ene songuulias ehlen MANgasiig dartsgaaya…

Avatar

Зочин 2021-05-31 66.181.161.54

Чуулган хуралдаан бол та нарын өдөр тутмын ажил шүү дээ!! Гэтэл яагаад та нар албан ажлаа хийхээс татгалзаж байгаа юм бэ?? Татвар төлөгчдийн мөнгөөр цалин авдаг биз дээ, та нар? Хурал хийхгүй өдрүүдийн цалингаа авахгүй юм байгаа биз дээ? Жишээ нь, жирийн албан хаагч бол ажлаа хийгээгүй бол цалингаа хасуулдаг шүү дээ!! Мэдээж, та нар Хүрэлдсүх даргынхаа сонгуулийн сурталчилгаанд татвар төлөгчдийн мөнгөөр явах гэж (явж) байгаа юм байна л даа!!!!!

Avatar

Хулан 2021-05-31 192.82.66.93

Занданшатар даргаа танай нам сонгууль гээд хөдөөгөөр яваад л та ч бас шагнал гардуулаад, энэ Монгол төр ер нь дампуурчээ гэж ойлгогдож байна зөв үү?

Avatar

Зочин 2021-05-31 122.201.31.119

Балиаар хүүүрнүүд вэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж