Москвагийн Улсын Их сургуулийн химийн факультетийн эрдэмтэд Сколковогийн Шинжлэх ухаан, технологийн хүрээлэн (Сколтех)-гийн судлаачидтай хамтран цахилгаан химийн мэдрэгчийн универсал полимерийг гарган авжээ. Уг материалыг жижиг органик молекулуудаас эхлэн эсрэгбие, фермент, ДНХ гэх мэт биологийн аливаа нарийн бүтэцтэй, мэдрэмтгий элементүүдтэй нийлүүлж болно.
Эх сурвалж: scientificrussia.ru