Covid-19-ийн вирус олон янзаар хувиран өөрчлөгдөж, хүн төрөлхтнийг төөрөгдүүлсээр байгаа билээ. Их Британи, Энэтхэг улсад вирус өөр өөрөөр мутацид орж, илүү халдварлах чадвар өндөр, хурдан тархдаг хувилбарууд олон мянган хүнд халдварласан юм.
Тэгвэл Вьетнам улсад Британи, Энэтхэг хувилбаруудын дундаас “эрлийз хувилбар” гарсныг тус улсын Засгийн газар мэдэгджээ. Вьетнамын эрүүл мэндийн байгууллага энэхүү шинэ хувилбарыг холимог, илүү аюултай мутаци гэж үзжээ.
Тус улсад бүртгэсэн мутац агаарт илүү хурдан тархах аюултай бөгөөд шинэ хувилбарын генетикийн код удахгүй тодорхой болно гэв. Британиас гаралтай B.1.222, B.1.619, D614G, B.1.1.7 гэсэн дөрвөн төрөл, Энэтхэгийн B.1.351, A.23.1, B.1.617.2 гэсэн гурван төрөл Вьетнамд бүртгэгдээд байжээ.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллага одоогоор коронавирусийн Энэтхэг, Британи, Өмнөд Африк, Бразил гэсэн дөрвөн хувилбарыг “global concern” буюу аюултай ангилалд оруулаад байгаа билээ.
Цар тахлын эхний нэг жилд халдвар тархалтыг маш сайн хязгаарлаж байсан Вьетнам улсад дөрөвдүгээр сарын сүүлээс эхлэн нөхцөл байдал хүндэрсэн юм. Тус улсад нийт 6856 тохиолдол бүртгэгдсэний талаас илүү нь сүүлийн нэг сард бүртэгджээ. Нийт 98 сая хүн амтай Вьетнам улсад вакцинжуулалт удаашралтай байгаа ба одоогийн байдлаар ердөө нэг сая гаруй иргэн вакцины эхний тунгаа тариулсан бол 28 мянга гаруй хүн хоёр дахь тундаа хамрагдсан байна.
Эх сурвалж: AFP
Мунхаг 2021-05-31 192.82.81.67
Байсаар вирус үржилд орж эрлийзждэг болох шив дээ. Арай ч дээ хамгийн мэдлэггүй мунхагууд нь сэтгүүлч болдог байх аа
Зочин 2021-05-31 103.57.92.154
Малаа үржилж ордог юм. -р ангид биологийн хичээлээр заадаг. сургуульд орж сур
Зочин 2021-05-31 64.119.24.89
Монголд байгаа э****з хурлийзууд амьдрах чадвар муутай,хятадын мөнгөөр л амь аргацааж байдаг юм.
Зочин 2021-05-31 202.9.46.149
Mongol shig yaduu buurai novshiin turtei teneg humuustei uls delhiid afrikas oor bhku ee corona mAndtugai goy goy
ҮНЭН 2021-05-31 103.229.122.26
угаасаа эрлийзэж байж л дарагдана ш дээ
Зочин 2021-05-31 64.119.25.250
Коронагын төрөл зүйлүүд эвцэлдээд байгаа юм биш ээ. Тэдэнд эвцэлдээд үржилд ороод, эрлийзжээд байх хүйс ч үгүй. Коронагын эзэд, бас вакцины эзэд л их ууртай байгаа. Учир нь вакцинууд нь санаснаас удаан борлогдож, ашиг хонжоо бага байна. Нөгөө талаар хүмүүс тооцоолсноос нь илүү амь бөхтэй болж таарсан. Бас хөөрөгдсөн "коронамэдээлэл"-ээс нь гүйцэд айж өгдөггүй, айлгах тактик бүтэлгүйтэж, үй олноор нь устгах зорилго бүтэлгүй байна.Тиймд лабораторид бэлдсэн хүчтэй корона хувилбаруудаа гаргаж буй
Зочин 2021-05-31 139.5.218.149
zlaa odoo bas yu we