Covid-19 цар тахалтай тэмцэх хариу арга хэмжээг хэрэгжүүлэх, эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор улсын хэмжээнд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, иргэн, хуулийн этгээдийг 2021 оны тавдугаар сарын 8-ны өдрөөс зургадугаар сарын 2-ны өдрийг хүртэлх хугацаанд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн билээ.
Иймд Covid-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх, тархалтыг бууруулах зорилгоор Улсын онцгой комиссын дэргэдэх эрдэмтдийн зөвлөлийн санал, зөвлөмжийг үндэслэн “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг улсын хэмжээнд нийтээр тэмдэглэхгүй, тухайн өдөр үзэсгэлэн, худалдаа, олон нийтийг хамруулсан арга хэмжээ зохион байгуулахгүй байхад анхаарч, аймаг, нийслэл захирамж гарган хэрэгжилтийг хангуулж, холбогдох ажлыг зохион байгуулахыг чиглэл болгожээ.
Өнгөрсөн жил мөн цар тахлаас болж хүүхдийн баярыг тэмдэглээгүй юм. Харин энэ өдөр бүх нийтээр амардаг хуультай.
Холбоотой мэдээ