“Rio Tinto” групп “Comptech” компанитай хамтран дэвшилтэт технологи, 5G сүлжээ, цахилгаан автомашины үйлдвэрлэлд ашиглах хөнгөн цагааны хайлш үйлдвэрлэх болсноо мэдэгджээ. Тус компани нь “Comptech”-ийн “Rheocasting” технологийг ашиглан хайлш үйлдвэрлэх юм байна. “Rheocasting” технологийг бага өртгөөр, хурдан хугацаанд өндөр чанарын материал үйлдвэрлэх хамгийн шилдэг арга гэж үзэж байгаа ажээ.
Энэхүү технологиор үйлдвэрлэсэн материал нь эд ангиудын тоо, жин, угсрах хугацаа, зардлыг эрс багасгадаг байна.
“Rio Tinto” компанийн Борлуулалт, маркетингийн дэд ерөнхийлөгч Толга Эгрилмезер "Энэхүү түншлэлээр дамжуулан цахилгаан тээврийн хэрэгсэл, 5G антенн гэх мэт дэвшилтэт хэрэглээнд зориулсан өндөр гүйцэтгэл, хямд өртөгтэй шийдлийг бий болгох шинэ төрөлжсөн хайлшийг үйлдвэрлэх болно. Энэ бол манай салбарын тэргүүлэх судалгаа шинжилгээний үр дүнд үйлдвэрлэгчид болон эцсийн хэрэглэгчдийн онцлог эрэлт хэрэгцээнд нийцсэн бүтээгдэхүүнийг хүргэх боломжийг олгож буй явдал юм” хэмээжээ.
2016 онд “Rio Tinto” хүлэмжийн хийн ялгаруулалт багатай технологиор хөнгөн цагаан үйлдвэрлэдэг “Renewal” брэндийг үүсгэн байгуулж байсан билээ.
Эх сурвалж: Mining.com
Зочин 2021-05-31 202.131.225.197
mongold hamaaralgui medee bhad h*****d bh yum
Зочин 2021-05-31 218.212.103.241
Рио хэлэлцээрээ зогсоосон. Энэ завсарлагын хугацаанд олон нийтийн санаа бодлыг өөрчлөх далд сурталчилгааг алгуур, маш нарийн зохион байгуулалттай хийж байна. Энэ ажлынхаа хүрээнд тэдний улс төр дэх гар хөлүүд нь төрийн шийдвэр гаргах түвшинд лобби, авилгалаа улам идэвхижүүлж байх шиг. Эцэст нь ЗГ-ын хэлэлцээр бодитой ямар ч үр дүнгүй, зөвхөн ойр зуурын асуудлыг илээд тохиролчих вий гэж айх. Үүнд ХМХ -үүд Риод их л дэмжлэг үзүүлэх юм. Бид дахин хууртаж, хулхидуулмааргүй байна шүү.
зочин 2021-05-31 66.181.161.28
Үхэрүүдээ дуугай байцгаа. Та нарын юм гэж юу ч байхгүй. Бид хөрөнгө оруулсан. Бид ордыг эзэмшиж байгаа. Олон юм яриад байвал иргэний дайн өдөөгөөд ордыг Хятдад зараад гарчихна шүү. Коронагаар далимдуулаад маск зүүлгэж, гэрт нь хорьж байгаад овоо ухаад авлаа. Оюутолгойг хоослоход хэдхэн оффшоорчин л хангалттай. 3 сая монголыг тэжээх ямар ч хэрэг байхгүй. Энэ чинь капитализм ш дээ.
Оноч 2021-05-31 150.129.143.62
Будагдсан гол компани бол хөгжиж буй орнуудыг л мөлждөг юм билээ. Бусдаар бол яахав.
Зочин 2021-05-31 66.181.161.20
Монголчуудыг шулан мөлжихгүй байвал боллоо