Тамхи Covid-19-өөр нас барах эрсдэл үүсгэж байна | News.MN

Тамхи Covid-19-өөр нас барах эрсдэл үүсгэж байна

Тамхи Covid-19-өөр нас барах эрсдэл үүсгэж байна

Тамхи Covid-19-өөр нас барах эрсдэл үүсгэж байна

Эрүүл мэндийн яамны ээлжит мэдээллийн үеэр Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн эрүүл мэндийг дэмжих, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх албаны эрдэм шинжилгээний ажилтан Б.Майцэцэг тамхидалттай холбоотой Covid-19 өвчлөл өсч байгаа талаар мэдэгдлээ. 

Тэрбээр, өнөөдөр дэлхийн тамхигүй өдөр. Тамхины хэрэглээ дэлхий дахинд тахлын хэмжээнд хүрээд байна. Жил бүр найман сая хүн тамхидалтаас шалтгаалах өвчлөлөөс хамааралтайгаар нас барж байна. Үүний нэг нь Covid-19 халдвар юм. 30-69 насны хөдөлмөрийн насны хүн амын дийлэнх хувь нь тамхидалттай холбоотой өвчилж байна. Монгол Улсын хувьд тамхины хэрэглээний талаар авч үзвэл:

  • 15-64 насны хүн амын 24.2 хувь,
  • Өсвөр үеийнхний 14 хувь,
  • Оюутан, залуучуудын 22 хувь нь тамхи татдаг.

Монгол Улсын хүн амын дөрвөн хүн тутмын нэг, хоёр эрэгтэй тутмын нэг нь тамхи татаж байгаа гэсэн статистик байна. Дам тамхидилтын тухайд 22.6 хувь нь ажлын байранд, 32.8 хувь гэрийн орчинд өртөж байгаа юм. Тамхи тогтмол татдаг хүмүүс Covid-19 өндөр эрсдэлд өртөж байгаа шалтгаан нь хавдар, амьсгалын замын архаг бөглөрөлт өвчин, зүрх судасны өвчлөлттэй байна. Тамхины хэрэглээ 2005 онтой харьцуулан авч үзвэл жил ирэх бүрт залуужиж байна. Тамхи татаж байгаа хүмүүс архаг суурь өвчлөл үүссэн байдаг. Мөн гарын вирусыг шууд ам, хамар залгиур хоолойд хийж байгаа учраас цар тахалд өртөх эрсдэл маш өндөр байна.

Covid-19 халдвараар нас барсан залуучуудын дийлэнх нь тамхинаас үүдсэн архаг суурь өвчлөлөөс үүдсэн. Уушгинаас гадна зүрх судасны өвчлөл, чихрийн шижин, хорт хаврын эрсдэлийг үүсгэдэг. Тиймээс тамхинаас татгалзахыг Нийслэлийн эрүүл мэндийн үндэсний төвөөс уриалж байна гэсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-05-31 103.212.119.18

Энэ судалгааны тоо буруу байна. Тамхидалт маш их нэмэгдсэн бас залуужсан. Эрчүүдийн 2 хүн тутмын нэг нь, эмэгтэйчүүдийн 5 хүн тутмын нэг нь татаж байгаа.

Avatar

Уншигч 2021-05-31 202.55.191.194

Мэдээгээ сайн унш. Угаасаа 2 эр тутмын нэг татдаг гэсэн л байна.

Avatar

иргэн 2021-05-31 66.181.168.8

ашгүй дээ, тамхичид маань чадраад дуусаасай

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж