Дорноговь аймгийн Сайншанд сумын дөрөвдүгээр багийн авто замын зорчих хэсэгт “Волва” маркын том оврын ачааны машин шатжээ. Тус машинд нийт 26 тонн карго ачаа байсан аж. Дуудлагыг аймгийн Онцгой байдлын газар өчигдөр /2021.5.31/ 22.05 цагт хүлээж авч нийт хоёр цаг гаруй хугацаанд унтраасан байна.
Энэ талаар Дорноговь аймгийн Онцгой байдлын газраас тодруулахад Замын-Үүд сумаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж байсан иргэний том оврын машин шатсан хэргийн дуудлага өчигдөр шөнө 22 цагийн үед ирсэн. Аврах 33 дугаар ангийн алба хаагчид шуурхай очиж, хоёр цаг 30 минут ажиллаж галыг унтраасан. Шалтгаан нөхцөл, хохирлын хэмжээг тодруулахаар холбогдох байгууллагууд ажиллаж байна гэсэн юм.
Ачааны машин шатаж байгаа дуудлагыг хүлээн авч Онцгой байдлын гал түймэр унтраах 33 дугаар ангийн алба хаагчид 12 км замыг туулж 22.14 цагт очсон байна. Одоогоор машин юунаас болж галд өртөх болсон нь тодорхойгүй байгаа аж.
Зочин 2021-05-31 202.9.41.29
En ch hulgai hiigeed tgd shataachij dee
Зочин 2021-05-31 202.179.21.193
2 жилийн өмнө бас нэг карго шатсан. Юу ч олж аваагүй л байна. Төв аймгийн цагдаад бүртгэлтэй. Энэ хүмүүс ажлаа сайн хийж хүмүүсийн хохирол төлүүлэх хэрэгтэй
zochin 2021-05-31 202.55.183.178
Өнөөдөр тээврийн жолооч, тээврийн хэдхэн компаний шуналаас болж барааны үнэ яаж өсөж байгаа билээ. Бид бас амьдрах гэж байна гэх байх. Монголчуудаа шулж баяжих гэсэн хар санаа нь бие отсон байна.
Дайны хажуугар дажин... 2021-05-31 122.201.21.96
Маш олон хүний үнэт зүйл байсан байхдаа, маш харамсалтай. Жолооч нарын хариуцлага улсын ороо бусгай байдал хэцүү юм даа… заваараад эзэн хариуцагчгүй болох байхдаааа
Давка 2021-05-31 66.181.169.108
Карго нь даатгал маатгалтай байлгүй дээ
Зочин 2021-05-31 202.126.88.148
Ачаа нь шатсан хүмүүсийн өмнөөс харамсаж байна. Энэ тээврийн жолооч нар үнээ тэнгэрт хадтал нэмээд олон хүний х****л идсэний гай нь гарч байна даа.
Яана даа 2021-05-31 103.212.119.207
Заа ингээд бөөн хүмүүсийн ачаа барааг шатаалаа