Зам тээврийн ослын улмаас хоёр хүн амиа алджээ | News.MN

Зам тээврийн ослын улмаас хоёр хүн амиа алджээ

Зам тээврийн ослын улмаас хоёр хүн амиа алджээ

Зам тээврийн ослын улмаас хоёр хүн амиа алджээ

Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст тавдугаар сарын 29, 30-ны өдөр зам тээврийн ослын шинжтэй 375 дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас хоёр хүн амиа алдсан байна.

Хүн гэмтсэн осол нийт 14 бүртгэгдсэн бөгөөд хэлбэрээр нь авч үзвэл нийслэлд:

  • Явган зорчигч автомашинд мөргүүлэх хэлбэрээр – 2
  • Автомашин мөргөлдөх хэлбэрээр зорчигч – 2
  • Автомашин онхолдох хэлбэрээр зорчигч – 1
  • Гэрлийн шон мөргөх хэлбэрээр зорчигч – 1 тус тус гэмтжээ.

Орон нутагт:

  • Мотоцикл онхолдох хэлбэрээр жолооч – 1
  • Автомашин онхолдох хэлбэрээр зорчигч – 6
  • Мотоцикл автомашин хоёр мөргөлдөх хэлбэрээр жолооч – 1 тус тус гэмтсэн байна.

Хүн амиа алдсан ослын тухайд:

  • Тавдугаар сарын 29-ний өдрийн 20.00 цагийн орчим Булган аймагт мотоцикл онхолдож, жолоочийн амь хохирсон.
  • Тавдугаар сарын 30-ны өдрийн 11.00 цагийн үед Хэнтий аймагт суудлын автомашин онхолдож, зорчигч амиа алджээ.

Гудамж замын хяналт, шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийслэлд 86, орон нутагт 37, улсын хэмжээнд 123 зөрчлийг тус тус илрүүлж, учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлсэн байна.

Эх сурвалж: ТЭЭВРИЙН ЦАГДААГИЙН АЛБА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зулаа 2021-05-31 66.181.182.161

Согтуугаар жолоо барьсан бол маш хатуу шийтгэдэг болмоор байна! Согтуу жолоочоос болж хэний ч амь эрсдэж болзошгүй!!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж