Францын иргэний агаарын тээврийн Air France, Германы иргэний агаарын тээврийн Lufthansa компаниуд Беларусийн агаарын хилийг дайралгүйгээр тойрч нисэх зөвшөөрөл ОХУ-аас авсан байна.
Европын холбооны иргэний агаарын тээврийн аюулгүй байдлын агентлаг энэ сарын 23-наас эхлээд дотоод болон гадаадын нислэгүүдэд Беларусийн агаарын хилийг тойрч нисэхийг зөвлөх болсон билээ. Учир нь, Беларусийн эрх баригчид Литваас Грек хүрэхээр нисэж байсан Ryanair компанийн онгоцыг Минск хотод хүчээр газардуулж, зорчиж явсан сэтгүүлчийг албадан баривчилсан юм.
Беларусийн үйлдлийг олон улс шүүмжлэн эсэргүүцсэн ч ОХУ энэ тал дээр Беларусийн талд зогсохоо амлаж, тойрч ниссэн нислэгүүдийг хүлээн авахгүй гэдгээ мэдэгдээд байсан юм. Харин Францын иргэний агаарын тээврийн Air France компани Беларусийн агаарын хилийг тойрон нисэх зөвшөөрөл авахаар ОХУ-д хандсан нь бүтэлтэй болж, энэ долоо хоногоос шинэ чиглэлийн дагуу нисэхээр болжээ. Тус агаарын тээврийн компани Парис хотоос Москва руу өдөрт хоёр нислэг тогтмол үйлддэг гэнэ.
Харин Германы иргэний агаарын тээврийн хамгийн том компани Lufthansa ойрын хугацаанд Франкфурт хотоос Москва, Санкт Петербург хотууд руу Беларусийг тойрон нисэх боломжтой болох юм байна. Одоогийн байдлаар тус компани Москва руу долоо хоногт долоо, Санкт Петербург руу гурван нислэг үйлддэг байна.
Эх сурвалж: REUTERS
Зочин 2021-05-31 146.115.161.230
Баяраа өөрөө унацын байнлээшт гэдэг шиг уг нь бол онгоцонд бөмбаг байна гэдгийг швед гэчвүү швецар нь гэчвүү литва грек беларус гуравт хэлээд ааа тэгээд яасан гэхээр онгоц бялрусын дээр нисэж таараад тэгээд буулгаад гээд юм юм болсымуудаа. Цаашаа яаж үнэн худал хольж өрнөж байгааг та хэд бэлхнээ мэлнэ
Зочин 2021-05-31 202.126.88.43
Новшийн эмжээргүй балиар Лукаг сайн хашраах хэрэгтэй. Яаж тэгж бүдүүлэг дээрэнгүй ханддаг байна аа
Зочин 2021-05-31 119.40.99.210
Путин муу лукагаа араар нь таваих нь дээ.