Мьянмарт банкны бэлэн мөнгөний автомат машинаас мөнгө авах гэсэн иргэд үүр цайхаас өмнө дугаарлаж эхэлдэг болжээ. Иргэд олон цаг дугаарладаг тул сандал, гудас, шүхэр зэргээ гэрээсээ аваад очиж байгаа гэнэ.
Учир нь Мьянмарт хоёрдугаар сарын 1-нд төрийн эрхийг цэргийн хүчээр булаан авснаас хойш олон хүн ажилгүй болж, бэлэн мөнгө хомсдож эхэлсэн байна. Мьянмарт буй бизнес эрхлэгчид, гадаадын ажиглагчид, банкны мэргэжилтнүүдийн мэдээлснээр тус улсын төв банк хэрэгцээ хангах хэмжээний мөнгө зах зээлд нийлүүлж чадахгүй байгаа гэнэ. Үүнээс харахад Мьянмарын эдийн засаг, банкны тогтолцоо хувьсгалаас хойш нуран унахын ирмэгт хүрсэн байна.
Янгон хотын эрүүл мэндийн сайн дурын ажилтан, бичээч 19 настай Ники сүүлийн үед өдөр бүр Мьянмарын хамгийн том KBZ банкны үүдэнд олон цагаар дугаарлаж, банкны тогтоосон нэг хүний өдөрт авах мөнгөний хязгаарын дагуу 200 мянган кят буюу 120 ам.доллар авдаг болжээ.
Асуудал улам ноцтой болж буйн нэг жишээ нь Мьянмарт бэлэн мөнгөнөөс ангид зах зээл бий болж эхэлсэн нь юм. Тухайлбал, зарим хүмүүс банкны гүйлгээний цаас болон чек дээр гарын үсэг зурж, түүнийгээ гүйлгээнд ашиглах болсон байна. Жишээлбэл, 10 мянган кятын чекийг 9000 кяттай дүйцүүлэн хямдруулах замаар зарим хүн мөнгөний асуудлаа шийдэж байгаа аж.
Эх сурвалж: FINANCIAL TIMES
Иргэд 2021-05-31 202.9.46.135
Сонгуулийн дараах монголын дү зураг яг энэ дээ. Хүрэлсүх бүх АТМ-г сүхдэж эвдэх биз
хүрэлсүхиин офицер бүлэглэлиин гишүүн 2021-05-31 66.181.161.117
мохоосүх хэвлэх мөнгө байхгүй гээд өвөл биднииг цагдаагаар хашсан одоо 700САЯ доллар нь гараад ирсэн сонгуульд цацаж байна даа гэр хороолол хөдөөд тараагдах бэлтгэл явж байна амралтанд игээж байна сүлжээ сэргэлээ луйвар гарвал босохоор байна МАН+ СЕХ ХАРИУЦНА ШҮҮ ХОТЫН байшин хороололд ЭНХБАТ 68% АВАХААР боловч гэр хороололд бага гарч байна ХҮН залуус анхаараарай
zochin 2021-05-31 202.55.183.178
Хүрэлсүх гарвал Монгол яг ийм болно.
Зочин 2021-05-31 103.10.22.57
Huuk garval mongold iim um bolnoshuu!!
t32 2021-05-31 202.131.227.82
tthh