"Нэгдүгээрт хүүхэд" үндэсний хөдөлгөөнийг эхлүүллээ

Хуучирсан мэдээ: 2021.05.31-нд нийтлэгдсэн

"Нэгдүгээрт хүүхэд" үндэсний хөдөлгөөнийг эхлүүллээ

"Нэгдүгээрт хүүхэд" үндэсний хөдөлгөөнийг эхлүүллээ

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас өнөөдөр/2021.05.31/ хэвлэлийн бага хурал зохион байгууллаа. Энэ удаагийн хэвлэлийн бага хурал нь “Нэгдүгээрт хүүхэд” үндэсний хөдөлгөөнийг орон даяар эхлүүлж байгааг танилцуулснаараа онцлог байв. “Нэгдүгээр хүүхэд” үндэсний хөдөлгөөний танилцуулга мэдээллийг ГБХЗХГ-ын дарга Г.Батдорж хүргэж, төрийн болон хувийн хэвшил, бизнес, хэвлэл мэдээллийн байгууллагуудыг хөдөлгөөнд нэгдэхийг уриалаа.

Мөн хэвлэлийн бага хурлаар ГБХЗХГ-аас 2021 он гарснаас хойш хийж хэрэгжүүлсэн ажлын талаар ГБХЗХГ-ын Гэр бүл, хүүхэд хөгжил, хамгааллын газрын дарга Н.Өлзийхутаг танилцуулсан юм. Жил бүр өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүлдэг “Хүүхдийн баярыг” дэлхий нийтээр дэлгэрсэн Covid-19 цар тахлын үед цахим хэлбэрээр тэмдэглэн өнгөрүүлж, “Нэгдүгээрт хүүхэд” үндэсний хөдөлгөөнийг улс орон даяар өрнүүлж байгаагаараа онцлог болж байна.

Анх 1925 онд Швейцарь Улсын Женев хотноо чуулсан “Хүүхдийн сайн сайхны төлөө Дэлхийн улс орнуудын чуулга уулзалт”- аас уриалан, жил бүрийн зургадугаар сарын 1-ний өдрийг “Хүүхдийн эрхийн олон улсын өдөр” гэж зарласнаас хойш, эдүгээ 96 дахь удаагаа тэмдэглэж байна. Монгол Улс 1952 оны зургадугаар сарын 1-ний өдрөөс эхлэн энэ өдрийг “Хүүхдийн баяр” хэмээн бүх нийтээр тэмдэглэх болсноос хойш 69 дэх жилийг угтаж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж