Стивен Сигал Кремлийг дэмжигч намд элсэв

Хуучирсан мэдээ: 2021.05.31-нд нийтлэгдсэн

Стивен Сигал Кремлийг дэмжигч намд элсэв

Стивен Сигал Кремлийг дэмжигч намд элсэв

Холливудын алдарт жүжигчин Стивен Сигал ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиныг эртнээс дэмжиж, биширч явдгаараа алдартай нэгэн билээ. Түүнийг Кремлийг дэмжигч намд элссэн талаар өчигдөр (2021.05.30) тус намаас албан ёсоор мэдээлжээ.

Тодруулбал, 2016 онд Оросын иргэншилтэй болсон Стивен Сигал энэ сарын 29-нд “Үнэний төлөөх Оросын эх орончид” намын гишүүний үнэмлэх гардан авсан аж. Тус нам энэ оны эхээр Путиныг дэмжигч гурван нам нэгдсэнээр байгуулагджээ.

Намд элсмэгцээ Сигал байгаль орчин сүйтгэж буй бизнесийн үйл ажиллагаануудыг таслан зогсоох талаар байр сууриа илэрхийлж, “Бид буруутай этгээдүүдийг баривчилж чадахгүй бол өндөр торгууль ногдуулах хэрэгтэй. Тэд байгаль орчин сүйтгэснээрээ тэр торгуулиас хэд дахин илүү мөнгө олж байгаа нь мэдээж” гэж хэлжээ.

Сигалын элссэн нам өдгөө ОХУ-ын парламентын доод танхимд нэгэн фракцыг удирддаг бөгөөд есдүгээр сард болох парламентын сонгуульд оролцохоор бэлдэж байгаа аж.

Бие хамгаалах урлагт хайртай Ерөнхийлөгч Владимир Путинээс 2016 онд иргэншил авсан жүжигчин, тулаанч Стивен Сигал 2018 онд АНУ, ОХУ-ын хүмүүнлэгийн харилцаа холбоог сайжруулахад эерэгээр нөлөөлөх даалгавар аван ажиллаж байсан гэдэг. Мөн тэрбээр энэ сарын эхээр Оросыг төлөөлөн Венесуэлд айлчлахдаа Ерөнхийлөгч Николас Мадурод самурай сэлэм бэлэглэн, олныг гайхшруулсан юм.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
8
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж