Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавровын урилгаар ОХУ-д хийх айлчлал өнөөдөр /2021.05.31/ эхэллээ. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг тэргүүтэй төлөөлөгчдийг Монгол, Оросын Алтанбулаг-Хиагт боомтоор хил нэвтрэхэд ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын Соёлын сайд С.Б.Дагаева, Монгол Улстай хамтран ажиллах асуудал хариуцсан сайд Д.Ш.Чирипов нар угтан авсан байна. Гадаад харилцааны сайд тэргүүтэй төлөөлөгчид Хиагт боомт дээр явагдаж буй өргөтгөл шинэчлэлийн ажлын явцтай танилцсаны дараагаар Хиагт хот дахь “Монгол-Оросын найрамдлын музей” болон “Д.Сүхбаатарын нууц байр-гэр музей”-тэй танилцан, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөжээ. Айлчлалын хүрээнд Гадаад харилцааны сайд ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавровтой хэлэлцээ хийж, хоёр талын хамтын ажиллагааны өргөн хүрээний асуудлуудаар санал солилцоно. Мөн Монгол Улс, ОХУ дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг тэмдэглэх хүрээнд Москва болон Санкт-Петербург хотноо зохион байгуулах зарим ёслолд оролцох аж. Энэхүү айлчлал зургадугаар сарын 4-нд өндөрлөнө.






Zochin 2021-05-31 59.153.115.247
Ulsaa uhaj idegsediig ygd uuhshvvldegiig oilgoh uhaan hairlaach.
Ард түмэн 2021-05-31 202.9.46.51
Казиночин хулгайч авгайг төрөөс нэн даруй зайлуул
Оросуудаа 2021-05-31 202.9.46.2
Наад Чайна хүүхнээ хөөгөөд явуул
Иргэн 2021-05-31 66.181.161.107
Женко цустай хүүхэн
Жаргал 2021-05-31 112.134.168.199
Энэн шиг луйвар хийдэг ГХ сайд энэ дэлхий дээр байдаг болов уу
Зочин 2021-05-31 202.9.47.4
СПУТНИК
Зочин 2021-05-31 122.201.22.79
Бас хаанаас, юу хулгайллаа гэж сонсогдох бол, Ваучер гуай?
Зочин 2021-05-31 103.212.119.207
Амжилт