Мьянмарт бэлэн мөнгө хомсджээ

Хуучирсан мэдээ: 2021.05.31-нд нийтлэгдсэн

Мьянмарт бэлэн мөнгө хомсджээ

Мьянмарт бэлэн мөнгө хомсджээ

Мьянмарт банкны бэлэн мөнгөний автомат машинаас мөнгө авах гэсэн иргэд үүр цайхаас өмнө дугаарлаж эхэлдэг болжээ. Иргэд олон цаг дугаарладаг тул сандал, гудас, шүхэр зэргээ гэрээсээ аваад очиж байгаа гэнэ.

Учир нь Мьянмарт хоёрдугаар сарын 1-нд төрийн эрхийг цэргийн хүчээр булаан авснаас хойш олон хүн ажилгүй болж,  бэлэн мөнгө хомсдож эхэлсэн байна. Мьянмарт буй бизнес эрхлэгчид, гадаадын ажиглагчид, банкны мэргэжилтнүүдийн мэдээлснээр тус улсын төв банк хэрэгцээ хангах хэмжээний мөнгө зах зээлд нийлүүлж чадахгүй байгаа гэнэ. Үүнээс харахад Мьянмарын эдийн засаг, банкны тогтолцоо хувьсгалаас хойш нуран унахын ирмэгт хүрсэн байна.

Янгон хотын эрүүл мэндийн сайн дурын ажилтан, бичээч 19 настай Ники сүүлийн үед өдөр бүр Мьянмарын хамгийн том KBZ банкны үүдэнд олон цагаар дугаарлаж, банкны тогтоосон нэг хүний өдөрт авах мөнгөний хязгаарын дагуу 200 мянган кят буюу 120 ам.доллар авдаг болжээ.

Асуудал улам ноцтой болж буйн нэг жишээ нь Мьянмарт бэлэн мөнгөнөөс ангид зах зээл бий болж эхэлсэн нь юм. Тухайлбал, зарим хүмүүс банкны гүйлгээний цаас болон чек дээр гарын үсэг зурж, түүнийгээ гүйлгээнд ашиглах болсон байна. Жишээлбэл, 10 мянган кятын чекийг 9000 кяттай дүйцүүлэн хямдруулах замаар зарим хүн мөнгөний асуудлаа шийдэж байгаа аж.

Эх сурвалж: FINANCIAL TIMES

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж