3х3: Монголын баг Румын, Унгартай нэг хэсэгт орлоо

Хуучирсан мэдээ: 2021.05.31-нд нийтлэгдсэн

Токио 2020

3х3: Монголын баг Румын, Унгартай нэг хэсэгт орлоо

3х3: Монголын баг Румын, Унгартай нэг хэсэгт орлоо

3х3 сагсан бөмбөгийн олимпийн ганц эрх олгох хамгийн сүүлийн тэмцээн ирэх зургадугаар сарын 4-нөөс 6-ны өдрүүдэд Унгар улсын Дебрецен хотод болно. Энэхүү тэмцээнд тэмцээнийг зохион байгуулагч Унгарын баг болон Австрийн тэмцээнээс эрх авч чадаагүй таван баг өрсөлдөнө. Монголын шигшээ багийн хувьд тэмцээний В хэсэгт Унгар болон Румын улсын шигшээ багуудтай нэг хэсэгт оржээ. Харин тэмцээний А хэсэгт Словени, Украин, Бельгийн багууд багтсан. Эдгээр зургаан багаас зөвхөн нэг нь олимпийн эрх авах юм.

Өнгөрөгч өдрүүдэд Австри улсын Грац хотноо зохион байгуулагдсан олимпийн эрх олгох тэмцээнээс Польш, Нидерланд, Латвийн багууд эрхээ авчээ. Польшийн баг энэхүү тэмцээнд ердөө ганц хожигдсон бөгөөд тэрхүү хожигдлыг нь Монголын шигшээ баг амсуулж байлаа.

Токио-2020 олимпийн наадмын 3х3 сагсан бөмбөгийн төрөлд өрсөлдөх эрэгтэй долоон багийн нэрс тодроод байна. Дурдвал, Япон, Хятад, Орос, Серби, Польш, Нидерланд, Латви гэсэн долоон баг бий. Эдгээр багууд дээр Унгарын тэмцээний ялагч баг нэмэгдэж, олимпод өрсөлдөх найман багийн нэрс бүрэн тодорно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж