“Rio Tinto” групп “Comptech” компанитай хамтран дэвшилтэт технологи, 5G сүлжээ, цахилгаан автомашины үйлдвэрлэлд ашиглах хөнгөн цагааны хайлш үйлдвэрлэх болсноо мэдэгджээ. Тус компани нь “Comptech”-ийн “Rheocasting” технологийг ашиглан хайлш үйлдвэрлэх юм байна. “Rheocasting” технологийг бага өртгөөр, хурдан хугацаанд өндөр чанарын материал үйлдвэрлэх хамгийн шилдэг арга гэж үзэж байгаа ажээ.
Энэхүү технологиор үйлдвэрлэсэн материал нь эд ангиудын тоо, жин, угсрах хугацаа, зардлыг эрс багасгадаг байна.
“Rio Tinto” компанийн Борлуулалт, маркетингийн дэд ерөнхийлөгч Толга Эгрилмезер "Энэхүү түншлэлээр дамжуулан цахилгаан тээврийн хэрэгсэл, 5G антенн гэх мэт дэвшилтэт хэрэглээнд зориулсан өндөр гүйцэтгэл, хямд өртөгтэй шийдлийг бий болгох шинэ төрөлжсөн хайлшийг үйлдвэрлэх болно. Энэ бол манай салбарын тэргүүлэх судалгаа шинжилгээний үр дүнд үйлдвэрлэгчид болон эцсийн хэрэглэгчдийн онцлог эрэлт хэрэгцээнд нийцсэн бүтээгдэхүүнийг хүргэх боломжийг олгож буй явдал юм” хэмээжээ.
2016 онд “Rio Tinto” хүлэмжийн хийн ялгаруулалт багатай технологиор хөнгөн цагаан үйлдвэрлэдэг “Renewal” брэндийг үүсгэн байгуулж байсан билээ.
Эх сурвалж: Mining.com
Холбоотой мэдээ