NASA усны баавгай сансарт илгээж туршина

Хуучирсан мэдээ: 2021.05.31-нд нийтлэгдсэн

NASA усны баавгай сансарт илгээж туршина

NASA усны баавгай сансарт илгээж туршина

АНУ-ын сансар судлалын NASA агентлагийн энэ долоо хоногт олон улсын сансрын станц руу хүрэх нислэг энгийн үеэс илүү олон буюу 5000 гаруй зорчигчтой хөөрөх нь ээ. Тухайлбал, энэ удаагийн туршилт 5000 гаруй бичил биетэн сансарт гаргаж, таталцалгүй орчинд хэрхэн аж төрөхийг нь ажиглан судлах, цаашлаад ирээдүйд хүн төрөлхтөн удаан хугацаанд сансарт байхад таталцалгүй орчин биед хэрхэн нөлөөлж болохыг судлах зорилготой аж.

Сонирхолтой туршилтад харанхуйд гэрэлтдэг наймалжийн 128 зулзага, 5000 тардигрейд буюу усны баавгай оролцох бөгөөд "Space X" компанийн "Falcon 9" хөлгөөр хөөрөх юм байна. Туршилтад усны баавгай хэмээх бичил биетэн ашиглаж байгаа нь цаанаа учиртай аж. Учир нь усны баавгай ямар ч чийггүй орчинд хатах, хөлдөх, буцалгах зэрэгт тун тэсвэртэй, маш бага хүчилтөрөгчтэй, эсвэл огт хүчилтөрөгчгүй орчинд олон хоног тэсдэг, бараг л үхэшгүй амьд биет юм.

Харин наймалжийн 128 зулзага бол хоол боловсруулахад оролцдог гэдэсний ашигтай нян сансарт хэрхэхийг ажиглахад хэрэгтэй юм байна. Ялангуяа эрдэмтдийн сонгож авсан наймалжийн зүйл бол тунгалаг биетэй, харанхуйд гэрэлтдэг учир бие доторх нянг ажиглахад амар байх аж.

Эх сурвалж: TELEGRAPH

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ГайхмаарГайхмаар
4
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж